Айлчлагч багшийн захиас бичиг
Айлчлагч багшлалт—aриун ажил
Энэ материалыг залбиран судалж, гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор харилцан ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.
Айлчлагч багш бид сүнслэг чухал үүрэг хариуцлагатай. Бид энэ үүргээ биелүүлэх ёстой. “Тойргийн хоньчноор томилогддог бишоп Их Эзэний бүх хонийг бүгдийг нь харж хандах боломжгүй юм. Тэрээр сүнслэг нөлөө бүхий айлчлагч багш нарын тусламж дэмжлэгээс хамааралтай байдаг.”1 Эгч бүрийг харж хандахын төлөө томилогдсон хүн илчлэлт эрэлхийлж, хүлээн авах нь нэн чухал юм.
Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл хувь хүмүүс болон гэр бүлүүдийн хэрэгцээг залбирч хэлэлцэх үед сүнсний удирдамж хүлээн авч болно. Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл бишопын зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр айлчлагч багшлалт бол сүнслэг чухал ажил мөн гэдгийг ойлгоход нь эгч нарт туслахын тулд ажил хуваарилан хариуцуулна.2
Айлчлагч багш нар бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж, итгэлээ бэхжүүлэхэд харилцан тусалж, хэнд ямар хэрэгцээ байгааг мэдэж, үйлчлэл үзүүлдэг байх ёстой. Тэд айлчилдаг эгч бүрийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээнд хэрхэн тусалж болохоо мэдэхийн тулд хувиараа сүнсний удирдамжийг эрэлхийлнэ.3
“Бидний анхаарал тоон дээр биш харин хүмүүс дээр төвлөрсөн үед айлчлагч багшлалт Их Эзэний ажил болдог. Үнэндээ, айлчлагч багшийн ажил хэзээ ч дуусдаггүй. Энэ бол ажил үүрэг гэхээс илүү амьдралын хэв маяг юм.”4
Судруудаас
Бидний түүхээс
Нийгмийн Халамжийн Бүлгийн хоёрдахь ерөнхий ерөнхийлөгч Элиза Р.Снөү, “Би багшийн албан тушаалыг өндөр бөгөөд ариун албан тушаал гэж үздэг” гэж заажээ. Айлчлагч багш нар хариуцсан гэр бүлүүдэд очихоосоо өмнө тэдний сүнслэг болон материаллаг хэрэгцээг мэдэхийн тулд “Бурханы Сүнс, мэргэн ухаан, даруу байдал, хайраар дүүрэн байх” ёстой хэмээн зөвлөжээ. “Хэрэв аль нэг эгч хүйтэн хөндий байвал та эхийн халуун сэтгэлээр хүүхдээ энхрийлэн цээжиндээ тэвэрдэг шиг түүнийг чин сэтгэлээсээ хайрлан, амар амгалан, тайтгарлын үгсээр ярих хэрэгтэй” гэж тэр хэлсэн байдаг.5
Бид эхэн үеийн Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нарынх шиг итгэлтэй байх аваас Ариун Сүнс бидэнтэй байж, айлчилдаг эгч бүрдээ хэрхэн туслахыг мэдэхэд сүнсээр нөлөөлөгдөх болно. “Хүчний оронд мэргэн ухааныг эрэлхийлцгээе, тэгвэл мэргэн ухааныг ашиглах бүхий л хүч бидэнд байх болно” хэмээн Снөү эгч хэлжээ.6