“Лихай Христийн шавь байсан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.
Би ч гэсэн
Лихай Христийн шавь байсан
Би ч гэсэн
Лихай буруу сонголт хийдэг хүмүүсээр дүүрэн газарт амьдарч байв (1 Нифай 1:5-ыг үзнэ үү). Тэр гэр бүлдээ хайртай, мөн заримдаа алдаа гаргадаг байсан (1 Нифай 16:20-ийг үзнэ үү). Гэвч тэр хэрхэн наманчлахаа мэддэг байв (1 Нифай 16:24–27-г үзнэ үү). Лихайн хамгийн чухал зорилгуудын нэг нь гэр бүлийнхэндээ зөв шударга амьдарч, (1 Нифай 2-ыг үзнэ үү) Есүс Христийг дагахад нь туслах байв. Би түүний жишээнээс олон зүйл сурч мэдэж чадна.