2012
Ням гарагийн хичээлийн багшийнхаа ачаар
2012 оны зургадугаар сар


Залуучуудад зориулав

Ням гарагийн ангийн багшийнхаа ачаар

Манай Ням гарагийн анги үргэлж хүндэтгэлтэй болж чаддаггүй байлаа. Би ням гарагийн хичээлээ сонсох дуртай ч заримдаа манай ангийнхны хувьд өөр юм шиг санагддаг байлаа. Багш маань бидэнд заахыг чармайж байхад тэд хоорондоо ярих буюу электрон тоглоомоор тоглож байх нь олонтоо харагддаг. Харамсалтай нь би ч бас заримдаа ингэдэг.

Нэгэн ням гарагт бүр долоон дор юм болж, хичээлийг нь хэн ч сонсохгүй байсан учир манай багш хичээлийн төгсгөлд уйлж билээ. Ангиас гарахдаа би багшийгаа өрөвдлөө.

Дараагийн ням гарагт манай багш тэр долоо хоногт удирдамж хүсч олон удаа залбирснаар бидэнд Сүмийн нэг кино үзүүлэх хэрэгтэй гэсэн сүнсний өдөөлт хүлээн авснаа ярив. Тэгээд Есүс Христийн амьдрал болон Түүний үйлдсэн гайхамшгуудын тухай кино үзүүллээ.

Тэр орой би киноны тухай бодтол нэг л өөр мэдрэмж төрлөө. Би өмнө нь хэзээ ч байгаагүйгээр Сүнсийг мэдэрч байгаагаа гэнэт ойлгов. Аврагчтай улам адилхан болохын тулд би амьдралаа өөрчлөхөөр тэр даруй шийдсэн юм. Тэр нэгэн өдөр Ням гарагийн анги дээр болсон үйл явдал миний гэрчлэлийг их хүчтэй болгосныг мэдэж билээ. Би Ням гарагийн ангийнхаа багш болон манай ангийнхны төлөө долоо хоног бүр түүний хийдэг зүйлд их талархдаг.