Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Иосеф Смитээс өөр хэн алтан ялтаснуудыг харсан бэ?
2024 оны 1-р сар


“Иосеф Смитээс өөр хэн алтан ялтаснуудыг харсан бэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.

Нүдээ олсон хариулт

Иосеф Смитээс өөр хэн алтан ялтаснуудыг харсан бэ?

Зураг
Мэри Витмэр алтан ялтаснуудыг харсан нь

Зураг чимэглэлийг Стийв Нэдэркотт

Иосеф Смитээс гадна 12 хүн алтан ялтаснуудыг харсан. Үүнд:

Гурван гэрч: Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис Тэнгэр элч Моронай тэдэнд ялтаснуудыг үзүүлж мөн гэрчлэн, тэр гурвыг үүний гэрч бол хэмээн зарлигласан.1

Найман гэрч: Кристиан Витмер, Жакоб Витмер, Петр Витмер Бага, Жон Витмер, Хайрам Пэйж, Иосеф Смит Ахмад, Хайрум Смит, Самуел Х.Смит. Иосеф Смит тэдэнд ялтаснуудыг үзүүлж гартаа барихыг зөвшөөрсөн.2

Мэри Витмер: Тэнгэр элч Моронай түүнд ялтаснуудыг үзүүлсэн ба гэрт нь Мормоны Номыг орчуулж байх үед найман хүүхдээ асрах, гурван зочин харж хандах их ачааг үүрэхэд нь түүнийг тайтгаруулсан.3

Жозая Стовэл ялтаснуудын ирмэгийг халтихан харсан. Ялтаснуудыг хайрцагт эсвэл ороосон байхад нь дор хаяж дөрвөн хүн өргөсөн байдаг. Тэд бол Люси Мак Смит, Эмма Смит, Виллиам Смит, Кэтрин Смит4 нар юм.

Эдгээр 17 хүнээс хэн нь ч харсан мэдэрсэн зүйлээ няцаагаагүй юм.

Хэвлэх