2012
Би сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар зөвийг сонгодог
2012 оны зургадугаар сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Би сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар зөвийг сонгодог

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Рамон тосгоны зах дээр тахианы өндгөө зарж дуусаад халаасан дахь зоосоо шажигнуулан дуугаргав. Тэр аравны нэгийн мөнгөө хадгалдаг бортгон саваа саналаа. Ням гарагт тэр аравны нэгээ бишопт өгнө. Рамоны сэтгэл нэг л аятайхан болов. Тэр аравны нэгээ төлөхдөө баяртай байдаг байлаа.

Захын лангуунууд зарах юмсаар пиг дүүрэн. Рамон дуртай хөл бөмбөгийн багийнхаа тэмдэгтэй эрээн цамцыг харлаа. Тэр өөрийгөө энэ цамцыг өмсөөд талбай руу гүйж очин, ялалтын гоол оруулж байгаагаар төсөөлөн бодов. Рамон үнийн шошгыг харлаа. Хэрэв тэр зарсан өндөгнийхөө бүх мөнгөн дээр аравны нэгийн зоосон мөнгөө нэмбэл цамцыг худалдаж авч чадах байлаа.

Нөгөөх сайхан мэдрэмж нь алга болохыг Рамон мэдрэв. Цамцыг авахсан гэж бодовч Тэнгэрлэг Эцэг түүнийг аравны нэгийн мөнгөө үрэхийг хүсэхгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Рамон гэр рүүгээ явлаа. Тэр эхлээд аравны нэгээ төлөхийг хүсч байв. Дараа нь тэр илүү олон өндөг зарж, Их Эзэний аравны нэгийг төлөөд бас нөгөө цамцаа худалдаж авах мөнгөтэй болжээ.