“Өсвөр үеийнхний үйл ажиллагааг төлөвлөхөд надад зөвлөмж хэрэгтэй байна. Ямар аятайхан санаанууд байж болох вэ?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.
Асуулт, хариулт
“Өсвөр үеийнхний үйл ажиллагааг төлөвлөхөд надад зөвлөмж хэрэгтэй байна. Ямар аятайхан санаанууд байж болох вэ?”
Ээлжилж мөн хамтдаа төлөвлө
“Бид үйл ажиллагаануудаа төлөвлөхдөө долоо хоног бүр ээлжилдэг. Ингэснээр нэг хүнд л стресс өгөхгүйгээр олон төрлийн санаа гардаг. Хамтдаа төлөвлөж үйл ажиллагаа хийх нь бас тустай байдаг. Бид тоглоом тоглож, инээлдэж, үйлчлэл хийх дуртай.”
Адэлинн С., 17 настай, АНУ, Юта
Бусдыг Аврагчид авчрах
“Анги эсвэл чуулгынхаа гишүүдээс юу хийх дуртайг нь асуу. Өсвөр үеийнхнийг бие биетэйгээ мөн Аврагчид ойр болгох мөн хамтдаа хөгжилдөх үйл ажиллагаануудыг сонго! Үйлчлэл хийх үйл ажиллагаануудад би их дуртай. Би дандаа шинэ найзуудтай болдог!”
Кэйти Г., 18 настай, АНУ, Вашингтон
Хүн бүрийг оролцуулахыг хичээгээрэй
“Хүн бүрийн оролцож болох үйл ажиллагаа бусдад илүү таатай сэтгэгдэл төрүүлэх болно. Ямар хоббитойг нь мөн юунд дуртайг нь асуух хэрэгтэй.”
Лили Д., 13 настай, АНУ, Аризона
Гурван асуулт
“Манай анги гурван асуултад тулгуурлаж үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Үүнд: Бид юуг сайжруулах хэрэгтэй вэ? Бид хэнийг дэмжих хэрэгтэй вэ? Бусад үйл ажиллагаанаас бага цаг, эрч хүч зарцуулах үйл ажиллагаа хийх цаг болсон уу? Энэ гурвыг бодоод хамтдаа залбирч, тунгаан бодож, зөвлөлдөөд үзээрэй. Чи чадна аа!”
Изабэлла Р., 14 настай, АНУ, Орэгон
Сүнслэг жааз
“Гоё урам зориг өгсөн сүнслэг зураг, захиаснуудыг олж хайчилж авахын тулд хэд хэдэн Сүмийн сэтгүүл хэрэгтэй. Дараа нь хайчилж авсан зүйлсээ жаазанд янз бүрээр байрлуулж хийнэ. Тэгээд байнга харж байхын тулд нэг газар өлгөчихнө.”
Флорэнс М., 14 настай, Канад, Бритиш Колумб