2022
Есүс Христийн талаар судалж, Түүний хүчээс хүрт
2022 оны 9-р сар


“Есүс Христийн талаар судалж, Түүний хүчээс хүрт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар.

Сүүлийн үг

Есүс Христийн тухай судалж, Түүний хүчээс хүрт

Бидний Их Эзэн, Багш, Есүс Христийн хүчийг амьдралдаа хэрхэн татан авах тухай би хуваалцмаар байна.

Бид Түүний тухай судалж эхэлдэг.1Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь [бидний] хувьд боломжгүй юм” (Сургаал ба Гэрээ 131:6). Бид Аврагчийн сургаал, бидний төлөө хийсэн зүйлийг хэдий чинээ сайн ойлгоно, төдий чинээ Тэр бидэнд амьдралд маань хэрэгтэй хүч чадлыг өгч чадна гэдгийг мэдэх болно.

Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд, бүх хүнд амилуулалтыг бодит болгосон; нүглээ наманчлан, шаардлагатай ёслол, гэрээнүүдийг хүлээн авч, тэдгээрийг сахидаг хүмүүст мөнх амьдралыг боломжтой болгосон Есүс Христийн Цагаатгалыг Түүний номлол хэмээн авч үздэг.

Эцэгийн агуу мөнхийн төлөвлөгөөний дагуу Аврагч Өөрөө зовж шаналсан. Үхлийн хүлээсийг Аврагч Өөрөө тас татсан. Аврагч Өөрөө бидний нүгэл, зөрчлийн төлөөсийг төлдөг бөгөөд наманчлах нөхцөлтэйгөөр тэдгээрийг арилгадаг. Мөн Аврагч Өөрөө биднийг бие махбодын болон сүнсний үхлээс чөлөөлдөг.

Цагаатгал, Амилалт хэмээх ариун нандин нэр томьёонууд нь энэ амьдралд биднийг итгэл найдвараар амьдруулж, ирэх амьдралд мөнх амьдралыг хүлээн авхуулахын тулд Аврагч Эцэгийн төлөвлөгөөний дагуу юу хийснийг дүрсэлдэг.

Хэвлэх