Институт
4-р хичээл: Сүнсээр заах нь


4

Сүнсээр заах нь

Оршил

Амжилттай номлогчид “учир нь хүн Ариун Сүнсний хүчээр ярихад Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг” (2 Нифай 33:1) гэдгийг ойлгодог. Номлогчид хэчнээн чадвартай, туршлагатай байсан ч гэсэн дан ганцаараа гэрчлэл ба хөрвөлтийн адислалуудыг хүмүүст авчирч чадахгүй. Зөвхөн Ариун Сүнс жинхэнэ хөрвөлтийг авчирч чадна. Сонирхогчид өөрсөдтэй нь ажиллаж буй Сүнсийг мэдрээд эсвэл амьдралдаа Их Эзэний хайр ба нигүүлслийн нотолгоог хараад, сүнслэгээр сэнхрэн, хүчирхэгжиж, тэдний Есүс Христэд итгэх итгэл өсөж, хөрвөгдөх магадлал нэмэгддэг.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Сүнсээр заах нь

видео бичлэг шигтгээ зурагЕрөнхийлөгч Бригам Янг нэгэн удаа сайн мэдээнд хэрхэн хөрвөгдсөнөө мөн түүнд гэрчлэлтэй болоход нь тусалсан номлогчийн тухай ярьсан гэдгийг суралцагчдад тайлбарла. Дараа нь “A Man without Eloquence” (6:06) видео бичлэгийг үзүүл. Сүнс хэрхэн ерөнхийлөгч Бригам Янгад нөлөөлж, хөрвөгдөхөд нь тусалсанд анхаарлаа хандуулахыг суралцагчдаас хүс.

Видео бичлэгийг үзсэний дараа, дараах асуултуудыг тавь:

  • Нэгэн даруухан эрэгтэйн хуваалцсан гэрчлэлийг сонссон нь Бригам Янгад жинхэнээсээ хөрвөгдөхөд хэрхэн тусалсан бэ?

  • Та Бригам Янгийн туршлагаас Сүнсээр заах талаар ямар ямар зарчмыг мэдсэн бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоож болно: Сүнсээр заах нь бусдыг хөрвөлт рүү хөтөлдөг мөн бид Сүнсээр заах үедээ үнэн санаанаасаа, чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй бөгөөд бид даруу төлөв байх ёстой [С ба Г 136:33-ыг үзнэ үү].)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 42:14; 50:13–14; 17–23-ыг судлаад, Их Эзэний сайн мэдээг заах хүмүүст өгсөн зааврыг олж мэдэх цаг гаргаж өг. Дараа нь асуу:

  • Эдгээр илчлэлтэд сайн мэдээг заах тухай ямар ямар зарчим өгсөн байна вэ? (Суралцагчид хэд хэдэн зөв хариулт өгөх боломжтой. Хариултуудад дараах зарчим орсон байж болно. Тухайлбал: Их Эзэн сайн мэдээг өөр ямар ч замаар бус, харин Сүнсээр заах ёстой хэмээн зарлигласан.)

  • Сургаал ба Гэрээ 50:22-т цэдэглэгдсэнээр, номлогчийг Сүнсээр заах үед юу тохиолддог вэ? (Номлогч, сонирхогч хоёр хоёул “бие биенээ ойлгодог, мөн хоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг”. Зөвхөн Ариун Сүнс байж, багш нь ч, суралцагч нь ч эсвэл аль аль нь хоёул Ариун Сүнсийг мэдрэх үед Сүнсээр заадаг гэдгийг суралцагчдад тодруулж хэл. Энэ зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз.)

Сүнсний оршихуй нь үргэлж сэтгэлийн хөдөлгөөн юм уу нулимсаар илэрхийлэгддэггүй гэдгийг суралцагчдад сануул. Хэрэв шаардлагатай бол ангийнханд ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг уншиж өг:

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Надад энэ сэдвээр сэрэмжлүүлэх хэдэн үг хэлэхийг зөвшөөрнө үү. … Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн эсвэл мэлмэрэн урсах нулимсыг Сүнс байгаатай адилтган үзэх нь миний сэтгэлийг түгшээдэг. Хэдийгээр Их Эзэний Сүнс сэтгэлийг хүчтэй догдлуулан, нулимс дуслуулахад хүргэж болох ч сэтгэл хөдлөлийн энэхүү гадаад илэрхийллийг Сүнс байна хэмээн эндүүрэх ёсгүй.

“Би олон жилийн турш агуу ах нарыг харж, ховорхон тохиолдох, үгээр илэрхийлшгүй сүнслэг туршлагуудыг тэдэнтэй хамт хуваалцсан билээ. Тэдгээр туршлага бүгд өөр төдийгүй, өөр өөрийнхөөрөө онцгой байсан ба ийм ариун нандин цаг мөчид нулимс гарах эсвэл гарахгүй байх ч үе бий. Ихэнхдээ нулимс гардаг ч зарим үед чив чимээгүй болох үе ч бий. Харин зарим үед баяр баясал мэдрэгддэг. Сүнс байх үед үргэлж үнэн ба илчлэлтийн талаарх агуу илэрхийлэл зүрх сэтгэлд ирдэг” (“Eternal Investments” [address to Church Educational System religious educators, Feb. 10, 1989], 3; si.lds.org).

Ариун Сүнс хэрхэн багш, суралцагчдад нөлөөлдгийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд самбар дээр дараах судрын эшлэлүүдийг бич эсвэл тэдэнд тараах материал болгон тарааж өг. (Тайлбар: суралцагчдад зөвхөн эшлэлүүдийг өг. Хаалтад байгаа материал зөвхөн багш нарт зориулагдсан болно) Үүнд:

Суралцагчдад эдгээр судрын хэсгийг хос хосоороо судлахаар оноож өг. Хоёр суралцагчийн нэгийг Ариун Сүнс сайн мэдээний багш нарт хэрхэн нөлөөлдөг арга замуудыг, нөгөө суралцагчийг Ариун Сүнс заалгаж байгаа хүнд хэрхэн нөлөөлдөг арга замуудыг олж мэдэхэд урь. Дараа нь тэднийг нэг нэгэнтэйгээ сурсан зүйлийнхээ талаар ярилцахад урь. Суралцагч бүрд сурсан зүйлийнхээ талаар ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа, уншсан зүйлээ илүү нарийвчлан судлахад туслахын тулд тэдэнд дараахтай адил асуултуудыг тавь.

  • Та нарын судалсан шүлгүүдэд дурдагдсанаар, Сүнс ямар арга замаар зааж буй хүнд нөлөөлдөг вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд та тэднээс аль судрын хэсгээс хариултаа олсныг асууж болно.)

  • Сүнс нь Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөд бусдад хэрхэн тусалдаг вэ?

  • Эдгээр судрын хэсэг нь номлогчдын хувьд Сүнсээр заах нь яагаад чухал болохыг хэрхэн харуулж байна вэ?

Заахдаа Сүнсийг урих нь

Миний сайн мэдээг номло гарын авлагад номлогчид зааж байхдаа Сүнсний удирдамжийг урихын тулд юу хийж болох талаар тайлбарласан хэд хэдэн хэсэг байдаг гэдгийг хэл. Ангийнхныг дөрвөөс цөөн суралцагч бүхий жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрд Миний сайн мэдээг номло гарын авлагын дараах хэсгүүдээс нэгийг оноож өг:

  1. “Заахаа хэрхэн эхлэх вэ?,” 200–201-р хуудас (Үйл ажиллагааны хайрцгийг оролцуулахгүй)

  2. “Хэрэгцээнд нь тохируулан заах аргаа өөрчил,” 202-р хуудас (Үйл ажиллагааны болон судар судлах хайрцгийг оролцуулахгүй)

  3. “Ойлгомжтой заах нь,” 207-р хуудас (Судар судлах хайрцгийг оролцуулахгүй)

  4. “Сонс,” 210–211-р хуудас (Үйл ажиллагааны хайрцгийг оролцуулахгүй)

Бүлгүүдийн хийх зүйлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор дараах заавруудыг самбар дээр бич. Үүнд:

Миний сайн мэдээг номло гарын авлагаас оноож өгсөн өөрийн хэсгийг унших;

Бүлэгтээ илүү үр бүтээлтэй багш нар байж, зааж байхдаа Сүнстэй байх боломжийг номлогчдод олгодог ямар зарчмуудыг уншсанаа ярилцах зэрэг юм.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрийн нэг суралцагчаас тэдний уншсан ур чадвар Ариун Сүнсээр заах номлогчийн чадварт хэрхэн тус болох талаар нэгтгэн дүгнэхийг хүс. Нэг суралцагчид чухал гэсэн санаануудыг самбар дээр нэгтгэн дүгнэж бичих даалгавар өг. Бүлгүүдийг санаануудаа нэгтгэн дүгнэж байх хооронд дараахтай төстэй асуултуудыг тавих талаар бодож үз:

  • Хичээлээ зохих ёсоор эхлэх нь хэрхэн хичээлийн явцад Ариун Сүнсийг урьж чадах вэ?

  • Сайн мэдээний захиасыг энгийн хялбар байлгах нь сонирхогчид зааж, сэнхрүүлэхэд Ариун Сүнсийг хэрхэн урьдаг вэ?

  • Сонирхогчдын хэрэгцээнд төвлөрч хичээлийг заах нь Ариун Сүнсийг хэрхэн урьдаг вэ?

  • Сонирхогчийн хэлж байгаа зүйлийг сонсох нь номлогчийн Сүнсээр заах чадварт хэрхэн тус нэмэр болох вэ?

видео бичлэг шигтгээ зурагСуралцагчдад дээрх заах ур чадварын заримынх нь жишээг харахад туслахын тулд “Teach People, Not Lessons: Jynx” (6:34) видео бичлэгийг үзүүл. Номлогчид Сүнсээр заасан гэх нотолгоог олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж. Суралцагчид ангийнхны Миний сайн мэдээг номло гарын авлагаас сурсан ур чадваруудыг номлогчид хэрхэн ашигласан мөн эдгээр чадварыг ашиглах нь хэрхэн тэдний хичээлд Сүнсийг урьсан болохыг харах зорилгоор үзэж болно.

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа, дараах асуултуудыг ярилц:

  • Номлогчид Сүнсээр заах боломжийг тэдэнд олгосон ямар зүйлийг хийсэн бэ?

  • Жинкс Сүнсээр суралцаж байна гэсэн ямар нотолгоог та харсан бэ?

Хичээлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө суралцагчдад дараах асуултын хариултыг бичих цаг гаргаж өг:

  • Та одоогийн байдлаар энэ хичээлээр ярилцсан зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Сүнсийг таньж мэдэхэд сонирхогчдод туслах нь

Цөөн суралцагчаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 102–103-р хуудсан дээрх “Хөрвүүлэлт дэх Сүнсний хүч” хэсгийг ээлжлэн чанга уншихыг хүс (Үйл ажиллагааны болон судар судлах хайрцгийг оролцуулахгүй). Бусад суралцагчийг дагаж уншаад, хөрвөгдөхийн тулд сонирхогч юу мэдрэх ёстой болохыг тодорхойлсон үг хэллэгүүдийг тэмдэглэхэд урь. Дараа нь асуу:

  • Сонирхогч хөрвөгдөхийн тулд юу мэдрэх хэрэгтэй вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон байхад анхаар: Хэрэв сонирхогчид Сүнс тэдэнтэй ажиллаж байна гэдгийг мэдрэх юм бол тэдний Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх магадлал өснө.)

  • Сонирхогчид Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байна гэдгийг та хэрхэн мэдэх вэ? (Боломжтой хариулт: Номлогчид Ариун Сүнсийг мэдрэх; сонирхогч чөлөөтэй асууж, илүү ихийг суралцах хүсэлтэй байх мөн амлалт өгч, амлалтаа сахихад бэлэн байх, ойлголцох, баяр баясал мэдрэх; Бурхантай ойр байна гэсэн мэдрэмж төрөх; номлогч, сонирхогч хоёрын хооронд илүү гүн нөхөрлөл үүсэх.)

  • Ахлагч М.Рассэлл Баллард “Хүн үгс дээр тулгуурлан турших хүсэлтэй байвал сүнслэг туршлагууд аяндаа дагалдан ирдэг” гэж заасан (“Now Is the Time,” Ensign, 2000 оны 11-р сар, 75). Номлогч нь үгс дээр тулгуурлан туршихад сонирхогчдыг урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?

Номлогчдын хувьд нүүр тулах хамгийн хэцүү үүрэг даалгаврын нэг бол сонирхогчдод Ариун Сүнсний өдөөлтүүдийг таньж мэдэхэд, дараа нь тэдгээр бодол санаа, сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд тэдэнд туслах явдал гэдгийг суралцагчдад тайлбарла. Сонирхогч Ариун Сүнснээс ирэх сүнслэг өдөөлтүүдээр дамжуулан хөрвөгдөхийн тулд ямар сүнслэг өдөөлт хүлээн авах хэрэгтэй болохыг номлогчид танин мэдэж, тэдгээр өдөөлтийг урьж ирүүлэх орчинг бүрдүүлэх боломжтой байж чадна.

видео бичлэг шигтгээ зурагҮүнийг хэрхэн хийж болохыг харуулахын тулд “Teaching about the Holy Ghost and Prayer: John” (5:00) видео бичлэгийг үзүүл. Номлогчид Жонд Сүнсийг таньж сурахад нь хэрхэн тусалсныг олж мэдэхэд ангийнхныг урь.

Видео бичлэгийг үзсэний дараа дараах асуултуудыг тавь. Үүнд:

  • Номлогчид Сүнсийг таньж мэдэхэд Жонд хэрхэн тусалсан бэ?

  • Номлогчид хэрхэн Их Эзэнээс хариулт хүлээн авах талаар олж мэдэхэд Жонд туслахын тулд юу хийсэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 11:12-ыг уншаад, дараах асуултыг хос хосоороо ярилцахад урь:

  • Хэрэв сонирхогч танаас Ариун Сүнс яаж мэдрэгддэг талаар асуух юм бол Сургаал ба Гэрээ 11:12 хэрхэн танд хариулахад туслах вэ?

Сүнсний өдөөлтүүдийн дагуу үйлдэх нь

Дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ахлагч Ричард Г.Скотт

“Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах харилцаа маань энгийн зүйл биш. Энэ бол бидэнд өгөгдсөн онцгой эрх юм. Энэхүү эрх үл өөрчлөгдөх, мөнхийн зарчмууд дээр суурилсан байдаг. Бид итгэл, дуулгавартай байдал болон сонгох эрхээ зөв ашигласны хариуд Тэнгэр дэх Эцэгээсээ тусламжийг хүлээн авдаг билээ” (Ричард Г.Скотт, “Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,” Ensign, 2012 оны 5-р сар, 47 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53).

Дараа нь асуу:

  • Тэнгэрлэг Эцэгтэй харилцах бидний харилцаа ямар үед өчүүхэн зүйл болж болох вэ? Бид залбирлаа илүү утга учиртай болгохын тулд юу хийж болох вэ?

  • “Бид итгэл, дуулгавартай байдал болон сонгох эрхээ зөв ашигласны хариуд Тэнгэр дэх Эцэгээсээ тусламж хүлээн авдаг” гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч дараахтай ижил төстэй хариултыг өгч магадгүй юм. Тухайлбал: Бид итгэл, дуулгавартай байдлаа хөгжүүлэн, сонгох эрхээ зохих ёсоор ашиглахад анхаарлаа төвлөрүүлэх үед Тэнгэр дэх Эцэгээсээ тусламж хүлээн авна. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Энэ зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрын дараах хоёр эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчийг ангийнханд чанга уншиж өгөхөд урь.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сүнсний дуу хоолой намуухан ярьдаг ба танд юу хийх эсвэл юу хэлэх ёстой гэдгийг сануулж эсвэл сэрэмжлүүлдэг.

“Эдгээр өдөөлтийг үл тоомсорлох юм уу дагахгүй байх юм бол Сүнс таныг орхин одно. Энэ бол таны сонголт—таны сонгох эрх юм” (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 60).

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сүнс бидэн рүү хашхиран эсвэл биднийг чанга барин сэгсэрч анхаарлыг маань татдаггүй. Харин тэр шивнэдэг. Тэр маш зөөлөн дуугаар ярьдаг учраас хэрэв бид өөр зүйлд анхаарлаа хандуулсан байвал түүнийг мэдрэх нь үгүй. …

Үе үе тэр бидний анхаарлыг татахуйц хүчээр хүрдэг. Гэвч ихэнх тохиолдолд, хэрэв бид намуухан зөөлөн мэдрэмжинд анхаарлаа хандуулахгүй юм бол Сүнс орхин одож, биднийг эрэлхийлж, сонсох хүртэл хүлээдэг” (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 53).

  • Та ерөнхийлөгч Пакэрын эдгээр сургаалаас юу олж мэдсэн бэ?

  • Ариун Сүнс маш зөөлөн дуугаар ярьдаг учраас өнөөдрийн дэлхий дээрх ямар зүйл Сүнсийг сонсоход эсвэл таньж мэдэхэд саад болж байна вэ?

Суралцагчдыг хариулж байх хооронд цахим хэрэгслүүдийг хэтрүүлэн хэрэглэх нь Сүнсийг таньж мэдэхэд хэрхэн саад болж байгаа тухай ярилцах талаар бодож үз. (Энэ сэдвээр илүү ихийг мэдэхийн тулд ахлагч М.Рассэлл Баллардын “Be Still, and Know That I Am God” хэлсэн үгийг үзнэ үү [Church Educational System devotional for young adults, 2014 оны 5-р сарын 4].)

Дараа нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах мэдэгдлийг унших талаар бодож үз:

Ахлагч Ричард Г.Скотт

Даруу байдал нь сүнслэг мэдлэгийг олж авахад маш чухал. Даруу байх гэдэг нь үг авдаг байх гэсэн үг юм. Даруу байдал нь Сүнсээр сургагдаж, судрууд зэрэг Их Эзэнээр нөлөөлөгдсөн эх сурвалжуудаар заалгах боломжийг та нарт олгодог. Хувийн өсөлт хийгээд ойлголтын үр нь даруу байдлын үржил шимтэй хөрсөнд соёолж, урган цэцэглэдэг билээ. Үр жимс нь та нарыг энд болоод ирэх амьдралд удирдах сүнслэг мэдлэг юм.

“Бардам хүн Сүнсний зүйлсийг мэдэх нь үгүй. Паул энэ үнэний талаар

‘Түүнчлэн Бурханыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. …

‘Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг’ (1 Кор. 2:11, 14) хэмээн хэлж заасан байдаг” (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны 11-р сар, 87).

  • Даруу байдал нь бидний Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авч, таньж мэдэх чадварт ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Танд Сүнсээр удирдагдаж байсан туршлага байдаг уу? Удирдагдахад ямар байсан бэ? Та энэ нь Сүнс байсныг хэрхэн мэдсэн бэ? (Моронай 7:13-ыг үзнэ үү.)

Хэрэв цаг гарвал ангийнхныг хоёр бүлэг болгон хуваарил. Тэд Их Эзэний Сүнс хэрхэн үйлчлэгчдийнхээ ажлыг удирдан чиглүүлдгийг олж харахын тулд судрын хоёр сүнслэг үйл явдлыг авч үзнэ гэдгийг суралцагчдадаа тайлбарла. Ангийн хэсэг суралцагчийг Үйлс 4:5–13-ыг уншихад урь. Эдгээр хэсэг суралцагчид Үйлс 3 дээр Петр, Иохан хоёр нэгэн хүнийг эдгээдэг гэдгийг хэл. Үйлс 4 дээр тэд баривчлагдан, эдгээлтийн тухай асуугдахаар Иудейн удирдагчдын өмнө авчрагддаг. Ангийн нөгөө хэсэг суралцагчийг Үйлс 16:6–15-ыг судлахад урь. Энэ хэсэг суралцагчид эдгээр шүлэг нь Паулын номлолын нэгэн аяллын тухай гэдгийг хэл. Хэрхэн Ариун Сүнс Петрт эсвэл Паулд сайн мэдээг номлоход тусалсан талаар олж мэдэх даалгаврыг хоёр хэсэгт хоёуланд өг. Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдаас хэрхэн Ариун Сүнс Петр, Паул хоёрыг тус бүрд нь удирдсан талаар тайлагнахыг хүс. Дараа нь асуу:

  • Петр, Паул хоёр Сүнснээс ирэх удирдамжийг дагахад сонгох эрхээ хэрхэн ашигласан бэ?

  • Петр, Паул хоёрт Сүнсийг дагаж байсан гэсэн ямар нотолгоо байна вэ?

  • Сүнсний удирдамжийг дагасан учраас Үйлс 4 дээр Петрт мөн Үйлс 16 дээр Паулд ямар зүйл тохиолдсон бэ?

  • Та Ариун Сүнсний удирдамжийг дагаснаар хэрхэн адислагдаж байсан бэ?

Их Эзэн Сүнсээрээ дамжуулан тэднийг хэрхэн адисалсан талаар гэрчлэхэд урьснаар хичээлээ өндөрлө. Сүнсээр заах тухай илүү сайн суралцах нь бусдыг Христэд ирэхэд урих хүсэлд нь хэрхэн нөлөөлсөн талаар бодож үзэхийг тэднээс хүс. Тэд өөрийн амьдралд Сүнсийг эрэлхийлэх үед Сүнсээр заах чадвар тань хөгжинө гэдгийг бататгаж өг.

Үйлдэх урилга

Суралцагчдыг дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг хийж, сайн мэдээг Сүнсээр заахад бэлдэхэд урь.

  • Номлолд үйлчлэхээр бэлдэж байхдаа The District-ийн (LDS.org дээр байгаа) зарим ангийг үз.

  • Миний сайн мэдээг номло гарын авлагын 200–201-р хуудсан дээрх Сүнсийг урих хүчирхэг зарим үг хэллэгийг ашиглан өөр өөр арга замаар хичээлийг эхлүүлэх дадлага хий.

  • Сайн мэдээнд хүчирхэгжүүлэхийг хүсэж байгаа хэн нэгний тухай тунгаан бодож, залбир. Уг хүнтэйгээ хуваалцаж болох сайн мэдээний захиасын талаар залбир. Тухайн хүнтэй биечлэн уулзаж эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан захиас, гэрчлэлээ хуваалц.