2009
Би баптисм хүртмээр байна
April 2009


дуу хөгжим

Би баптисм хүртмээр байна

Бодлогошронгуй

1. Аврагчийг дагахын тулд, зөвийг хийхийн тулд;

Ариухан цагаан хувцастайгаар баптисм хүртэхийг хүснэ би.

Үргэлж зөв байхын тулд Түүнтэй гэрээнд орно би,

Учир нь энэ бол надаар хийлгэхийг Түүний хүсдэг зүйл.

2. Баптисмын хаалгаар дамжин Христийн хаант улсад орохын тулд

Найм хүрэхээрээ баптисм хүртэхийг хүснэ би.

Түүний нэрийг би баяртайгаар авч, хүүхэд нь болно,

Тэгээд зохистой байхыг, Христтэй улам адилхан, уриалгахан байхыг хичээж,

3. Түүний Сүнсийг хүлээн авч, галаар цэвэршихийн тулд

Бурханы санваарын хүчээр баптисм хүртэхийг хүснэ би.

Хэрэв би дуулгавартай байх юм бол Сүнс намайг удирдана.

Нэгэн өдөр Эцэгтээ эргэж очиход минь туслаач

сэргэлэн цовоо

удаан

© 2003 Катлийн Холиөүк, Гари Кроксоол. Бүх эрх хамгаалагдсан. Энэ дууг хувиараа, арилжааны бус зорилгоор, сүм дээр болон гэр оронд ашиглахын тулд хуулбарлаж болно. Энэ тэмдэглэл хуулбар бүр дээр байх ёстой.

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит; суурь зураг © Dynamic Graphics Inc.