Бие даасан байдал
Хамтрагчид


Хамтрагчид

Хамтрагчтай байхын ашиг тус

Унш:Та бусдын тусламжтай агуу зүйлүүдийг гүйцэлдүүлж чадна. Жишээлбэл, номлогчдод дэмжиж туслах хамтрагч байдаг. Манай бүлэгт бидэнд бас хамтрагчид байгаа. Бид долоо хоног бүр өөр өөр хамтрагч сонгож, тэдэнтэй ажиллана. Хамтрагчид бие биенээ амлалтаа биелүүлэхэд нь дараах арга замаар тусалдаг. Үүнд:

  • Долоо хоногийн турш нэг нэгэн рүүгээ утсаар холбогдож, мессеж бичнэ эсвэл айлчилна.

  • Бүлэгтээ олж мэдсэн зүйлээ ярилцана.

  • Амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгнээ урамшуулна.

  • Гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар хамтдаа зөвлөлдөнө.

  • Нэг нэгнийхээ төлөө залбирна.

Ярилц:Ямар нэг хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхэд өөр нэг хүн танд хэрхэн тусалж байсан бэ?

Унш:Хамтрагч байх нь хэцүү эсвэл цаг хугацаа их орох зүйл биш. Ярилцлагаа эхлэхийн тулд та дараах асуултыг тавьж болно. Үүнд:

  • Бүлгийн өнгөрсөн уулзалтаас танд юу таалагдсан бэ?

  • Энэ долоо хоногт танд ямар сайн зүйл тохиолдсон бэ?

  • Та энэ долоо хоногт Миний суурь зарчмыг хэрхэн ашигласан бэ?

Ярилцлагын хамгийн чухал хэсэг нь амлалтаа биелүүлэхэд нь нэг нэгэндээ туслах явдал юм. Та дараах асуултыг тавьж болно.

  • Та амлалтаа биелүүлэхдээ хэр сайн байгаа вэ?

  • Хэрэв заримыг нь биелүүлж чадаагүй бол танд тусламж хэрэгтэй юү?

  • Би таныг хэрхэн хамгийн сайнаараа дэмжиж чадах вэ?