2009
Санал зөвлөмж
April 2009


cанал зөвлөмж

Сайжрахад нь тусал

Амьдралд минь Лиахона байгаад би талархалтай байдаг. Би гэрийхэнтэйгээ хамт Лиахонаг гэр бүлийн үдшийн хичээлүүдэд бас Сүмийн тухай улам ихийг мэдэхэд нь сонирхогчдод туслахын тулд ашигладаг. Хамгийн гол нь, Лиахона өөрийгөө сайжруулахад надад тусалдаг. Өгүүллүүдийг уншихад өөрийгөө улам сайжруулах хүсэл надад тэр даруйд төрдөг. Ингээд л би өгүүллүүд дэх сургаалд нийцүүлэн зорилго тавьдаг. Би Есүс Христийн дахин сэргэсэн сайн мэдээнд дуртай. Энэ сайн мэдээ өдөр бүр өөрийгөө сайжруулах боломжийг бидэнд олгодог.

Гразиеле Люиза Рамос де Фрейтас, Бразил

Сүнслэг уншлага

Лиахона бол агуу адислал юм. Иймээс би энэ сэтгүүлийг ихэд амтархан уншдаг. Би заримдаа бусад хүмүүст Лиахона сэтгүүлийг уншуулж сүнслэг нөлөөг нь мэдрүүлэхийн тулд бэлэглэдэг. 2008 оны дөрөвдүгээр сарын хүүхдэд зориулсан хэсэгт нийтлэгдсэн Ерөнхийлөгч Томас Монсонгийн “Гурван гүүр” өгүүлэл надад үнэхээр таалагдсан. Бидэнд хандаж түүний хэлсэн бүх зүйл сүнсний амар амгаланг мэдрэхэд болон Их Эзэний зарлигуудын дагуу амьдрахад бидэнд амин чухал юм. Лиахонаг унших нь гайхамшигтай сүнслэг нөлөөтэй юм.

Элеанор Гримальди, Бүгд Найрамдах Доминикан Улс