Институт
7-р хичээл: Сэргээлтийн захиасыг заах нь (1-р хэсэг)


7

Сэргээлтийн захиасыг заах нь (1-р хэсэг)

Оршил

Бүх эрин үед бошиглогчид Есүс Христийн сайн мэдээг заасаар ирсэн ба ингэснээр Бурханы хүүхдүүдэд мөнхийн үнэнүүдийг ойлгон, мөнх амьдралыг хүлээн авах боломжийг өгч байсан. Есүс Христийг нас нөгчсөний дараа сайн мэдээний үнэн ба санваарын эрх мэдэл дэлхийгээс авагдан, Их урвалт эхэлсэн. Хожмын өдрийн Сэргээлт нь Урвалтын үр дагаврыг ялан дийлж, дэлхий дээр дахин нэг удаа Христийн Сүмийг зохион байгуулсан юм. Ирээдүйн номлогчид Урвалт, Сэргээлтийн тухай ойлголтуудыг тодорхой ойлгосон байх ёстой бөгөөд тэднийг энгийнээр тайлбарлан, хүчтэй гэрчлэхэд бэлтгэгдсэн байх хэрэгтэй.

Нэмэлт бэлтгэл

Заах зөвлөмж

Бурхан бол бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг

Суралцагчдыг дараах нөхцөл байдлын талаарх судалгааны талаар бодож үзэхэд урин, хичээлийг эхэл:

Та өнөө орой орондоо орохоосоо өмнө сэтгэлээр унан Бурхан үнэхээр байдаг мөн Тэрээр бидэнд санаа тавьдаг эсэхэд эргэлзэж байгаа найзаасаа мессеж хүлээн авлаа. Таны найз “Чи Бурхан үнэхээр байдаг гэдэгт итгэдэг үү? Бурхан гэж ямар хүн байдаг гэж итгэдэг вэ?” гэж асуусан байв.

Цөөн суралцагчийг найзынхаа асуултад хэрхэн хариулах байснаа хуваалцахад урь. Дараа нь өнөөдрийн хичээл хамгийн эхний номлогчийн хичээлд буй Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарын талаарх зарим сургаал, зарчим дээр голлон төвлөрнө гэдгийг ангийнхандаа хэл.

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 33–34-р хуудсан дээрх “Бурхан бол бидний Хайртай Тэнгэрлэг Эцэг” гарчигтай хэсгийг чанга уншихад урь. Хэн нэгэнд бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг болох Бурханы мөн чанарыг илүү сайн ойлгоход нь туслахдаа ашиглаж болох үг хэллэгүүдийн доогуур зурах юм уу тодруулахад суралцагчдыг урь.

Суралцагчдад Миний сайн мэдээг номло гарын авлагын 32-р хуудасны Судар судлах хайрцган доторх судрын хэсгийн жагсаалтаас гурав эсвэл дөрвөн хэсгийг олох хэдэн минут гаргаж өг. Эдгээр судрын хэсэг хичээлийн эхэн үеийн нөхцөл байдлын талаарх судалгаанд гарсанчлан, Бурханы тухай асуух хэн нэгний асуултад хариулахад хэрхэн тусалж болохоо бодоход тэднийг урь. Та суралцагчдыг нэг юм уу түүнээс олон судрын хэсгийг судар дээрээ тэмдэглэхэд эсвэл Миний сайн мэдээг номло гарын авлагын захын хоосон зайд бичихэд урамшуулан дэмжиж болно. Дараа нь асуу:

  • Та Миний сайн мэдээг номло ба судрын хэсгүүдээс уншсан хамгийн чухал сургаалуудаа хэрхэн хураангуйлан хэлэх вэ? (Хариултад Бурхан бол бидний Хайрт Тэнгэрлэг Эцэг бөгөөд Тэрээр бид бүхнийг эргэн ирж Өөртэй нь хамт амьдраасай хэмээн хүсдэг гэх сургаал орсон байж болно.)

  • Яагаад хувь хүнд бусад сургаалын талаар мэдэж авахынхаа өмнө энэ сургаалыг ойлгох нь чухал байдаг вэ?

Сайн мэдээ гэр бүлүүдийг адисалдаг

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 34-р хуудсан дээрх “Сайн мэдээ гэр бүлүүдийг адисалдаг” гарчигтай хэсгийг дотроо уншаад, Бурханы аз жаргалын төлөвлөгөөн дэх гэр орон, гэр бүлийн үүргийн талаарх товч тодорхойлолтыг хэлэхэд урь. Тэдэнд унших цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг өөрсдийн товч тодорхойлолтыг хуваалцахад урь. (Суралцагчид гэр бүлүүд Бурханаас томилогдсон ба Бурханы хүүхдүүдэд аз жаргал авчрах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг юм гэсэн сургаалыг оруулсан байж болно. Дараах тодоор бичсэн зарчмыг самбар дээр бич.)

Та суралцагчдынхаа хэрэгцээг тооцоолон, цаг гарвал дараах үйл ажиллагааг танилцуулах талаар бодож үз: Суралцагчдын анхаарлыг Миний сайн мэдээг номло гарын авлагаас уншсан дараах хэсгийн хамгийн сүүлийн мөрөнд хандуул. “Үе үеийн бошиглогчид, түүний дотор манай өнөө үеийн бошиглогчдоор дамжуулан хувь хүмүүс болон гэр бүлүүдэд зориулсан, Өөрийн аз жаргалын төлөвлөгөөг Бурхан илчилсээр ирсэн билээ.”

Суралцагчдад яагаад энэ үнэн өнөөдрийн дэлхийд чухал болох талаар илүү сайн ойлгоход нь туслахын тулд ангийнханд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзүүл эсвэл тарааж өг. Дараа нь суралцагчдыг цөөн минутад тунхгийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт ба гэр бүлийн үүргийн талаар илүү сайн ойлгоход бидэнд тусалж буй үг хэллэг эсвэл зарчмуудыг олж тогтооход урь. Нэг суралцагчийг дараах зүйлийг самбар дээр бичихэд урь.

Гэр бүл

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн үгийн дараах эшлэлийг үзүүл:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“‘Үлэмж их уур хилэнтэйгээр … өөрт нь богинохон хугацаа байгааг … мэдэж байгаа’ (Илчлэлт 12:12) дайсны туйлын зорилго нь гэр орон ба гэр бүлийг нураан, үймүүлж, устгах явдал юм” (“The Father and the Family,” Ensign, 1994 оны 5-р сар, 19).

Суралцагчдаас асуу:

  • Яагаад дайсны “туйлын зорилго” нь гэр орон, гэр бүлийг устгах явдал байдаг вэ? (Энэ нь “Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг заах, суралцах, амьдралдаа хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой газар юм.”)

  • Тэнгэрлэг Эцэгийн гэрлэлт, гэр орон, гэр бүлд зориулсан төлөвлөгөөний эсрэг дэлхийн ямар ямар чиг хандлага байдаг вэ? (Тайлбар: Эдгээр хэв маягийн талаар ярилцахад их цаг бүү зарцуул. Тэдгээрийг зөвхөн олж тогтоон, дараа нь Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлүүдэд зориулсан төлөвлөгөөнд анхаарал хандуулах зааврыг ашиглахад л хангалттай.)

Зааж байхдаа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг Түүний гэрлэлт, гэр орон, гэр бүлд зориулсан төлөвлөгөөний эсрэг байдаг дэлхийн чиг хандлагаас ялган танихад ашиглаж болох талаар хуваалцахад суралцагчдыг урь.

Суралцагчдад тэдэнтэй уулзах зарим хүн гэрлэлт, гэр орон, гэр бүлийн талаарх Сүмийн сургаалуудаас өөр эсвэл бүр эсэргүүцсэн үзэл бодолтой байдгийг тайлбарла. Номлогчид зааж байхдаа судруудыг болон бошиглогчдын үгсийг ашиглавал Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр орон, гэр бүлийн үүргийг илүү сайн ойлгоход нь зааж буй хүмүүстээ туслахаар Ариун Сүнсээр удирдагдах болно гэдгийг гэрчил.

Бошиглогчид ба эрин үеүд

Бурханы биднийг хайрладгаа харуулдаг нэгэн чухал арга зам бол бошиглогчдыг дуудах явдал гэдгийг суралцагчдад тайлбарла. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь: Суралцагчдыг бошиглогчийг дагадаг хүмүүст ирдэг адислалуудыг олж мэдэхэд урь.

Ахлагч М.Рассэлл Баллард

“‘Өнөөдрийн энэ ороо бусгаа дэлхийд замаа олох тодорхой удирдамжийг үргэлж өгдөг дуу хоолой байдаг болов уу?’ гэж бид асууж болох юм. Тийм гэж хариулъя. Энэхүү дуу хоолой нь амьд бошиглогч, төлөөлөгчдийн дуу хоолой юм. …

“Ах, эгч нар аа, бидний дунд Бурханы бошиглогч байна гэдэг нь бага зүйл биш юм. Түүгээр дамжуулан бидэнд ирэх Их Эзэний үгсийг сонсох үед бидний амьдралд ирэх адислалууд агуу хийгээд гайхамшигтай. … Бид Сүмийн ерөнхийлөгчийн үгээр дамжин ирсэн Их Эзэний зөвлөгөөг сонсоод, эергээр хүлээн авч, хурдан шаламгай хариу үйлдэл хийх ёстой. Эртний Нифайн адил бошиглолын зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг: ‘Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно’ (1 Нифай 3:7). …

Өнөөдөр би та бүхэнд амлалт өгье. Энэ нь энгийн боловч үнэн юм. Хэрэв та нар амьд бошиглогч, төлөөлөгчдийг сонсож, тэдний зөвлөгөөг дагах юм бол төөрч одохгүй байх болно” (“His Word Ye Shall Receive,” Ensign, 2001 оны 5-р сар, 65–66).

Эшлэлийг уншсаны дараа асуу:

  • Их Эзэний бошиглогчийн зөвлөгөөг дагадаг хүмүүст ямар ямар адислал ирдэг вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 1:37–38-ыг дотроо унших цаг гаргаж өг. Дараа нь асуу:

  • Энэ хэсэг бошиглогчдын тухай болон тэдний зөвлөгөөний талаар юу зааж байна вэ?

  • Их Эзэний зөвлөгөөг дагаснаар таны амьдрал адислагдаж байсан тодорхой цаг үе бий юү?

Нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 35-р хуудсан дээрх “Тэнгэрлэг Эцэг Өөрийн сайн мэдээг эрин үе болгонд илчилдэг” хэсгийн хамгийн эхний догол мөрийг чанга уншихад урь. Суралцагчдад дараах асуултыг тавин, уг догол мөрөнд заасан сургаалуудыг олж тогтооход тусал:

  • Бид энэ догол мөрөөс бошиглогчдын тухай ямар ямар сургаалыг мэдэж авч болох вэ? (Хэдийгээр суралцагчид цөөн зарчмыг хуваалцаж болох ч тэдэнд бошиглогчид Есүс Христийн сайн мэдээг илчлэлтээр дамжуулан мэдэж авдаг ба бусдад зааж, Есүс Христийн тухай гэрчлэх үүрэгтэй гэсэн сургаалыг олж тогтооход тусал.)

Та суралцагчдад бошиглогчдын ач холбогдлын тухай заахдаа НБТ-ийн сургалтын загварыг ашиглах талаар бодож үз. Суралцагчид Миний сайн мэдээг номло гарын авлагын 47-р хуудсан дээрх бошиглогчийн тодорхойлолтыг унших ёстой гэдгийг тайлбарлаад, дараа нь сонирхогчдод бошиглогчдын тухай зааж байгаагаар жүжигчилсэн тоглолт хийхэд бэлд. Үүний дараа ангийн гишүүнд бошиглогчдын тухай зааж буй жүжигчилсэн тоглолтыг харуул. Дараа нь суралцагчдыг хамтрагчаа олоод, хичээл заалгаж байгаа суралцагч нь Сүм бошиглогчоор удирдагддаг гэдгийг сонссон гишүүн бус хүн гэж төсөөлөн, жүжигчлэн тоглоход урь. Багшийн дүрд тоглож байгаа суралцагчид бошиглогч гэж хэн болохыг товч тайлбарлан, орчин үеийн бошиглогчдын талаар гэрчлэлээ хуваалцах ёстой. Дараа нь хичээл заалгаж байгаа суралцагч хамтрагчийнх нь заасан зүйлээс юу нь хамгийн утга төгөлдөр, сүнсээр өдөөгдсөн байсан тухай хуваалцаж, тэднийг үнэлж дүгнэнэ. Үүний дараа бусад суралцагчид заах, санал авах боломж олгохын тулд тэднийг дүрээ солиод, жүжигчилсэн тоглолтыг дахин хийхэд урь.

Цөөн суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 35–36-р хуудасны сүүлийн дөрвөн догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийн бусад суралцагчийг дагаж уншаад, бошиглогчид, урвалт, эрин үеүдийн хоорондох уялдаа холбоог олж мэдэхэд урь. Хэрэв шаардлагатай бол суралцагчдыг Судруудын удирдамж дээрх “Эрин үе” сэдвийг судлахад урь. Суралцагчдад дараахтай адил асуултуудыг тавин, эдгээр догол мөрөн дэх үнэнүүдийн талаар ярилцахад тусал:

  • Яагаад суралцагчдад өмнөх бүх эрин үе урвалтаар дууссан гэдгийг ойлгох нь тустай вэ?

  • Бурхан урвалтын эрин үеүдийг дуусгахын тулд түүхийн туршид юу хийсэн бэ? Энэхүү загварыг ойлгох нь сонирхогчдыг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээний сэргээлтийн тухай суралцахад хэрхэн бэлдэх вэ?

Хэрэв цаг гарвал та суралцагчдад нэг нэгэндээ Миний сайн мэдээг номло гарын авлагын 35–36-р хуудсан дээр байх материалыг тайлбарлах дадлага хийх цөөн минут гаргаж өг. Тэднийг тайлбартаа урвалт, эрин үе болон бошиглогч гэдэг үгсийг оруулахад урамшуулан дэмж.

Аврагчийн дэлхий дээрх тохинуулал ба Цагаатгал

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 37-р хуудсан дээрх Есүс Христ Арванхоёр төлөөлөгчийг томилж буйг дүрслэн харуулсан зургийг харахад урь. Суралцагчдаас асуу:

  • Есүс Христ Өөрийн өдрүүдэд дэлхий дээр Өөрийн Сүмийг зохион байгуулахын тулд ямар зүйл хийсэн бэ? (Та суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 36-р хуудсан дээрх “Аврагчийн дэлхий дээрх тохинуулал” гарчигтай хэсгийг дотроо уншихад урьж болно.)

  • Аврагчийн тохинуулал ба хожим тохиосон эсэргүүцэл нь хэрхэн өмнөх эрин үед бий болсон загварыг давтсан бэ? (Есүс Христийг төрөхөөс өмнө хүмүүс урвалтын байдалд байсан. Есүс Христ өмнөх эрин үеүд дэх Ноа, Абрахам, Мосе нарын адил дэлхий дээр сайн мэдээг сэргээсэн. Есүс Христ болон төлөөлөгчид егүүтгэгдсэний дараа, Бурхан Есүс Христийн сайн мэдээг сэргээхийн тулд бошиглогчийг дахин нэг удаа дуудах хүртэл Түүний хүүхдүүд дахиад урвалтын байдалд орсон юм.

Их урвалт

Суралцагчдад Есүс Христийн сайн мэдээ сэргээгдэх хэрэгтэй байсныг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах асуултыг самбар дээр бич.

Ямар хүчин зүйлс Их урвалтад нөлөөлсөн бэ? Мөн үүний үр дагавар юу байсан бэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 37-р хуудсан дээрх “Их урвалт” гарчигтай хэсгийн эхний хоёр догол мөрнөөс эдгээр асуултын хариултыг олж мэдэхэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг самбар дээрх асуултуудад хариулахад урь. Есүс Христийг болон Түүний төлөөлөгчдийг егүүтгэгдсэний дараа зөвшөөрөгдөөгүй өөрчлөлтүүд Сүмийн сургаал, зан үйлийг гуйвуулан, эцэст нь дэлхийгээс санваарын түлхүүрүүд болон эрх мэдэл авагдахад хүргэсэн гэдгийг суралцагчдад ойлгуулахад анхаар.

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 38-р хуудсан дээрх Судар судлах хайрцган дотор жагсаасан судрын хэсгүүдээс цөөн хэдийг чимээгүйхэн судлахад урь. Судрын бичээчид эцэст нь Есүс Христийн Сүмд юу тохиолдоно хэмээн бошиглосныг олж мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчдад судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднийг олж мэдсэн зүйлээ ангийн өөр нэг гишүүнтэй хуваалцахад урь. Та зарим хариултыг самбар дээр жагсаан бичиж болно мөн дараах товч дүгнэлтийг бичих талаар бодож үз. Эртний бошиглолуудад үнэнээс холдох бүх дэлхийн уналт болно хэмээн зөгнөн хэлсэн.

Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарилаад, Урвалтын талаар дөрвөөс таван минутын хичээл заахад хамтдаа бэлдэх даалгавар өг. Тэдний заах зүйл энгийн бөгөөд тодорхой мөн заалгаж буй хүн дээр анхаарлаа төвлөрүүлсэн байх ёстойг тайлбарла. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 37–38-р хуудсан дээрх материалыг судлахад урь (эсвэл тэд Есүс Христийн сайн мэдээний сэргээлт гарчигтай товхимлыг ашиглаж болно). Бүлэг бүрийг Урвалттай холбоотой нэг эсвэл хоёр судрын хэсгийг хуваалцан, тэдгээр нь ямар утгатай болохыг тайлбарлахад урамшуулан дэмж.

Суралцагчдад бэлдэх хангалттай хугацаа өгсний дараа тэднийг өөр бүлэгт заахад урь. Суралцагчдыг заах даалгавраа хийж гүйцэтгэсний дараа бүлэгт дараах асуултуудыг ярилцах даалгавар өг: Та нар юуг амжилттай заасан бэ? Та нар юуг илүү сайн зааж болох байсан бэ? Төлөөлөгчдийг егүүтгэгдсэний дараа юу тохиолдсон талаар ойлгоход нь бусдад туслахад юу хамгийн үр дүнтэй байсан бэ?

Дараа нь дүрийг солиод, хичээл заалгасан бүлэгт заах боломж олго. Тэдэнд санал өгөх, хүлээн авах цаг гаргаж өгөхөд анхаар.

Суралцагч бүрд заах боломж олгосны дараа ангийн гишүүдийг ангийнхантайгаа өөрсдийн туршлагаас төрсөн сэтгэгдлээ хуваалцахад урь.

видео бичлэг шигтгээ зурагИх урвалтын дэлхийд үзүүлсэн нөлөөг харуулж, суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаарх дараагийн хичээлд бэлдэхийн тулд “The Great Apostasy” (16:33) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг үзэж байх хооронд хэрхэн Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт Их урвалтын үр дагавруудыг ялан дийлсэн талаар бодож үзэхэд урамшуулан дэмж.

Видео бичлэгийг үзүүлсний дараа асуу:

  • Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт ямар арга замаар Их урвалтын үр дагаврыг ялан дийлсэн бэ?

  • Таныг Вилфорд Вүдраффын хөрвөлтийн тухай түүхийг үзэж байхад Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиасыг бусадтай хуваалцах талаар ямар бодол төрсөн бэ?

Суралцагчдын дунд сайн мэдээний Сэргээлтийн тухай гэрчлэлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуун, хичээлээ өндөрлө.

Үйлдэх урилга

Суралцагчдыг дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг хийснээр энэ хичээл дээр үзсэн сургаалуудыг тоймлон үзэхэд урь.

  • Их урвалтын талаар илүү их зүйл мэдэж авахын тулд Судруудын удирдамж дээрх “Урвалт-Эртний Христийн сүмийн урвалт” сэдвийг ашигла. Та Урвалтын тухай заахдаа ашиглах судрын хэсгүүдийн талаар тэмдэглэл хийхэд судлах тэмдэглэлээ ашигла.

  • lds.org/topics дээрх Gospel Topics-ийн “Are Mormons Christian?” (Мормончууд Христэд итгэгчид мөн үү?) өгүүллийг судалж, тунгаан бод.

  • Дараагийн хичээлд бэлтгэхдээ Миний сайн мэдээг номло гарын авлагын 40-р хуудсан дээрх Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх дүрслэлийг чээжилснээр эхэл (мөн Иосеф Смит—Түүх 1:16–19-ийг үзнэ үү).

Тарааж өгөх материал

Гэр бүл