2012
Судрууд дахь эмэгтэйчүүдийг та мэдэх үү?
2012 оны зургадугаар сар


Судрууд дахь эмэгтэйчүүдийг та мэдэх үү?

Судрууд дахь эмэгтэйчүүдийн тухай дүрслэлийг тэдний нэртэй тохируул. Хэрэв тусламж хэрэгтэй бол дараах судрын эшлэлүүдийг үз.

  1. Аюултай ажилд явсан хөвгүүдийнхээ төлөө намайг уй гашуу болж суухад нөхөр минь тайтгаруулсан (1 Нифай 5:1, 6-г үз).

  2. Би Лемонай хааны өргөөнд шивэгчин байсан бөгөөд хааныг хөрвөхөөс олон жилийн өмнө Их Эзэнд хөрвөсөн (Aлма 19:16-г үз).

  3. Нөхрөө нас барахад би хадам эхдээ “наалдаж,” түүний ард түмнийг өөрийн ард түмэн, түүний Бурханыг өөрийн Бурхан болгоно гэж түүнд хэлсэн (Рут 1:14, 16-г үз).

  4. Миний нэрийг Шинэ Гэрээ, Мормоны Ном хоёрт дурдсан байдаг. “Бурханы Хүүг тээгч болж сонгогдсон” ба “үлэмж хонгор мөн цагаан” хэмээн намайг дүрсэлсэн (1 Нифай 11:13; Aлма 7:10-ыг үз).

  5. Есүс Христийг Бетани дахь манай гэр бүлтэй ирж уулзах үеэр би Түүний үгсийг сонсож, “сайныгаа л сонгон авсан” (Лук 10:42-ыг үз).

  6. Эх орон нэгт ах, эгч дүүсээ аврахыг хаанаас гуйх болж, амь насанд минь аюул учирсан үед тэд миний төлөө мацаг барьсан юм (Eстер 4:16-г үз).

  7. Миний нэр “амьд бүхний эх” гэсэн утгатай (Эхлэл 3:20-ийг үз).

  8. Намайг Сургаал ба Гэрээнд “сонгогдсон хатагтай” гэж нэрлэсэн бөгөөд би “ариун дууллуудын түүврийг” бэлтгэсэн (С ба Г 25:3, 11-ийг үз).

  9. Би 84 орчим настай, бэлэвсэн байх үедээ ариун сүмд балчирхан Есүст талархал өргөн, мэндчилсэн билээ (Лук 2:36–38-ыг үз).

  10. Их Эзэн миний нөхрийн нэрийг өөрчлөх үед миний нэрийг бас өөрчилж, “үндэстнүүдийн эх” гэсэн утгатай болгосон юм (Эхлэл 17:15-ыг үз).

  1. Их Эзэний эх Мариа

  2. Сариа

  3. Анна

  4. Ева

  5. Эбиш

  6. Сара

  7. Естер

  8. Мартагийн дүү Мариа

  9. Эмма Смит

  10. Рут

  • Хариулт: 1. Б; 2. Д; 3. И; 4. A; 5. Ж; 6. Ё; 7. Г; 8. З; 9. В; 10. F