2022
Шударга дүн
2022 оны 9-р сар


“Шударга дүн,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.

Бат бөх суурь

Амьдралаа Есүс Христийн хадан дээр барьж буй хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн (Хиламан 5:12-ыг үзнэ үү).

Шударга дүн

Зураг
Сургууль дээрээ байгаа залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Кэти Пэйн

Сургуулийн химийн багш маань ангидаа үнэнч шударга байдлыг хөхиүлэн дэмжихийг хүссэн юм. Тэр бидэнд шалгалтынхаа хариултыг өөрсдөө шалгаж, дүнгээ тайлагнана гэдгийг хэлэв. Хариултаа шалгаж байхад надад дүн дээрээ ганцхан оноо нэмчихье гэсэн бодол төрж билээ. Шалгалтдаа тэнцэхэд надад ганцхан оноо л хэрэгтэй байв. Би юу хийхээ бодон хэсэг суулаа.

Би бодолд автан тэнд сууж байхдаа, иргэний үнэмлэхийнхээ ар талд хийсэн, ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) “Жаахан ч гэсэн шударга бус байдал ямар их хор хөнөөлтэй вэ. … Албан байгууллага хөрөнгө мөнгөө алдсан ч давж гарч чадах ч хувь хүн өөрийгөө хүндлэх хүндлэлээ алдвал эргүүлж авах нь хэцүү” гэх нэг эшлэлийг гэнэт санав (“I Believe,” Ensign, Aug. 1992, 5). Энэ эшлэлийн доор “Хэрэв Аврагч миний дэргэд байсан бол би хийдэг зүйлээ хийх байсан болов уу?” гэсэн өгүүлбэр байлаа.

Би юу хийвэл зөв болохыг мэдсэнээр амар амгалан, аз жаргалыг мэдэрсэн юм. Би хангалтгүй дүнгээ өөрчлөөгүй ч үүнээс чухал шалгуураа буюу шударга байх шалгалтаа давсан гэдгээ мэдэж байсан бөгөөд хийсэн сонголтоороо бахархсан.

Натали А., Филиппин

Хэвлэх