Далайн эргийн наран шарлагын газар дахь аврах ажлаас Багио дахь аврах ажилд
Австралийн Bondi Rescue телевизийн шоуд усанд живэгчдийн “шинэхэн” аврагч хэмээн олон нийтэд нэрд гарсан Блейк МкКеоүн өнгөрсөн тавдугаар сард өөр төрлийн аврах ажил хийхээр далайн эргийн наран шарлагын газар дахь албан тушаалаа орхижээ. Тэрээр Филиппиний Багиод үйлчлэх номлолын дуудлагаа хүлээн авсан ажээ. Тэрээр энэ мэдээгээ бас бодол санаагаа хамт ажиллагсад болон шоу үзэгчидтэй хуваалцсан байна.
“Би Филиппинд очих болсноо мэдээд сэтгэл их догдолсон,” “Мэдээжийн хэрэг би далайн эргийн наран шарлагын газраа санана л даа. Гэвч номлолд явах нь миний хувьд чухал юм. Номлол бол бүх амьдралынхаа туршид хийсээр ирсэн зүйл” гэж тэр хэллээ.
“Өнгөрсөн хоёр жил наран шарлагын газар миний хийсэн аврах ажил бол энэ дэдхий дээрх хамгийн сайхан ажил байлаа. Гэсэн ч ирэх хоёр жил номлолд үйлчлэхээс илүү сайхан ажил гэж хаа байхав. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол та энэ сүмийн нэг хэсэг мөн гэж хэлэх төдий зүйл бус, харин үүгээр та амьдрах ёстой шашин юм шүү. Энэ сүм бол миний амьдрал юм. Хэрэв энэ Сүм байгаагүй бол би огт өөр хүн байх байсан биз ээ.