2009
Унгар дахь Сүм
April 2009


Унгар дахь Сүм

1887 онд унгар хүн Миша Марков Туркийн Константиноплын (Стамбул) ойролцоо амьдардаг байсан бөгөөд тэнд Сүмд хөрвөгджээ. Тэрээр 1899 онд эх орондоо номлолд үйлчилсэн ч, номлол хийснийхээ төлөө баривчлагдаж, Унгараас хөөгдсөн аж. Ахлагч Марков хөрш зэргэлдээх орнуудад сайн мэдээг хуваалцахыг хичээж байв. Гэвч тэнд бэрхшээлтэй тулгарсны дараа засгийн газар нь түүнийг эх орноосоо гарч явахыг албадах хүртэл хамтрагчтайгаа хамт Унгарын Темесварт номлож байжээ. Тэд явахынхаа өмнөх өдөр 12 хүнд баптисм хүртээж, тэднийг гишүүнээр батлан, 31 гишүүнтэй цугларалтын удирдагчдыг томилжээ.

Дэлхийн I Дайны өмнө Унгар дахь Сүмд нийтдээ 106 хүн элссэн байв. Дараа нь улс төрийн хориг номлолын ажлыг 1980-аад он хүртэл хязгаарласан юм.

Унгар улс 1988 оны зургадугаар сард Сүмийг хууль ёсоор хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жилийн дараа Ерөнхийлөгч Томас С.Монсон энэ орны анхны цуглааны байрыг онцгойлон адисалжээ. Унгарын Будапештын Номлол 1990 оны зургадугаар сард байгуулагдсан байна.

Өнөөдрийн Унгарын Сүмийн тухай зарим мэдээ баримтыг доор харуулав:

Гишүүнчлэл

4,253

Номлол

1

Тойрог, салбар

19

Гэр бүлийн түүхийн төв

5