Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Ертөнцийг ялж, амралтыг олох нь
2024 оны 1-р сар


“Ертөнцийг ялж, амралтыг олох нь” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.

Амьдралдаа мөрдөх үгс

Ертөнцийг ялж, амралтыг олох нь

Ертөнцийг ялж, амралтыг олох нь

Зураг чимэглэлийг Брайн Бийч

PDF татаж авах

Есүс Христ энэ унасан ертөнцийг ялж, бидний хүн нэг бүрийн төлөө Цагаатгалыг гүйцэлдүүлсэн учраас гэм нүгэлд нэвчсэн, хувиа хичээсэн, ихэнхдээ хэцүү бэрх энэ ертөнцийг та нар бас ялж чадна.

Хэрэв та үнэхээр наманчилж, Түүний тусламжийг эрэлхийлбэл өнөөгийн аюултай ертөнцийг ялж, амралтыг олж чадна.

Ертөнцийг ялна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Энэ нь:

  • Бурханы зүйлээс илүү энэ ертөнцийн зүйлд санаа тавих уруу таталтыг ялан дийлэх,

  • Хүмүүсийн гүн ухаанаас илүү Христийн сургаалд итгэх,

  • Үнэнд баясаж, хууран мэхлэлтээс татгалзаж, “Христийн даруу дагалдагчид” болох,

  • Сүнсийг холдуулах аливаа зүйлээс татгалзахыг сонгох, үйлддэг нүглээ хүртэл орхиход бэлэн байх

  • Бурханыг болон Түүний Хайрт Хүүг хэнээс ч, юунаас ч илүү хайрладаг болохыг хэлнэ.

Бид ертөнцийг хэрхэн ялах вэ?

  • Сүнсний өдөөлтүүдийг эрэлхийлж дагах

  • Өдөр бүр наманчилж, хүч өгдөг гэрээнүүдээ сахих

  • Гэрээний зам дээрээ үлдэх

Аврагч биднийг илүү их энэрэл, даруу байдал, өгөөмөр зан, нинжин сэтгэл, сахилга бат, амар амгалан болон амралтаар адислах замаар биднийг энэ унасан ертөнцийн таталтаас дээш өргөдөг.

Есүс Христ энэ ертөнцийг ялсан тул та нар ч бас ялж чадна.