“Шинэ газар луу сэлүүрдье,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.
Ирээд, Намайг дага
Шинэ газар луу сэлүүрдье
Энэ сарын Ирээд, Намайг дага хичээлд гэр бүлдээ болон ангидаа зааж болох хөгжилтэй санаа.
Шинэ зүйлийг туршихдаа “[чи] хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир” (1 Нифай 4:6) Нифайн гуулин ялтаснуудыг олж авахаар явах үедээ мэдэрч байсны адил мэдэрдэг байж магадгүй. Гэхдээ ялангуяа Бурханы зарлигласан зүйлийг хийж байхдаа хэзээ ч ганцаараа биш гэдгээ санаарай.
1. Урьдаас мэдэхгүй
Хүн бүрд бэлдсэн цаасаа өгнө. Гэхдээ юунд зориулсныг нь хэлэхгүй. Оронд нь Нифай гуулин ялтаснуудыг авсан 1 Нифай 3–4 эсвэл хөлөг онгоц барьсан (1 Нифай 17–18-ыг үзнэ үү) шиг Бурхан бидэнд цаг тухай бүрд нь илчлэлт өгдөг тухай ярь.
2. Шат шатаар
Одоо хөгжилтэй хэсэг нь эхэлж байна! Хийж буй нууцлаг бүтээлээ цаасаар нугалж хийхэд нь туслах зааврыг нэг нэгээр нь чангаар унш. (Зураг харахгүй хийх нь хэцүү! Хэрэв тэдэнд үнэхээр тусламж хэрэгтэй бол зургийг нэг нэгээр нь харуулж болно.)
3. Илчлэлт: Сүнсээр хөтлүүлсэн
Гэр бүл эсвэл ангийнхан чинь одоо шив шинэхэн цаасан завин флоттой боллоо. “Шат шатаар” Бурханаас тусламж хэрэгтэй болсон үеэ бүгдээрээ хэдэн минут ярилцана. Тэр үеэ санахын тулд завин дээрээ зураг зурж эсвэл юм бичиж болно.
Одооноос амьдралдаа шинэ зүйлтэй учрахад Бурханаас илчлэлт эрэлхийлэхээ бүү мартаарай. Тэр бидэнд зарлигласан зүйлээ хийх арга замыг үргэлж бэлдэж өгдгийг санаарай (1 Нифай 3:7-г үзнэ үү).
Заавар
-
Цаасныхаа богино ирмэгийг нь дээш харуулж барина. Дээрээс доош чиглэлд дундуур нь нугална.
-
Дараа нь зүүнээс баруун руу дахиад нэг нугална. Сая хийсэн нугалаасаа дэлгэнэ.
-
Нугалаатай ирмэгээ дээш бариад, дээд хоёр булангаа цаасны голын нугалаас руу доошоо нугална. Ингэснээс энэ нь дээрээ гурвалжин, доороо тэгш өнцөгт хэлбэртэй харагдана.
-
Гурвалжны доод хэсэгт байгаа жижиг хэсгийг гадагш нь сөхөөд нугална. Цаасны нөгөө талын гурвалжны доодох жижиг хэсгийг мөн сөхөж нугална.
-
Одоо доод талаа дэлгэж малгай шиг хэлбэртэй болгоно.
-
Бүтэн дэлгэх үед хоёр үзүүрийн тал хоорондоо нийлнэ. Тэгэхээр нь хавтгайлаад ромбо хэлбэрт оруулна.
-
Доод дэлгэсэн хэсгээс нь эхний давхаргыг дээш сөхөж ромбын дээд үзүүр хүргэж нугална. Нөгөө тийш харуулж мөн ижил нугална. Гурвалжин мэт харагдах ёстой.
-
Доод талыг нь дэлгэж, 5 болон 6-р алхам дээр хэлсэн шиг хавтгайлж нугалан ромбо хэлбэр үүсгэнэ.
-
Ромбын чинь дээд үзүүр хоёр гурвалжин салангид хэсэгтэй байх ёстой. Тэр үзүүрийг гадагш татаж хавтгайлна. Тэгснээр доошоо харсан трапец дүрс гарч ирнэ. Хоёр талыг нь түлхэж гарган өөрөөр нь тогтооно.