Хуваалцах цаг
Есүс Христ бол миний Аврагч
“Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй (Иохан 14:6).
Тэнгэрлэг Эцэг биднийг дэлхий рүү илгээхээс өмнө Есүс Христийг бидний удирдагч, Аврагч болгохоор сонгосон юм. Та нар бүр төрөхөөсөө өмнө Есүс Христийг дагахаар сонгосон юм.
Есүс дэлхийд ирээд сайн мэдээг зааж, Өөрийн Сүмийг байгуулсан билээ. Тэрээр бидний Аврагч болох амлалтаа биелүүлсэн юм. Бид үхлийн дараа амилуулагдаж, Тэнгэрлэг Эцэг болон гэр бүлтэйгээ дахин амьдарч болохын тулд Тэрээр зовлон шаналал амсаж, үхлийг үзээд, дараа нь амилсан юм.
Судрууд Есүс Христээр дамжин бидэнд боломжтой болсон олон адислалын тухай заадаг. Лихайн зүүдний талаарх түүхийг та нар санаж байна уу? Лихай зүүдэндээ нэг мод харсан юм. Тэр мод Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн хайрыг төлөөлдөг.
Тэр модонд хүмүүсийг аз жаргалтай болгодог жимс байлаа. Лихай тэр жимсийг амстал, жимс түүнийг баяр баясгалангаар дүүргэдэг. Бүх гэрийнхнээ энэ жимснээс амсахыг Лихай хүсч байлаа. (1 Нифай 8:10–12-ыг үз).
Тэр модны жимс Есүс Христ болон Түүний Цагаатгалын улмаас бидний хүлээн авдаг адислалуудыг төлөөлдөг. Бид Есүс Христэд итгэсэн, баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авсан үед, тэрчлэн сайн мэдээгээр амьдарч, Аврагчийнхаа хайрыг мэдэрсэн үед энэ жимсийг амталдаг билээ.
Үйл ажиллагаа
Н5 хуудсыг салган авч, зузаан цаасан дээр наа. Цагаан шугамаар модыг хайчилж, жимсийг салгаж ав. Жимс бүрийн талаар судраас харж, бидэнд соёрхсон Тэнгэрлэг Эцэгийн адислалыг тогтоож, шугамын дагуу бич. Жимсний түдүүлийг модон дээрх завсар руу оруулж тавь.
Хуваалцах цагийн санаанууд
-
Мөнх бус байдлын өмнөх амьдралд би Есүс Христийг дагахаар сонгосон юм. Энэ өдөр өөрсдийнхөө хийсэн зарим сонголтоос (ямар хувцас өмсөх, юу идэх гэхчлэн) нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Хариултыг самбарт бич. Сонгох эрх буюу сонголт хийх чадварыг Тэнгэрлэг Эцэг бидэнд соёрхсоныг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг Өөрийн төлөвлөгөөг танилцуулсан Тэнгэр дэх Зөвлөгөөний тухай заа. Бид сонгох эрхээ ашиглах нь уг төлөвлөгөөний чухал хэсэг гэдгийг тайлбарла. Сатан тэр төлөвлөгөөг өөрчилж, бидний сонгох эрхийг үгүй хийхийг хүсдэгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахыг хүсч, сайн дураараа бидний Аврагч болсон билээ. (Хүүхдийн Хэсэг 6, хичээл 2-ыг үз). Сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэхэд нь хүүхдүүдэд туслах асуултуудыг бич. Асуултуудыг саван дотор хий. Саван дотроос нэг асуулт авч, хариулах нэг хүүхдийг сонго. Дараа нь асуултыг саван дотроос гаргаж, хариулах өөр нэг хүүхдийг энэ хүүхдээр сонгуул. Цаг байвал энэ мэтээр үргэлжлүүл. Есүс Христийг байнга дагахын ач холбогдлыг гэрчил.
-
Манай гэрийнхэн болон би амилуулагдана. Хайртай хүнээсээ хагацаж сэтгэлийн зовлон эдэлсэн нэг гишүүнийг бишоп буюу салбарын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр, урьдчилан урьж, Амилуулалт түүний хувьд ямар учир холбогдолтой тухай гэрчлэлийг нь хуваалцуул. Сайн Мэдээний Уран Зургийн цуглуулгаас дараах зургуудыг 227-гоос эхлэн дарааллаар нь байрлуул: 227 (Гетсеманид залбирч байгаа Есүс), 228 (Есүсээс урвасан нь), 230 (Цовдлолт), 231 (Есүсийг оршуулсан нь), 233 (Мариа ба Амилсан Их Эзэн), 234 (Есүс шархаа үзүүлж байгаа нь), 316 (Есүс Баруун тал бөмбөрцөгт зааж байгаа нь). Төгөлдөр хуурчийг хөгжим тоглож байх үеэр хүүхдүүдийг жижиг чулууны дэргэдүүр явуул. Энэ чулуу бол Христийн булшны аман дээр өнхөрүүлж аваачсан чулууны бэлгэдэл гэдгийг хэл. Хөгжим зогсоход чулууг барьж байгаа хүүхдээр хамгийн дээд талын зургийг авахуулж, энэ зураг юун тухай өгүүлж байгааг яриулах буюу өөртөө туслах өөр нэг хүүхдийг түүгээр сонгуул. Зураг бүрийн талаар ингэж ярилцаад Лук 24:39-ийг бүгдээрээ зэрэг уншихын тулд зураг 234-ийн дараа хөгжмөө зогсоо. Есүсийг амилсны дараа хүүхдүүд гараа барьж мэдэрч байгаа шиг Төлөөлөгчид Түүний гарыг барьж үзсэнийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Үлдсэн судрууд дээр ийм байдлаар ажилла. Есүс Христийн Цагаатгалын улмаас дэлхий дээр амьдарч байсан бүх хүмүүс амилуулагдана гэдгийг заа. Урьсан зочноороо гэрчлэлийг нь хуваалцуул.