Долоон систер номлолын талбарт гэрлээ цацруулсан нь
Монголоор Шанага Долоо гэж нэрлэгддэг Эгч Дүү Долоо хэмээх алс хол оршигч одны ордын гэрэл дэлхийд иртлээ 350 жил болдог гэдэг.
Насныхаа дарааллаар хорь гарангаас эхлэн дөч дөхөж яваа энэ долоон эгч дүүс гэр бүлдээ болон таван орон дахь үйлчилж байгаа номлолын талбартаа сайн мэдээг хуваалцан гэрлээ цацруулж явна.
Maрисол (Чилийн Осорно), Aнтони (Aргентины Ресистенси), Даниела (Коста Рикагийн Сан Хосе), Флоренси (Гондурасын Комягуела), Вероника (Чилийн Зүүн Сантьяго), Aнаи (Гватемала Хойд Сити), Балбина Нава Агвилар (Aргентины Бахиа Бланка) нар Мексикээс эдүгээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчоор нэгэн зэрэг үйлчилж байна.
Эдгээр эгч нар орон нутгийн цуглааны байруудад явагддаг байсан төлбөргүй англи хэлний хичээлд явдаг байх үедээ Хожмын Үеийн Гэгээнтэн номлогчидтой анх тааралдсан ажээ. Тэд 2006 онд аль өөрийнхөө нэг эгч, эрэгтэй дүүтэй хамт баптисм хүртсэн ажээ. Гучин жилийн өмнө Сүмд элссэн тэдний эцэг эх Албино Нава, Исайдра Агвилар хоёр тэр үед сүмд эргэн ирж бүрэн идэвхтэй болсон гэнэ.
“Долоон охиноо номлолд явуулсны ач буяныг би үзэж чадна.
Охид маань Их Эзэний мутарт ажиллан, улам олон хүмүүсийг Түүнд авчрахын тулд Түүний сайн мэдээг номлож байна” хэмээн Агвилар эгч хэллээ.
“Би сайн мэдээнд дуртай. Их Эзэний ажил хүмүүсийн амьдралыг өөрчилдгийг би мэднэ. Энэ ажил миний амьдралыг өөрчилсөн, бас миний зааж байгаа хүмүүсийн амьдралыг өөрчлөх болно” гэж Флоренси хэлэв.
Эгч дүү долоо 2011 оны сүүлчээр номлолоосоо эргэж ирнэ.