Сүмийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вэб сайт нэмж есөн хэл дээр
2007 онд lds.org/disability анх удаа англи хэл дээр гарахдаа өмнө нь гарын авлагууд, товхимлууд болон бусад веб сайтууд дээр тархсан мэдээллийг нэгтгэн, тусламж болон санаануудыг нэг дороос илүү хялбар авах боломжтой болгосон юм.
Одоо 2012 оны турш эдгээр эх сурвалж (тахир дутуу иргэдэд зориулсан ойролцоогоор 10 өөр төрлийн мэдээллийг багтаасан) нь нэмэлт есөн хэл дээр авах боломжтой боллоо: хятад, франц, герман, итали, япон, солонгос, орос ба испани.
Энэ хамгийн сүүлийн амжилт Францын Парис хотын Варинсынхтай адил гэр бүлүүдэд маш их тустай байх болно. Рэймонд ба Изабелл Варин нар Жером хэмээх нэг хүүтэй байсан бөгөөд хоёр дахь хүү Жереми оюуны хомсдол өвчтэй төржээ. Тухайн үед тэд оюуны хомсдол өвчний талаар бага мэддэг байсан тул Жеремигийн онош түүний эх эцэгт гэнэтийн цохилт байсан ч Жеремигийн бие эрхтэний гажигтай байдалд Варины гэр бүлийнхний хандлага эерэг байлаа. Олон хүмүүс ялангуяа Сүмийн гишүүд түүнийг эелдэг дотноор тойрон хүрээлж, түүнд хайр ба агуу хүндэтгэлийг үзүүлдэг нь үнэхээр гайхалтай хэмээн Варин ах хэллээ.
Тэр Веб сайт иймэрхүү хүмүүст дэмжлэг үзүүлэхэд тусална гэдэгт итгэдэг. “Сүмийн удирдагчид ба багш нар тахир дутуу хүмүүсийг ойлгож, нөхцөл байдлыг хэрхэн хялбар дөхөм болгож, зохицуулахад туслах болно” хэмээн тэр хэллээ.
Гэхдээ сайт нь зөвхөн мэдээлэх арга хэрэгсэл болоод зогсохгүй харин урамшуулан зоригжуулах эх үүсвэрийн хувьд тахир дутуу иргэдээс гадна мөн тэдний гэр бүлийнхэнд чухал юм.
“Энэ сайт нь үнэхээр дэм өгөх тул тахир дутуу гишүүнтэй гэр бүлийнхний хувьд маш чухал юм. “Энэ нь бас нэг өөдрөг ирээдүйг төсөөлөх боломжийг олгох бусдын туршлага ба гэрчлэлийг та нарт өгнө. Эдгээр бүх шалтгааны учир энэ мэдээлэл олон хэл дээр боломжтой болж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэж тэр хэллээ.
Сүмийн удирдах газрын Хэвлэл мэдээллийн албаны Тахир дутуу иргэдэд зориулсан үйлчлэлийн зөвлөх Далын Ахлагч Кейт Р.Эдвардс үүнтэй санал нэг байна.
“Бид бүгд ‘үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчирах’ нэгэн зорилгын төлөө ажиллаж байгаа бөгөөд энэ зорилго биднийг ‘нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай’ байхыг шаардана гэдгийг тахир дутуу болон тэдний гэр бүлийнхэн мөн асран халамжлагч гишүүд мэдрэх болно. “Туслахын тулд тэд хаана очиж болохыг хүмүүс мэдэж мөн ойлгох ба Их Эзэний Сүм байх ёстой арга замаараа ажиллах үед хэн ч өөрсдийн саад бэрхшээлтэйгээ ганцаар тэмцэх шаардлагагүй гэдгийг мэдрэх болно” хэмээн Ахлагч Эдвардс хэллээ.
Португалийн Фатима Алвис суумгай бөгөөд вебсайт түүнд: тэр ганцаар биш гэдгийг үнэхээр ойлгоход нь тусалсан ажээ.
“Сүмийн гишүүдийн хувьд бид нэгдмэл гэдгээ мэдрэх боломжтой тахир дутуу иргэдэд туслах Сүмийн вебсайт байдаг нь надад маш чухал. Сүм нь онцгой нөхцөл байдалд байгаа хүмүүст санаа тавьж, тусалж мөн дэмжих хүсэлтэйг мэдэх нь тустай” гэж тэр хэллээ.
Сайтын нийтлэл нь Сүмийн бүх гишүүдэд хүрэхээр хийж байгаа нэлээд хэдэн хүчин чармайлтын нэг юм хэмээн Ахлагч Эдвардс хэллээ.
“Их Эзэнээс бидний хүлээн авах ‘үүрэг’-ийн нэг нь тухайн хүн ойлгож, түүний бүрэн ашиг тусыг авах сайн мэдээг хүн бүрт хүргэх явдал. “Бид утга төгөлдөр сайн мэдээний боломжуудыг хангахад Их Эзэний хүүхдүүдийн аливаа хэсгийг дээрээс харахгүй байхыг эрмэлздэг.
“Вебсайт зөвхөн хувь хүмүүст туслаад зогсохгүй мөн тахир дутуу хүмүүст хэрхэн туслах болон тэдэнд дэмжлэгийг хаанаас авч болохыг мэдэхэд нь туслах зорилготойгоор бүтээгдсэн юм.
Мэдээж, вебсайт нь Сүмийн гишүүдийн хувь хүмүүсийн харилцааг орлох зорилготой биш.
“Олон жилийн турш бид Сүм дэх онцгой хэрэгцээнүүдийг шийдэх асуудалдаа асар их амжилт оллоо. “Хувь хүмүүс өөрсөддөө өөрчлөлт хийхээр баттай шийдсэн үед асар их хэмжээний амжилт ирдэг. Тахир дутуу байна уу эсвэл үгүй юу хамаагүй бүгдэд туслах гол түлхүүр нь өөрсдийгөө хайрлаж, оролдлого ба тусламж хайхаар Сүнсний удирдамжийг эрэлхийлэх явдал.
“Бид хөршүүдээ өөрийн адил хайрлах үүрэгтэй (Maтай 19:19-г үз). Сүм нь биднийг Их Эзэний ажилд туслах хүсэл тэмүүлэлдээ амжилттай байхад минь мөн тэдгээрийг ойлгоход минь туслан дэмжлэгийн энгийн бас нэгэн өргөн чөлөөгөөр хангадаг.”