Өнөөдрийн яриа
Ахлагч Нелсон Төв Америкийн гишүүдтэй уулзав
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Рассел М.Нелсон 1 сард Тэргүүн Зөвлөлөөс өгсөн даалгаврын дагуу санваарын удирдагчдыг сургаж, орон нутгийн гишүүдэд заавар өгөхөөр Төв Америк луу аялсан.
Эл Салвадор
1 сарын 14-ны Бямба гарагт Ахлагч Нелсон Эл Салвадорын эргэн тойрон дахь санваарын удирдагчтай Эл Салвадорын Сан Салвадор Ариун Сүмийн талбай дахь цуглааны байранд уулзсан юм. Түүнийг Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн Ахлагч Л.Витни Клэйтон, Далтын гишүүн бөгөөд Төв Америкийн бүсийн ерөнхийлөгч Ахлагч Энрик Р.Фалабелла, Бүсийн далтан Ахлагч Карлос Райвас, Ариун сүмийн ерөнхийлгч Волтер Рэй Петрсен болон Эл Салвадор Сан Салвадор Номлолын ерөнхийлөгч Дэвид Л.Глазиер нар дагалдсан байлаа.
Ахлагч Нелсон удирдагч нарт үйлчлэх хийгээд Израилын хоньчид байхын чухлыг зааварласан. Тэр судраас суралцах болон Ариун Сүнсийг байнгын хөтлөгчөө болгон ашиглахыг онцлосон. Тэрээр мөн Испани хэл дээрх Библийн ХҮГ-ний хэвлэлийн адислалын тухай ярьсан билээ.
Дараах өдөр нь Ахлагч Нелсон өөрийн эхнэр Венди болон Ахлагч Райвас нарын хамт Эл Салвадор Сан Салвадор Ла Либертэд гадасны чуулганыг ерөнхийлөн удирдсан.
Ахлагч Нелсон хэлсэн үгэндээ сайн мэдээний дагуу амьдардаг, гэрээндээ итгэлтэй Эл Салвадорын гишүүд хийгээд удирдагчдад төлөөлөгчийнхөө адислалыг үлдээсэн билээ.
Никарагуа
Тэгээд 2012 оны 1 сарын 18-нд Ахлагч Нелсон хоёулаа Далтын гишүүд болох Ахлагч Энрик Р.Фалабелла болон Ахлагч Жэймс Б.Мартиногийн хамт Никарагуагийн гишүүдтэй уулзсан.
Тэр гишүүдийг ариун байдалд өсч, гэр бүлийн түүхийн бичээсүүд дээрээ ажиллахаа үргэлжлүүлэхийг хүссэн. Тэрээр “та нарыг бэлэн болоход Их Эзэн Өөрийн хэсгийг хийснээр та нар Ариун Сүмтэй болох болно хэмээн би та нарт амлаж байна” гэж хэлжээ.
Ахлагч Нелсон бид хайраас эхлэн Аврагчийн зан чанарыг өөрсдөдөө төлөвшүүлэх ёстой гэж хэлсэн.
“Бид үйлчлэлээр дамжуулан хайрыг сурч чадна” гэж тэр хэлжээ. “Өөр нэг зан чанар бол баптисм хийгээд ариун ёслол зэрэг ёслолуудад анхаарлаа хандуулах явдал юм. Учир нь эдгээр нь Аврагчийн Цовдлуулалттай холбоотой юм.”
Гишүүдийн төлөвшүүлэх ёстой өөр бусад заншилуудад Аврагчийн залбирсан шиг залбирах болон судраас суралцсанаар мэдлэгийг олж авах зэрэг нь орно. Тэрээр “Судруудыг хүүхдүүддээ уншиж өг, судруудыг гэсэн хайраа хөгжүүл тэгвэл та нар юу сурснаа амьдралд хэрэгжүүлснээр баяр баяслыг мэдрэх болно гэдгийг би баталж байна” гэжээ.
Эцэст нь Ахлагч Нелсон “Няцашгүй зоригийг төлөвшүүлж эцсээ хүртэл бүү няц. Есүс Христ өөр бусдаас илүүтэйгээр зовсон ч тэрээр бууж өгөөгүй. Тэрээр эцсээ хүртэл Эцэгтээ итгэсээр байсан. Та нар амьдралын сорилтуудтай нүүр тулахдаа үүнийг санаарай” гэж хэлсэн юм.
Төгсгөлд нь Ахлагч Нелсон Никарагуа дахь гишүүдийн итгэл, сүсэг бишрэл, аравны нэгүүд болон өргөлүүдэд талархалаа илэрхийлж, Цагаатгалын тухай гэрчлэлээ хуваалцсан билээ.
“Их Эзэний маань дахин амилалт биднийг итгүүлж, хэрэв бид эцсээ хүртэл тэвчвэл итгэл болон наманчлалаар дамжуулан мөнхийн амьдралын хаалгыг нээх болно” гэж тэр хэлэв.