“Холбогд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.
Холбогд
Нэлина Н.
12 настай. Болгарын Софид амьдардаг
Миний амьдардаг газар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд олон байдаггүй. Би үнэхээр хүсэж байсан ч баптисм хүртэхийн тулд аавынхаа зөвшөөрлийг хүлээх хэрэгтэй байсан. Би өдөр бүр аав маань зөвшөөрөөсэй гэж залбирдаг байв.
Нэг өдөр аав маань надад баптисм хүртэж болно гэж хэлсэн. Би их баяртай байсан! Миний сонголт Христийн жишээг дагахад тусална гэж би мэдэж байсан.
Би дандаа бусад хүний үйлчлэхийг хардаг байсан учраас Сүмийн шинэ гишүүн болоод үйлчлэхийг маш их хүссэн. Үйлчлэх хэн нэгнийг илгээгээсэй гэж би Бурханд хандан олон удаа залбирсан. Нэг шөнө би зүүдэндээ метронд явж байгаад сандлаасаа уначихсан тусламж хэрэгтэй эмэгтэйг харсан. Дараа нь аав бид хоёрыг метронд явж байтал нэгэн эмэгтэй сандлаасаа унахыг би харсан. Тэр яг миний зүүдэндээ харсан эмэгтэйтэй адилхан байв. Түүнд туслах боломжтой байсан нь миний хувьд нандин туршлага болсон.