2012
Мормоны Табернеклын Найрал дууны онцлог зүйлс
2012 оны зургадугаар сар


Мормон Табернеклын Найрал дууны онцлог зүйлс

Дэлхий даяар сая сая хүн Мормон Табернеклын Найрал дууг ерөнхий чуулганы үеэрх тоглолтоор нь мөн 83 жилийн турш долоо хоног бүр явуулж байгаа Music and the Spoken Word (Хөгжим ба өгүүлэмж) радио, телевизийн нэвтрүүлгээс сайн мэддэг билээ. Харин энэхүү найрал дуучдын өдөр тутмын үйл ажиллагааны тухай нарийн ширийн зүйлсийг хүмүүс бага мэддэг.

Мормон Табернеклын Найрал дуу 25-60 насны 360 сайн дурын дуучнаас бүрэлддэг. Өнгөрсөн он жилүүдэд энэ найрал дуу 28 улс, 37 муж болон Колумб дүүргийн Вашингтонд айлчлан тоглосон байна. Тэд тоглох газартаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ихэвчлэн онгоцоор очиж, нисэх онгоцны буудлаас найрал дуучид 11 автобусанд сууж, ачааг нь 4 автобусанд, хөгжмийн зэмсэг тоног төхөөрөмжүүдийг чиргүүлтэй 4 машинд ачдаг ажээ. Заримдаа тэд 6-10 цаг явж хүрэх өөр хотуудад очиж тоглодог.

Найрал дууны гишүүн бүр тоглолтоор явах үедээ өөрийн нэр болон найрал дууны лого бүхий хэвлэмэл, цэнхэр өнгийн нэрийн тэмдэг зүүдэг. Найрал дууны болон найрал хөгжмийн гишүүн бүрийг “хөгжмийн номлогч” гэж үзэн онцгойлон адисалдаг бөгөөд тэд явсан газар болгондоо Сүмийг төлөөлдөг.

Найрал дууны гишүүд тоглолтоор яваагүй үедээ ням гарагийн өглөө бүр телевиз, радиогоор олон улсын хэмжээнд цацагддаг Music and the Spoken Word нэвтрүүлэгт оролцож мөн ажлын нэг өдөр тогтмол дадлага сургуулилт хийдэг байна.

Найрал дууны бүрэлдэхүүнд орсон Сүмийн гишүүд үүнийгээ дуудлага гэж үздэг. Тэднийг найрал дууны гишүүн болоход үйлчлэлийн цагийг нь тойргийн ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч эсвэл Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчийн үйлчлэлийн цагтай дүйцүүлж тооцох болно гэдгийг хэлдэг ажээ. Найрал дуучдын бүрэлдэхүүнд орсон гишүүд 20 хүртэл жил буюу 60 нас хүртлээ найрал дууны гишүүн байж болно.

Сонирхолтой зарим баримт

  • Найрал дуучин эмэгтэйчүүдийн хувцасны загварыг хувцасны хороо гаргаж, оёдог ажээ.

  • Найрал дуу болон Ариун Сүмийн Талбайн Найрал хөгжимд ойролцоогоор 20 гэр бүлийн хос байдаг.

  • Найрал дуу нь хоёр мөнгөн (цагаан алт), таван алтан цомог гаргажээ.

  • Найрал дуу нь Нэгдсэн Улсын таван ерөнхийлөгчийн албан үүргээ эхлэх ёслолын ажиллагаан дээр дуулсан ажээ.