2009
Бошиглогч Иосефоос суралцах нь
April 2009


Бошиглогч Иосефоос суралцах нь

Сю Барретт, Сүмийн Сэтгүүлүүд

Бидний дуртай гэр бүлийн үдшийн нэг бол Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөлийн тухай өгүүллэгийг жүжигчлэн тоглох явдал байлаа. Би уг өгүүллийг ярьж өгөв. Тэгээд ач нар маань номлогчид болон Иосеф Смитийн дүрийг амьдруулан жүжигчилсэн тоглолт хийсэн юм. Би Ойн цоорхойг дүрсэлсэн цаасан моднуудыг зураад тасалгааны буланд ханан дээр нааж, номлогчдыг дүрслэхийн тулд “Номлогч” гэсэн бичээстэй хэдэн хүний дүрс хийж, нэг сандал, “Иосефын” унших Библийг тавив.

Номлогч бүр, “Миний сүм үнэн. Миний сүмд ор, Иосеф оо” гэж Иосефт хэлнэ. Тэгэхэд нь Иосеф, “Би мэдэхгүй байна,” эсвэл “Би энэ тухай бодож үзье” гэж хариулна. Бүх номлогчид түүнд үгээ хэлсний дараа Иосеф сандал дээр сууж, Иаков 1:5-ыг чангаар уншина. Дараа нь тэр “ойн цоорхой” руу очиж залбирахаар өвдөг сөгдөнө. Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн дүрийг хэн ч тоглоогүй. Бас “Иосеф”-ыг залбирахаар ойн цоорхой руу очих бүрд бид бүгдээрээ хүндэтгэлтэйгээр чимээгүй болдог байв. Хүүхэд бүр ээлжлэн номлогч, бас Иосеф болно.

Дараа нь бид Иосеф Анхны Үзэгдлээр юу мэдсэн тухай, хэдийгээр бид үзэгдэл хардаггүй ч гэсэн залбиралдаа хэрхэн хариу авдгийг, түүнчлэн судрууд биднийг хэрхэн удирддаг тухай ярилцдаг байлаа.