Номын сан
Хүндэтгэлийн өдөр


“Хүндэтгэлийн өдөр,” Сэдэв ба асуулт (2023)

Сүм дээр байгаа залуу эмэгтэйчүүд

Сайн мэдээг судлах удирдамж

Хүндэтгэлийн өдөр

“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэтлэл 20:8).

Та Хүндэтгэлийн өдрөөр ихэвчлэн юу хийдэг вэ? Та Хүндэтгэлийн өдрийг Их Эзэний арга замаар өнгөрүүлэхийг эрэлхийлснээр үүнийг баясгалант өдөр гэж харж эхлэх болно (Исаиа 58:13–14-ийг үзнэ үү). Сүмд бусадтай хамт Бурханыг шүтэн биширч, ариун ёслолоос хүртэж, гэртээ энэ өдрийг ариунаар сахих нь таны амьдралд сүнслэг хүчийг авчирч, та Бурхантай ойртох болно. Долоо хоног бүрийн нэг өдөр ажил төрөл, зугаа цэнгэлээ хойш тавьж амрахад зориулах нь Бурханыг хайрлан, Түүнд дуулгавартай байж, гэрээнүүдээ сахих хүсэлтэй байгаагаа харуулах нэг арга зам юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хүндэтгэлийн өдрийн хүч бол сүмд болон гэр орондоо Их Эзэний Сүнсний баяр хөөр, аз жаргал, халуун дулаан мэдрэмжийг анхаарал сарниулах аливаа зүйлгүйгээр мэдрэх явдал билээ” хэмээн тайлбарлажээ.

Хүндэтгэлийн өдөр гэж юу вэ?

Энэ нь бид хөдөлмөрөөсөө амарч, Түүнийг бишрэн шүтэхэд зориулан Бурханы томилсон ариун өдөр юм. Дэлхийг бүтээсний дараа Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгожээ (Эхлэл 2:2–3-ыг үзнэ үү). Бурхан израилчуудад “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” (Гэтлэл 20:8) хэмээн зарлигласан. Есүс Христийг амилсны дараа шавь нар нь ням гарагт буюу долоо хоногийн эхний өдөр Хүндэтгэлийн өдрийг сахиж эхэлсэн (Марк 16:2; Үйлс 20:7; 1 Коринт 16:1–2-ыг үзнэ үү). Хожмын өдрүүдэд Бурхан Хүндэтгэлийн өдрийг сахих зарлигаа шинэчилсэн юм (Сургаал ба Гэрээ 59:9–13; 68:29-ийг үзнэ үү).

Сэдвийн тойм: Хүндэтгэлийн өдөр

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Бурхан Эцэгийг шүтэн бишрэх, Ариун ёслол, Мацаг барилт, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

1-р хэсэг

Хүндэтгэлийн өдрийг хэр сахих нь таны Бурханд үзүүлж буй үнэнч байдлын тэмдэг юм

Цугларагсад

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариун байлгадаг вэ? Би залуу байхдаа Хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас Хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан юм [Гэтлэл 31:13-ыг үзнэ үү]. Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэн үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуулт Хүндэтгэлийн өдөртэй холбоотой хийх сонголтуудыг маань тодорхой болгодог” гэсэн. Хүндэтгэлийн өдөр та Бурханд ямар тэмдэг үзүүлдэг вэ?

Бодох зүйлс

  • Ахлагч Жэффри Р.Холландын “Upon My Holy Day—Rest and Renewal” (1:26) видеог үз. Ахлагч Холланд биднийг Хүндэтгэлийн өдөр бусад өдрөөс өөрөөр үйлдэхэд урамшуулсан. Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэж, ариунаар сахих талаар танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ахлагч Квинтин Л.Күкийн Нямбай мөн Бристоль маягаар: Сайн, муу ямар ч үед ариун сүмд орох зохистой бай үгээс еврейчүүдийн Шаббат гэж нэрлэдэг Хүндэтгэлийн өдөрт оролцсон тухай түүхийг унш. Бүлгийн гишүүдийг дараах асуултуудыг авч үзэн ярилцахад урь. Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэснээр ахлагч Күкийн найзууд хэрхэн адислагдсан бэ? Хүндэтгэлийн өдөр тэдний хувьд хэр “баясгалант” байсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Есүс Христ Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэсэн

Есүс Христ хараагүй хүнийг эдгээсэн нь

Шинэ Гэрээний цаг үед Хүндэтгэлийн өдөр юу хийх, юу хийж болохгүй талаар хүмүүний зохиосон дүрэм журам, ёс заншил еврейчүүдийн соёлд нэвтэрчээ. Есүс болон Түүний шавь нар Хүндэтгэлийн өдрийг хэрхэн сахиж байгааг тухайн үеийн шашны удирдагчид байнга шүүмжилдэг байв. “Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон” (Марк 2:27, 28) хэмээн Есүс сургажээ. Есүс Христийн шавь нар Их Эзэний амилсан өдрийг дурсахын тулд долоо хоногийн эхний өдөр Хүндэтгэлийн өдрийг сахидаг байв (Марк 16:2; Үйлс 20:7; 1 Коринт 16:1–2-ыг үзнэ үү).

Хүндэтгэлийн өдрийг сахихын нэг чухал хэсэг бол бид Христийн цагаатгагч золиослол, үхэл, амилалтыг дурсан санаж ариун ёслолоос хүртэх явдал юм. Бид ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, зарлигуудыг нь сахиж, Түүнийг үргэлж санах гэрээ байгуулдаг. Хариуд нь Бурхан Ариун Сүнсийг үргэлж бидэнтэй хамт байлгана гэж амладаг. Сүнстэй байх гэдэгт нүглээс маань ариусгах, гэм нүглийг маань уучлах явдал багтдаг. Энэ нь мөн Ариун Сүнстэй байнга нөхөрлөж, удирдамж авдаг байна гэсэн үг. Хүндэтгэлийн өдөр бол Есүс Христийн дагалдагчийн хувьд хүлээн авсан адислалаа эргэцүүлэн бодох боломж юм.

Бодох зүйлс

  • Аврагч Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэж буй тухай дараах судрын түүхүүдийг унш. Үүнд: Иохан 5:2–15; Лук 13:11–17; 14:1–6. Эдгээр түүхэд гарсан хүмүүс Аврагчийн үйлчлэлээр дамжуулан хэрхэн адислагдсан бэ? Есүс өөр нэг судрын хэсэгт “Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ” (Maтай 12:12) гэж айлдсан. Хүндэтгэлийн өдөр “сайныг үйлдэх” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

    Хүндэтгэлийн өдөр бусдад тохинуулсан Есүсийн үлгэр жишээг та хэрхэн дагаж чадах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгээрээ “Gratitude on the Sabbath Day” (3:39) видеог үзнэ үү. Есүс Христэд талархаж, баярлаж байгаагаа Хүндэтгэлийн өдөр харуулах арга замуудын талаар ярилц. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, Бурханы адислалд талархах хоёрын хооронд ямар холбоо байгаа вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь биднийг “дэлхийгээс толбогүй” байхад тусалдаг

Хамтдаа уншиж буй гэр бүл

Их Эзэн: “Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болгохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой” (Сургаал ба Гэрээ 59:9) хэмээн заасан. Хүндэтгэлийн өдөр бусадтай хамт шүтэн бишрэх үйлд ариун ёслолоос хүртэхээс гадна залбирах, дуулал дуулах, санваарын адислалуудыг өгөх, хүлээн авах мөн гэрчлэлээ хуваалцах, судар судлах, үйлчлэх зэрэг орно.

Бодох зүйлс

  • Ариун ёслолын цуглаанд оролцох нь амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлж, сүнслэг хүчээ нэмэгдүүлэх чухал арга зам юм. Бид сүнслэг байдлын хувьд хүчирхэгжсэнээр уруу таталтаас зайлсхийх, тэдгээрийг даван туулахад илүү сайн бэлтгэгддэг. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун ёслолын цуглаанд оролцох нь “дэлхийгээс толбогүй” байхын тулд гаргаж буй хичээл зүтгэлд тань хэрхэн тусалсан бэ?

  • Сургаал ба Гэрээ 59:9–15 дахь хэсэгт буй Хүндэтгэлийн өдрийн тухай Их Эзэний захиасыг авч үз. Энэ судрын хэсэгтэй холбогдуулан ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Энэ илчлэлийн зарим түлхүүр үгийг анхаарна уу. Тухайлбал: Баяр баясгалан, баяр хөөр, талархалтай, баяр хөөртэй зүрх сэтгэл, баяртай зүрх сэтгэл хийгээд хөгжил хөөртэй дүр төрх. Миний хувьд энэ нь Хүндэтгэлийн өдрийг сахихад нүүр царайндаа инээмсэглэл тодруулах ёстой гэсэн утгатай” гэж хуваалцсан. Хүндэтгэлийн өдрөөр та ийм мэдрэмжийг хэзээ мэдэрч байсан бэ? Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлээ баяр баясгалантай болгохын тулд та юу хийж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Надад орон зай байгаа юу? (3:59) видеог үзнэ үү. Сүмийн цуглааны нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд нь бусдад туслахын ач холбогдлын талаар ярилц. Хүндэтгэлийн өдрөөр бусдад нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд нь туслахын тулд таны гаргаж буй хичээл зүтгэл хэрхэн өөрийн тань шүтлэг бишрэлийг нэмэгдүүлэх вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах