2009
Гэр бүлийн үдшийн санаанууд
April 2009


Гэр бүлийн үдшийн санаанууд

Эдгээр заах зөвлөмжүүдийг ангид болон гэрт заахад ашиглаж болно. Та эдгээр санаануудыг гэр бүлдээ эсвэл тухайн ангидаа тохируулан хэрэглэж болно.

“Цагаатгал танд ямар утга учиртай вэ?” х. 14: Нифайн тухай мэддэг зүйлүүдээ хуваалцахад гэр бүлийн гишүүдийг урь. Тэрээр хүнд сорилтуудыг туулсан ч яагаад аз жаргалтай байсан гэж боддогийг нь тэднээс асуу (2 Нифай 5:27-г үз). “Цагаатгалаар ирдэг аз жаргал” хэсгийг нэгтгэн дүгнэ. Нифай асуудлуудаа хэрхэн шийдвэрлэсэн болон түүний хандлага гэр бүлд тань хэрхэн хэрэглэгдэж болох тухай ярилц. Өгүүллийн сүүлчийн хоёр догол мөрийг уншиж дуусга.

“Суралцахуй ба Хожмын Үеийн Гэгээнтнүүд” х. 26: Өгүүллийг урьдчилан уншиж, өөрийн тань гэр бүлийн хувьд чухал утга учир бүхий догол мөрүүдийг сонгож ав. Сонгож авсан догол мөрүүдийг уншиж, уншсанаа ярилцахыг гэр бүлийн гишүүдээс хүс. Өгүүллийн сүүлчийн хоёр догол мөрийг уншиж хичээлээ дуусга.

“Бошиглогчийн амлалтууд” х. Н8: Өгүүллийг уншсаны дараа судруудаа таамгаар нээж, нэг шүлгийг доороос нь дээш унших гэж оролдоод үзэхийг хүс. Судруудыг тогтмол унших нь бие биенээ адислахад гэр бүлийн гишүүдэд хэрхэн тусалж болох тухай ярилц. Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсонгийн өгсөн амлалтуудыг дахин уншиж (өгүүллийн эхлэлийг хар), судруудыг цаашид өдөр бүр тогтмол уншиж байх зорилго тавь.

“Сурч мэдэхдээ сэтгэл догдолсон нь,” х. Н12: Аль нэг мэргэжлийг нэрийг нь хэлэлгүйгээр хөдөлгөөнөөр ээлжлэн дүрслэн харуулахыг хүүхдүүдээс хүс. Дүрслэн харуулсан уг мэргэжлээр ажиллахын тулд гэр бүлийн гишүүд юу сурч мэдэх хэрэгтэйг ярилц. Уг түүхийг унш. Үлэг гүрвэлийн тухай мэдэхээс өмнө сурах нь Расселд хэрэгтэй байсан зүйлүүдийг тогтоо. Сургаал ба Гэрээ 88:118-ыг уншиж дуусга.