2009
Тэр Амилсан
April 2009


Тэр Амилсан

Аврагч Амилалтынхаа дараа Ариун Нутагт (хуудас 8–11-ийг үз) болон Америк тивд (хуудас 12–13-ыг үз) олон хүмүүст үйлчилсэн билээ. Амьд Христийн тухай олон хүмүүс эрт дээр үед гэрчилж байсны нэгэн адил өнөө үед Бошиглогч Иосеф Смит: “Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!” С ба Г 76:22–24 хэмээн гэрчилжээ.

He Is Risen

Дээд талд: Тэр Амилсан, Дел Парсон

Ахлах тахилч нар болон хуулийн багш нар “[Христийг] харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно (Матай 20:19).

He Is Not Here

Баруун талд: Тэр энд байхгүй, Уолтер Рэйн

“Тэр энд байхгүй. Учир нь тэр амилсан” (Матай 28:6).

As It Began to Dawn

Дээд талд: Үүрээр, Элспет Янг

“Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв” Матай 28:1).

Easter Morning

Дээд талд: Улаан Өндөгний Баярын өглөө, Бага Виллям Ф.Витейкер

“Гэтэл Есүс, Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр Рабуни (Багш гэсэн утгатай) гэжээ” .

The Three Marys at the Tomb

Доод талд: Гурван Мариа булшны дэргэд, Виллям-Адольф Боугуерау

“Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа” Марк 16:5).

The Garden Tomb

Дээд талд: Цэцэрлэгт Булш, Линда Көрли Крисченсен

“Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ” (Матай 28:2).

The Disciples Peter and John Running to the Sepulchre

Баруун талд: Амилалтын өглөө булш руу гүйж яваа шавь Петр, Иохан хоёр, Дан Бурр

“Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв. 

“Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн иржээ” (Иохан 20:3–4).

The Doubtful Thomas

Дээд талд: Томас эргэлзсэн нь, Карл Хейнрих Блок

Христ Томаст хэлсэн нь, “Хуруугаа нааш нь хүргэ. Миний гарыг үз … итгэлгүй бус, харин итгэлтэй бай”(Иохан 20:27).

The Resurrected Christ in Galilee

Баруун талд: Амилсан Христ Галилд, Гари Смит

“Есүс ойртон ирээд [арван нэгэн дагалдагчиддаа] хэлсэн нь, …

“Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун” (Матай 28:18–19).

Feed My Sheep

Дээд талд: Миний хоньдыг хариул, Камилл Корри

“Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд Тэр Түүнд, тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд, Миний хоньдыг хариул гэлээ” (Иохан 21:16).

Christ on the Road to Emmaus

Доод талд: Христ Еммау орох зам дээр, Грег Өүлсон

“Тэд Түүнийг ятган, Бидэнтэй хамт байгаач. Өдөр ч хэдийнээ хэвийж, орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй үлдэхээр болж, гэрт оров” (Лук 24:29).

The Ascension of Jesus

Баруун талд: Есүс тэнгэрт одсон нь, Харри Андерсон

“Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ (Лук 24:51).

Christ Appearing in the Western Hemisphere

Доод талд: Христ дэлхийн баруун хагаст хүрч ирсэн нь, Арнолд Фрайберг

“Мөнхүү улиран тохиох дор, тэд ойлгоод тэнгэрийн зүг хараа чиглүүлэв; мөн болгоогтун, тэд тэнгэрээс бууж ирж буй [Христийг] үзэв (3 Нифай 11:8).

Samuel the Lamanite Prophesies

Дээд талд: Лемен хүн Самуел бошиглож байгаа нь, Арнолд Фрайберг

Итгэлгүй нифайчууд “хэрмэн дээрх түүний зүг чулуу шидэж, мөн түүнчлэн олон нь түүний зүг сум харвав” (Хиламан 16:2).

Christ in the Land Bountiful

Баруун талд: Христ Өгөөмөр нутагт, Симон Дювей

“Цугласан олон урагшилж,… мөн түүний мутар дахь мөн түүний хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзэв… мөн тэр нь [Христ] болохыг мэдэж мөн гэрчлэв” (3 Нифай 11:15).

Bring Forth the Record

Зүүн талд: Гэрчилсэн нь, Роберт Т.Барретт

“Тийм ээ, Их Эзэн, үгсийн тань дагуу [лемен үндэстэн] Самуел бошиглосон, мөн тэдгээр нь бүгд гүйцэлдсэн.

“Мөн Есүс тэдэнд хэлэв: Энэ зүйлийг та нар яахан үл бичсэн билээ?” (3 Нифай 23:10–11).

Christ and the Book of Mormon Children

Доод талд: Христ болон Мормоны Номын хүүхдүүд, Дел Парсон

“[Христ] уйлж, мөн олон түмэн үүнийг гэрчлэв, мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав” (3 Нифай 17:21).

Christ Praying with the Nephites

Зүүн талд: Нифайчуудтай хамт залбирч байгаа Христ, Тед Хеннингер

“Мөн бидний төлөө Эцэгт хандан [Христийн] залбирсныг бид сонссон тэр цагт бодгалийг маань дүүргэсэн тэрхүү баяслыг хэн ч төсөөлж чадахгүй буйза (3 Нифай 17:17).

Jesus Christ Visits the Americas

Доод талд: Есүс Христ Америк тивд хүрч ирсэн нь, Жон Скотт

“Мөн [нифайчууд] Есүсийн хөлд доош унаж, мөн түүнийг шүтэн бишрэв” (3 Нифай 11:17).

Суурь зураг © Dover Publications Inc.