2022
Зан чанарын сорилт
2022 оны 9-р сар


“Зан чанарын сорилт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.

Бат бөх суурь

Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн амьдралаа Есүс Христийн хадан дээр босгож байна (Хиламан 5:12-ыг үзнэ үү).

Зан чанарын сорилт

Хашаа будаж байгаа залуу эрэгтэй

Зураг чимэглэлийг Кэти Пэйн

Би ийм ажил хийнэ гэж бодоогүй. Би хашааг нь хамгаалах маалингын үрийн тосыг түрхэж өгч, элэнц эмээдээ туслахад бэлэн байв. Гэвч өдөр өнгөрөх тусам хөлс маань урсаж, туслахад бэлэн байсан би хар халуунд ядарч сульдлаа.

Ээж маань намайг амарч, цангаагаа тайлсны дараа ажилдаа эргэж орохыг санал болгосон ч би зовлон тоочин өрөвдүүлэхээр шийдэв.

“Даллин, амьдралд бүх зүйл сайн сайхан байхад зөв хандлагатай байлаа гээд жинхэнэ шагналыг хүртдэггүй юм. Бүх зүйл хүнд хэцүү мэт санагдаж байсан ч зөв хандлагатай байж чадвал энэ нь зан чанарын чинь жинхэнэ шалгуур болж, жинхэнэ шагналыг хүлээн авдаг” гэж ээж хэлж билээ.

Долоо хоногийн дараа өвөө маань хашаандаа маалингын үрийн тос түрхэж өгөөч гэж гуйв. Түүний хашаа арай л урт байсан ба бид бүр хоёр талд нь түрхэх хэрэгтэй болсон юм.

Харин энэ удаа ажил маань хүндэрсэн ч би хандлага дээрээ ажиллахаар шийдсэн юм. Бид ажлаа эртхэн эхэлсэн ч тун удалгүй наранд шарагдаж эхлэх нь тэр. Наалдамхай, өмхий тостой хүнд хувингаа зөөж явахад ажил хэзээ ч дуусахгүй мэт санагдаж байв. Ядаж байхад хашааны дагуу ургасан бутны өргөс бидний хөлийг хатгаж байв. Тэр үед би ээжийнхээ хэлснийг санаад гомдоллосонгүй, бас ажлаа ч дундаас нь хаясангүй. Би нямбай гэгч ажиллаж, зөв хандлагатай байхыг хичээсэн.

Хийж дууссаныхаа дараа би шинээр тосолсон хашаагаа харан, хийсэн ажлаараа бахархаж билээ. Ядарч, хөлстэй хувцас биед наалдаж байсан ч би зан чанарын чухал шалгуурыг давсан гэдгээ мэдэж байв. Бүх зүйл хүнд хэцүү мэт санагдаж байсан ч би зөв хандлагатай байж болдог юм байна гэдгийг тэр үед мэдэж авсан.

Даллин Х., АНУ, Оклахома