Бидний хуудас
Бид мөнхийн гэр бүл болно
Аав минь санваартан бөгөөд надад баптисм хүртээж бас бид ариун сүмд лацдан холбуулсан учир би баяртай байна. Бид мөнхийн гэр бүл болох учраас би баяртай байна. Тэнгэрлэг Эцэг амьд бөгөөд бошиглогчдын үгс үнэн гэдгийг би мэднэ.
Ариана К., нас 9, Перу
Маш онцгой газар
Би есөн настай, тиймээс анх удаа ариун сүмд очоод аавтайгаа хамт гадаа хүлээж суусан. Аав бид хоёр ариун сүмийн гадуур явж, хэрхэн баригдсаныг нь сонирхов. Бид маш гоё хүлээлгийн танхимд суугаад амар амгалан, нам гүм байдлыг мэдэрч байв. Бид хоёр Есүс Христийн амьдрал, Түүний үеийн болон өнөөгийн бошиглогчдын тухай намуухан ярилцав. Би аавтайгаа хамт гадаа сууж байхдаа ариун сүм бол маш онцгой газар гэдгийг мэдэрсэн.
Рафаел Р., нас 9, Швейцарь