Судрууд дахь эмэгтэйчүүдийг та мэдэх үү?
Судрууд дахь эмэгтэйчүүдийн тухай дүрслэлийг тэдний нэртэй тохируул. Хэрэв тусламж хэрэгтэй бол дараах судрын эшлэлүүдийг үз.
-
Аюултай ажилд явсан хөвгүүдийнхээ төлөө намайг уй гашуу болж суухад нөхөр минь тайтгаруулсан (1 Нифай 5:1, 6-г үз).
-
Би Лемонай хааны өргөөнд шивэгчин байсан бөгөөд хааныг хөрвөхөөс олон жилийн өмнө Их Эзэнд хөрвөсөн (Aлма 19:16-г үз).
-
Нөхрөө нас барахад би хадам эхдээ “наалдаж,” түүний ард түмнийг өөрийн ард түмэн, түүний Бурханыг өөрийн Бурхан болгоно гэж түүнд хэлсэн (Рут 1:14, 16-г үз).
-
Миний нэрийг Шинэ Гэрээ, Мормоны Ном хоёрт дурдсан байдаг. “Бурханы Хүүг тээгч болж сонгогдсон” ба “үлэмж хонгор мөн цагаан” хэмээн намайг дүрсэлсэн (1 Нифай 11:13; Aлма 7:10-ыг үз).
-
Есүс Христийг Бетани дахь манай гэр бүлтэй ирж уулзах үеэр би Түүний үгсийг сонсож, “сайныгаа л сонгон авсан” (Лук 10:42-ыг үз).
-
Эх орон нэгт ах, эгч дүүсээ аврахыг хаанаас гуйх болж, амь насанд минь аюул учирсан үед тэд миний төлөө мацаг барьсан юм (Eстер 4:16-г үз).
-
Миний нэр “амьд бүхний эх” гэсэн утгатай (Эхлэл 3:20-ийг үз).
-
Намайг Сургаал ба Гэрээнд “сонгогдсон хатагтай” гэж нэрлэсэн бөгөөд би “ариун дууллуудын түүврийг” бэлтгэсэн (С ба Г 25:3, 11-ийг үз).
-
Би 84 орчим настай, бэлэвсэн байх үедээ ариун сүмд балчирхан Есүст талархал өргөн, мэндчилсэн билээ (Лук 2:36–38-ыг үз).
-
Их Эзэн миний нөхрийн нэрийг өөрчлөх үед миний нэрийг бас өөрчилж, “үндэстнүүдийн эх” гэсэн утгатай болгосон юм (Эхлэл 17:15-ыг үз).
-
Их Эзэний эх Мариа
-
Сариа
-
Анна
-
Ева
-
Эбиш
-
Сара
-
Естер
-
Мартагийн дүү Мариа
-
Эмма Смит
-
Рут