Шат шатаар
Иаков 1:5–6
Бурханаас мэргэн ухааныг хүлээж авах түлхүүрийг Төлөөлөгч Иаков бидэнд заасан билээ.
Бурханаас гуй
Иосеф Смит энэ шүлгийг уншсанаараа Ойн Ариун Цоорхойд залбирахаар явсан юм. Ингээд тэрээр Анхны Үзэгдлийг харсан билээ (Иосеф Смит—Түүх 1:11–17-г үз). Мэдлэгийг эрэлхийлсэн залбиралдаа хариу хүлээн авсан жишээг гэрийнхнээсээ юм уу өөртөө тохиолдсон хувийн туршлагаасаа санаж чадах уу? Энэ тухай тэмдэглэлдээ бич.
Бүх хүнд өгдөг
“Бурханд хандаж, илчлэлт хүлээн авах нь Бурханы хүүхдүүдийн онцгой боломж юм. … Бурхан бол нүүр тал хардаггүй. Бид бүгдээрээ нэгэн адил онцгой боломжтой.”
Бошиглогч Иосеф Смит, Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2007), 132.
Чөлөөтэйгөөр
Чөлөөтэйгөөр—үнэгүйгээр, өгөөмрөөр, элбэг дэлбэгээр.
Буруушаадаг
Буруушаах—шүүмжлэх, зэмлэх, загнах. Өөрөөр хэлбэл, Түүнд чин сэтгэлээсээ хандан залбирч, асуултанд хариулт хүссэний чинь төлөө Бурхан хэзээ ч уурлахгүй харин асуултанд чинь хариулна.
Түүнд өгөгдөх болно
Тэнгэрлэг Эцэг залбирлыг тань сонсож, хариулна. Түүний хариу Түүний Өөрийнх нь цагт янз бүрийн арга замаар, жишээлбэл, амьдралын чинь нөхцөл байдалд, бусдын найрсаг үйлдлээр эсвэл Ариун Сүнсний намуун зөөлхөн дуу хоолойгоор дамжин ирнэ. Сүнсээр дамжуулан удирдамж хүлээн авахад таны бэлтгэж болох зарим арга замыг энд өгөв (“Илчлэлт,” Итгэлдээ Үнэнч байх нь [2004], 141–43-аас):
-
Удирдамж хүсч залбир
-
Хүндэтгэлтэй бай.
-
Даруу бай.
-
Зарлигуудыг сахь.
-
Ариун ёслолоос зохистойгоор хүрт.
-
Судруудыг өдөр бүр судал.
-
Тунгаан бодох цаг гарга.
-
Удирдамж хүсэхдээ уг асуудлыг оюундаа тал бүрээс нь сайтар тунгаан бод.
-
Бурханы тааллыг тэвчээртэйгээр эрэлхийл.
Итгэлээрээ гуй
“Энэ шүлгийг уншсаныхаа дараа Бошиглогч [Иосеф Смит] нэг бол эдгээр үгс үнэнийг мэдэх болно (Их Эзэн асуултанд нь хариулна) эсвэл ямар ч хариу хүлээн авалгүй үүрд хэвээр үлдэнэ гэдгийг тодорхой мэдэж байжээ. … Тэрээр уг судрыг уншиж, ойлгон, мөнхийн Эцэг Бурхандаа итгэдэг байлаа. Өөрийнх нь чин сэтгэлээсээ эрж хайж байсан гэгээрлийг Бурхан өөрт нь өгнө гэдгийг тэр мэдэж байв. Бошиглогч Иосеф Смит итгэлийн зарчмыг бидэнд үлгэр жишээгээр заасан юм.”
Ерөнхийлөгч Томас С.Монсон, “The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Тambuli, 1994 оны 6-р сар, 5; Ensign, 1994 оны 6 сар, 4.