2022
Нүүхэд тулгарсан төвөгтэй асуудал
2022 оны 9-р сар


“Нүүхэд тулгарсан төвөгтэй асуудал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.

Бат бөх суурь

Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн амьдралаа Есүс Христийн хадан дээр босгож байна (Хиламан 5:12-ыг үзнэ үү).

Нүүхэд тулгарсан төвөгтэй асуудал

Намайг бага байхад гэр бүл маань байнга нүүдэг байв. Шинэ газар дасан зохицоход хэцүү байдаг байсан ч ахлах сургуулийн 10-р ангид орох үедээ би амьдарч байсан газартаа дуртай болсон байлаа. Гэвч өвөө маань нас барж, аав, ээж хоёр маань эмээгийнх рүү ойртохоор шийдэхэд бүх зүйл өөрчлөгдсөн юм. Би дахиж нүүнэ гэхээс халширч байлаа. Би сургуулийнхаа үйл ажиллагаанд оролцож, найз нөхөдтэй болохын тулд их хичээсэн.

Би нүүх гэж байгаад нь дургүйцэж, аав, ээжтэйгээ энэ талаар маргалдаж билээ. Аав, ээж хоёр ч намайг энэ талаар залбираад үз гэж урамшуулсан юм. Би залбирсан ч ямар ч хариулт авсангүй. Сэтгэлээр унасан би дахиад нэг удаа залбирахаар шийдлээ. Залбирч эхлэхээс өмнө надад “Рэйчэл, чи хариултаа авахыг хүсэхгүй байгаа тул хариулт чинь ирэхгүй байгаа юм” гэх нэгэн дуу хоолой тод гэгч сонсогдсон юм. Би ямар их гайхсан гээч. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би өмнөхөөсөө арай өөрөөр залбирлаа. Тэнгэрлэг Эцэгт би зүрх сэтгэлээ уудлан, надаар юу хийлгэмээр байгааг Түүнээс асуув.

Хариуд нь би гэр бүлээрээ нүүх шаардлагатай гэж мэдэрсэн юм. Өөрийгөө даруусгаж, Тэнгэрлэг Эцэгийн тааллыг хүлээн авсны дараа би амар амгаланг мэдэрч билээ. Энэ нь амар байгаагүй ч бид Их Эзэний хэрэгтэй гэж үзсэн газарт байгааг би мэдэж байсан. Энэ үйл явдал надад Аврагчтайгаа илүү ойртож, Түүний намайг ямар болох хэрэгтэй гэж үзэж байгаа тийм хүн нь болоход тусалсан.

Рэйчэл Х., АНУ, Вашингтон