2009
Аавыг минь авраач
April 2009


Аавыг минь авраач

Аав минь үнэнийг эрж хайж байсан бөгөөд ингэснээрээ номлогчдыг олсон юм. Тэд бидэнд сайн мэдээг заасан юм. Ингээд удалгүй аав ээж хоёр бас бидний таван ах, эгч дүүс баптисм хүртсэн билээ. Бидний гэрчлэл улам бүр өсч хүчтэй болж байв. Бид ялангуяа Аврагчийн тухай, гэр бүлийн тухай их олон юм мэддэг болсон.

Аав минь 1992 онд Филиппин дэх манай тойргийн бишопоор үйлчилж байхдаа зүрхний шигдээсээр өвчилсөн юм. Аав албан тасалгаанааса эмнэлэг рүү яаран явсан юм. Түүнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлснийг дуулаад манайхан яахаа ч мэдэхгүй балмагдан сандарч байв. Айдас үнэхээр бидний зүрхэнд шар ус хуруулсан даа. Аав минь сэхэх эсэх нь чухамдаа хутганы ирэн дээр байлаа. Ээж уйлж, бид бүгдийг залбирахыг гуйж байв.

Аавын тухай үй олон дурсамжаар оюун санаа минь дүүрсэн үед би цагийн баримжаа алдсан байлаа. Хацрыг минь даган нулимс урсаж, би залбирахаар өвдөг сөгдлөө. Миний зүрх шимшрэн өвдөж, цээж дэлбэрэх нь үү дээ гэмээр байлаа. Сэтгэл санааны зовлонгоо нимгэлэхийн тулд, тэр өдөр намайг балмагдуулсан айдсыг зайлуулахын тулд би хашгирмаар санагдаж байлаа. Гэвч би ингэхийн оронд “Аавыг минь авраач” хэмээн энгийнээр залбирав. Ийм залбирлыг сонсолгүй яахав дээ гэмээр чин сэтгэлээсээ залбирч билээ би.

Тэр шөнө намайг эрчимт эмчилгээний тасагт орохыг зөвшөөрсөн юм. Аавыг тэр шөнө ухаан алдахад, ээж дүү нар маань, бас би муу юм болоход өөрсдийгөө бэлтгэх шаардлагатай болсон юм. Энэ бол манай гэр бүлийн хувьд зүрх шимшрэм явдал байлаа. Ирээдүй баргар бүдэг харагдах боллоо. Би аавтайгаа чимээгүйхэн салах ёс гүйцэтгэх үедээ гэр бүлийнхээ анхны үдшийг санав. Бид Гэр бүлээрээ үүрд хамтдаа Сүмийн киног үзсэн юм.

Тэр шөнө намайг унтахын өмнөхөн дэлхийн эцэг минь Тэнгэрлэг Эцэгтээ нам гүмхэн эргэж очсон билээ.

Намайг 22-той байхад аав минь өөд болж, миний амьдралд олон зуун өөрчлөлтийн эхлэлийг тавьсан билээ. Аавыгаа өөд болсны дараа, өмнө нь миний мэдэж байгаагүй их хүч чадал надад ирснийг би мэдсэн. Би амьдралдаа их юм хийсэн хүн. Өөрчлөлт, өсөлт хөгжилт намайг өдөөн түлхсэн болохоор ийм байх нь ч аргагүй юм.

Тэнгэрлэг Эцэг залбиралд минь хариулаагүй бол Тэрээр намайг сонсдогийг би хэзээ ч мэдэхгүй байсан. Тэрээр намайг сонссоныг би мэднэ. Надад юу тохиолдоод байгааг Тэнгэрлэг Эцэг яг мэддэг байсан. Тэр үед манай гэр бүлд чухам юу хэрэгтэй байсныг Тэрээр яг мэдэж байсан. Амьдралын сорилтуудыг даван туулах, бодит байдалтай нүүр тулан учрах хүч чадлыг Тэрээр бидэнд бас өгсөн билээ. Тохиолдсон хүнд сорилтуудыг итгэлээр хэрхэн даван туулахыг Тэр бидэнд зааж өгсөн юм.

Тэрхүү сэтгэл эмзэглэм үеэс хойш 15 жил гаруй өнгөр ч дээ. Би суралцаж, сайн мэдээгээр өсч хөгжсөн хэвээр байна. Би одоо өөрийн гэсэн гэр бүлтэй болсон. Бид ариун сүмд лацдан холбуулсандаа би их баяртай байдаг. Аав минь бидэнд зааж өгсөн тэрхүү сургаалын замаас би хараагаа хэзээ ч салгахгүй.

Есүс Христийн Цагаатгал, Амилалтаар дамжуулан хэзээ нэгэн цагт манай гэр бүл дахин хамтдаа байх болно гэдгийг би мэднэ. Би урт удаан аялал хийх шаардлагатай байгаа. Гэвч энэ аяллын төгсгөлд аавтайгаа уулзана гэж бодохдоо баяртай байдаг.