Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут

байшингийн бүдүүвч зурагӨнөөдрийн ярилцлага:

3 Өрөө төлж дуусга

Унш:Өнгөрсөн долоо хоногт бид өрөө төлж дуусгах гурван зарчмыг ярилцсан.

  1. Өрийнхөө бодит байдлыг ойлго.

  2. Өрөө төлж дуусгахыг хүс.

  3. Таныг өрөнд ороход хүргэдэг “эгэл хүмүүн”-ийхээ хандлагуудыг даван туул.

Өнөөдөр бид хоёр зарчим ярилцах болно.

  1. Өр тавихаа боль.

  2. Өрөө төл.

Ярилц:Өнгөрсөн долоо хоногт таны сурч мэдсэн хамгийн чухал зүйл юу байсан бэ?

1. Өр тавихаа боль

Унш:Та өр тавихаа болихгүй бол өрнөөс гарна гэж найдах хэрэггүй. Өр тавихаа болих хоёр энгийн алхам байдаг.

  1. Онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцтэй болох

  2. Кредит карт, хэрэглээний зээл зэргийг ашиглахаа болих

Нэгдүгээрт, гурваас зургаан сарын зардлын мөнгөө хадгалах хүртлээ онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцөө үргэлжлүүлэн бий болго. Хэрэгтэй үед зээл авахын оронд энэ мөнгөө хэрэглэ. Гэхдээ үүнийг зөвхөн онцгой нөхцөл байдалд зориулан ашиглаж, бусад бүх зүйлийг төсөвлөхөө санаарай.

Хоёрдугаарт, хэрэглээний зээл, кредит карт зэрэгт найдахаа боль. Ахлагч Жэффри Р.Холланд санхүүгийн “мэс заслыг” санал болгосон. Тэр “Энэ бол зовох юмгүй хийх эмчилгээ. Зүгээр л кредит картаа хайчилж хая. … Орчин үеийн хүмүүсийн хэрэглэж буй аргуудаас кредит картаас илүү гэр бүлийн, ялангуяа зовж буй залуу гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байсан өөр зүйл үгүй” хэмээн хэлсэн (Жэффри Р. ба Патришиа Т.Холланд, “Things We Have Learned—Together,” Ensign, 1986 оны 6-р сар, 30). Кредит картаа хайчилж хаях нь дахин өр тавихаа болиход танд туслах болно.

Ярилц:Та өр тавихаа зогсоохын тулд юу хийхэд бэлэн байна вэ?

2. Өрөө төл

Унш:Бидэнд өрөө аль болох хурдан төлж дуусгахыг зөвлөдөг. Тухайлбал: “Хэрэв та өр тавьсан бол аль болох хурдан буцааж төлөхөөр ажиллаж, өөрийгөө өрийн боолчлолоос чөлөөл” (Итгэлдээ үнэнч байх нь [2004], 146).

Өрнөөс салах төлөвлөгөө гаргаж мөн дагахад туслах дөрвөн алхмыг харуулав.

  1. Өрөндөө аль болох ихийг төлөхөөр шийд.

  2. Алинд нь илүү ихийг төлөхөө шийд.

  3. Түргэвчлүүлэх аргыг ашигла.

  4. Хэрэгтэй бол нэмэлт алхмуудыг хий.

Өрөндөө аль болох ихийг төлөхөөр шийд

Унш:Өрнөөс салах хамгийн их зардалтай арга бол хамгийн бага эргэн төлөлтийг хийх явдал юм. Хамгийн бага эргэн төлөлт нь ихэвчлэн үлдэгдлийн хувь байдаг. Үлдэгдэл багасах тусам хамгийн бага эргэн төлөлт багасдаг. Энэ нь үлдэгдлийг төлж дуусгах хугацааг уртасгадаг бөгөөд та их хүү төлдөг. Өрнөөс хурдан шуурхай салахын тулд та хамгийн бага эргэн төлөлтөөс илүү ихийг төлөх хэрэгтэй болно.

Тодорхойлолт

Үлдэгдэл

Хүүгийн хувь

Сар бүрийн эргэн төлөлт

#1 кредит карт

4000

17%

97

#2 кредит карт

6500

19%

168

Автомашин

5000

3.00%

145

Оюутны зээл

18000

5.50%

300

Орон сууц барьцаалсан зээл

170000

4.50%

1050

Жишээлбэл, хэрэв бид өмнөх бүлэгт гаргасан өрийн жагсаалтаа (дээр буй) ашиглаж, #1 кредит картны хамгийн бага эргэн төлөлтийг хийвэл өрнөөс салахад хэр удна гэж та бодож байна вэ? Та хэр их хүү төлнө гэж бодож байна? Зөвхөн хамгийн бага эргэн төлөлтийг хийснээр:

  • Үүнийг төлж дуусгахад 20 жил 9 сар шаардлагатай!

  • Хүүнд 5107.62-ыг төлнө.

Та одоогийн хамгийн бага эргэн төлөлт болох 97 дээр 100-г нэмж төлбөл яах вэ?

  • Та үүнийг 2.5 жилд төлж дуусгах бөгөөд энэ нь 18 жилийн өмнө гэсэн үг.

  • Та хүүгээс 4357.49-ийг хэмнэх болно.

Ярилц:Зээлдүүлэгчид яагаад таныг зөвхөн хамгийн бага эргэн төлөлтийг хийгээсэй гэж хүсдэг вэ?

Унш:Хамгийн бага эргэн төлөлтөөс илүү төлөх нь өрнөөс салах хугацааг богиносгож, хүүнд төлөх мөнгийг хэмнэнэ. Та зарлагаа тооцож байгаа ба төсөвлөсөн. Та өрөндөө илүү ихийг төлөхийн тулд зарцуулж байгаа мөнгөнөөсөө хэрхэн заримыг нь хэмнэж чадах вэ? Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь өрөө төлж дуусгахын тулд хэр их мөнгө хэмнэж чадахаа тодорхойлох явдал юм. Эхний өрөө төлж дуусгах бодолтой байвал хамгийн бага эргэн төлөлтөөс илүү их дүнг сонгоод, өрөө төлж дуусах хүртлээ үүнийгээ төл.

Илүү ихийг төлөхөөр шийд

Унш:Аль өрөө эхлээд төлөх ёстойгоо шийдэхэд зориулсан хэдэн сонголтыг харуулав. Та:

  • Хамгийн өндөр хүүтэй өрөндөө илүү ихийг төлж болно.

  • Хамгийн бага үлдэгдэлтэй өрөндөө илүү ихийг төлж болно.

Энэ хоёр сонголт хоёулаа давуу, сул талуудтай ч хоёулаа өрнөөс салахад тань тусална. Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь аль өрөө эхлээд төлж дуусгахаа шийдэх явдал юм.

Арга

Давуу тал

Сул тал

Хамгийн өндөр хүүтэйг эхлээд төлөх

  • Хамгийн их өрийг эхлээд барагдуулна

  • Зээлдүүлэгчдийн тоог бууруулахад урт хугацаа орж болно

  • Хойшлогдсон сэтгэл зүйн ялалт

Хамгийн бага үлдэгдэлтэйг эхлээд төлөх

  • Зээлдүүлэгчдийн тоог хурдан бууруулна

  • Хамгийн бага эргэн төлөлтийн тоог хурдан багасгана

  • Сэтгэл зүйн ялалтыг авчирдаг

  • Та хамгийн өндөр хүүтэй өрөө төлөхгүй байгаа учраас үнийн дүн өндөр байж болно

Түргэвчлүүлэх аргыг ашигла

Унш:Түргэвчлүүлэх гэдэг нь өрөө төлж дуусгах үр дүнтэй арга юм. Та одоо өрөндөө сард 100-г нэмж төлж чаддаг боллоо гэж бодъё. Та өрөө төлж дуусгаад, энэ өрөнд төлж байсан мөнгөөрөө юу хийх ёстой вэ? Үүнийг бусад зээлээ төлөхөд ашигла. Үүнийг хийснээр та өрнөөс илүү хурдан салах боломжтой болно.

Жишээлбэл, өрийн жагсаалтын жишээнээс харахад та кредит картанд сард 100-г нэмж төлбөл сар бүрийн эргэн төлөлт тань 197 байх болно. Үүнийг төлж дууссаны дараа танд өөр нэг өрөнд төлөх нэмэлт 197 байна гэсэн үг. Хэрэв та энэ нэмэлт 197-г 6500-ийн үлдэгдэлтэй кредит картны төлбөрт төлбөл:

  • Кредит картныхаа өрийн хамгийн бага эргэн төлөлтийг хийснээс 23 жилийн өмнө төлж дуусгах болно.

  • 8500 гаруйг хүүгээс хэмнэнэ!

Та энэ кредит картны өрөө төлж дуусгах үедээ өөр зээлэнд төлөх нэмэлт 365-тай байна гэсэн үг. Түргэвчлүүлэх арга нь өрнөөс хурдан салахад үр дүнтэй байдаг.

Ярилц:Түргэвчлүүлэх арга нь өрнөөс илүү хурдан салахад тань хэрхэн туслах вэ?

Нэмэлт алхмуудыг хий

Унш:Хэрэв өрийн хамгийн бага эргэн төлөлтийг хийхэд хүндрэлтэй байгаа бол та нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй байж болно (доорх жишээг хар).

Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ өрнөөс салах тухай ярилц

Унш:Энэ долоо хоногт гэр бүлийн зөвлөлөөрөө сар бүр өрөндөө илүү төлбөр нэмж төлөхийн тулд хэр их мөнгө илүүчилж чадахаа ярилц. Дээрээс нь, аль зээлээ хамгийн эхэнд төлж дуусгахаа ярилц (хамгийн өндөр хүүтэй эсвэл хамгийн бага үлдэгдэлтэй). Та доорх “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно.