Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа. Зарим жишээг доор өгөв:
10 дугаар хуудсан дах “Мацаг барих нь биднийг сүнслэг байдлаараа болон бие махбодоор маань хүчирхэгжүүлнэ” өгүүллэгийг уншаарай, хуваалцах санаанууд хоёр дах хуудсанд үзүүлэгдсэн болно. Мацаг барилт нь хоолгүйгээр явахаас илүүтэйгээр залбирал, гэрчлэлээ хуваалцах хийгээд мацгийн өргөлүүдийн хамт хийгдэх ёстой гэдгийг цохон тэмдэглэ. Та гэр бүлийнхээ гишүүдээс мацаг бариснаар хэрхэн адислагдсанг нь асуухыг хүсч болно. Мөн Хуучин Гэрээний Эстер 4 дээрх зарчмыг хуваалц.
Хуудас 20 дээрх “Өдөөлтийн дагуу үйлдэх нь” өгүүллэгийн хажуу багана дээрх “Илчлэлтийн найман зорилго”-ыг унших буюу товчил. Тэгээд өгүүллэг дээрх түүхүүдийг нэг нэгээр нь уншаад түүх дэх илчлэлтийн зорилгыг ярилцаарай. Гэр бүлийн гишүүдийг энэ долоо хоногийн турш хэзээ мөн хэрхэн Сүнсийг мэдэрч байгаагаа анзаарахыг урамшуул. Тэдний юу сурсан талаар дараагийнх нь долоо хоногт ярилцсанаар өгсөн даалгавараа шалгаарай.
Хуудас 56 дах “Миний сонголт намайг хааш нь хөтлөх бол?” түүхийг унших юмуу товч өгүүлээд, Ерөнхийлөгч Боид К.Пакерийн хэлсэн үгийг унш. Гэр бүлийн гишүүдэд хэрэв тэд алдаа гаргасан бол өөрчлөгдөхийг сонгож чадна гэдгийг сануулаарай.
Хуудас 68 дах “Багахан лигийн хичээл” өгүүллэгийг “Гэр бүлүүд үүрд хамтдаа байж чадна” дуугаар эхлэхийг хүсч болно (Хүүхдийн дууны ном, 188-р хуудас). Түүхийг гэр бүлээрээ унш. Гэр бүлийн гишүүддээ тусламж үзүүлэх нь бидэнд яагаад чухал вэ? Гэр бүлийнхэн чинь бие биендээ хэрхэн илүү дэмжлэгийг үзүүлж чадах вэ?
Гэр бүлийн цуглаан дээрх хайр хийгээд гэрэл
Намайг Сүмд дөнгөж нэгдээд, Колумбад амьдарч байхад тойргийн маань нэгэн маш онцгой гэр бүл намайг гэр бүлийнхээ үдэшт урьсан юм. Энэ нь миний гэр бүлийн цуглаанд оролцсон анхны тохиолдол байсан бөгөөд энд миний олсон хайрын сүнс болон итгэл намайг гайхруулж байв.
Бүгдийг хамтдаа цугласны дараа бид залбираад өнгөрсөн долоо хоногийн турш юу хийснээ ярилцав. Бид ярьсныхаа дараа үйл ажиллагаатай хийсэн.
Гэрлийг унтрааж байгаад бид зүрх хэлбэртэй өнгийн цаасан дээр тодорхой хэлц үгсийг бичсэн. Бид бүгдийг бичиж дуусаад гэрлээ асаагаад юу бичсэнээ бие биедээ үзүүлэв. Зарим нь тийм ч сайн хийгээгүй байхад, зарим нь гайхамшигтайг, харин миний хувьд бичих нь маш их хүндрэлтэй байсан бөгөөд би өөрийнхийгөө хамгийн муу нь байсан гэж бодсон. Мэдээж хичээлийн санаа нь тодорхой байсан. Бид амьдралдаа сайн мэдээний гэрэлгүй бол бүх зүйл харанхуй, гажуудсан мөн хэцүү байх болно.
Энэ хичээлд надад маш гүн туссан. Тэр өдрөөс хойш олон жилийн турш би амьдралаа сайн мэдээний гэрлээр дүүрэн байлгаж ялангуяа хүүхдүүддээ үлгэр жишээ нь байхыг чармайсаар ирсэн билээ.
Дина дэл Пилар Маестр, Калифорни, АНУ