Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут

1. Ухаалаг, итгэмжит даамал болох нь

Тунгаан бод:Дараах асуултыг дотроо тунгаан бодож, бодол санаагаа бичихэд нэг минут зарцуул.

  • Би санхүүгийнхээ ирээдүйд хэр итгэлтэй байна вэ?

Унш:Бид өөрсдөдөө өгөгдсөн зүйлийг харж хандах ёстой гэдгийг Христ талантын сургаалт зүйрлэлд заасан. Их Эзэн Өөрийнх нь өгсөн бэлгүүдийг хариуцагч буюу даамал байхыг бидэнд зөвшөөрдөг. Түүний бэлгүүдэд итгэмжит байдаг хүмүүст Христ “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” хэмээн амладаг (Maтай 25:21).

Ярилц:Бүх зүйл Их Эзэнд харьяалагддаг гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Унш:Биднийг хариуцлагынхаа хүрээнд санхүүгээ ухаалгаар удирдахад урамшуулдаг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли:

“Би та нараас санхүүгийнхээ нөхцөл байдлаа хянаж үзэхийг хичээнгүйлэн гуйж байна. Би та бүхнийг мөнгөө зөв зохистой зарцуулж, өр тавихаас зайлсхийхийн тулд аливаа зүйлсийг худалдан авахдаа хариуцлагатай хандахад уриалж байна. Өр тавьсан бол аль болох түргэн буцаан төлж, энэ хүлээснээс өөрсдийгөө чөлөөл.

“Энэ бол бидний итгэдэг сайн мэдээний материаллаг хэсэг юм. Их Эзэн та нарыг гэр орноо эмх цэгцэнд оруулахаар адислах болтугай. Хэрэв та нар өрөө төлсөн бол мөн бага ч гэсэн хуримтлалтай бол шуурга толгой түрүүгүй исгэрэх үед та [гэр бүлдээ] толгой хоргодох газартай байж мөн зүрх сэтгэлд чинь амар амгалан байх болно” хэмээн заасан (“To the Boys and to the Men,” Ensign, 1998 оны 11-р сар, 54).

Та мөнгөө ухаалаг зарцуулахыг хичээх үед Христэд итгэх итгэл чинь нэмэгдэж мөн ирээдүйн адислалуудын замыг бэлтгэх болно.

Ярилц:Санхүүгээ удирдах нь таныг хэрхэн илүү сайн даамал болгодог вэ?

Бид санхүүгээ ухаалаг удирдаж чадна

Унш:8-р хуудсан дээр байгаа Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч бүдүүвч зураг нь ухаалаг, итгэлтэй санхүүгийн удирдлагын зарчмуудыг харуулдаг. Та нар ирэх 12 долоо хоногийн турш эдгээр зарчмыг судалж мөн хэрэгжүүлэх болно. Энэ бүлгийн турш та Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, эхнэр/нөхөртэйгөө нэгдмэл болох, бие даах чадвартай болох зэрэг амлалтаа хүчирхэгжүүлэхээр ажиллах болно. Хичээл бүр нь Санхүүгийн удирдлагын амжилтын хөтчийн тодорхой хэсэг дээр төвлөрнө.

Ярилц:Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч (8-р хуудас) дээрх зүйлсийг ээлжлэн унш. Эдгээр зүйл бүр нь санхүүгээ амжилттай удирдахад тань хэрхэн тусалж чадах вэ?

2. Санхүүгийнхээ талаар Их Эзэнтэй зөвлө

Унш:Амжилттай санхүүгийн удирдлагын эдгээр зарчмыг хэрэгжүүлэх үед бэрхшээлүүд зайлшгүй гарч ирнэ. Та бүлгийн гишүүдээсээ тусламж хүсэж, Их Эзэний тусламжийг үргэлжлүүлэн эрэлхийлбэл тэдгээр бэрхшээлийг даван туулах хүчтэй байх болно. Их Эзэн Өөрийн зарлигуудыг гүйцэлдүүлэх замыг үргэлж зэхдэг гэдгийг санаарай (1 Нифай 3:7-г үзнэ үү).

Амюлек зорамчуудын ядууст “Та нар түүгээр дэгжиж болохын тулд өөрсдийн талбай дахь ургацынхаа төлөө [Их Эзэнээс] гуй. Тэдгээр нь өсөж үржихийн тулд төлөө гуй, талбай дахь сүргийнхээ” хэмээн заасан (Aлма 34:24–25). Та материаллаг хэрэгцээ ба хүндрэл бэрхшээлийнхээ талаар Их Эзэнтэй зөвлөлдөж, санхүүгийн хувьд бие даах чадвартай болохоор хөдөлмөрлөх аваас Их Эзэн таныг адисалж, хүчирхэгжүүлэх болно.

Санхүүгийнхээ талаар Их Эзэнтэй зөвлөлдөх гэдэг нь Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, санхүүгийн асуудлуудын талаар удирдамж хүсэхийг хэлдэг. Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь санхүүгийнхээ талаар Их Эзэнтэй зөвлөлдөх явдал байх болно.

Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч

Санхүүгийн амжилтын хөтөч график

3. Орлого, зарлагаа тооц

Унш:Санхүүгээ амжилттай удирдах эхний алхам бол одоогийн санхүүгийн нөхцөл байдлаа ойлгох явдал юм. Та мөнгөө юунд зарцуулж байгаагаа илүү сайн ойлгосноор юунд зарцуулахыг хүсэж байгаагаа илүү сайн төлөвлөж чадна. Энэ бүлгийн эхний дөрвөн долоо хоногт орлого, зарлагаа тооцсоноор үүнийг эхлэх болно.

Тунгаан бод:Дараах асуултуудыг дотроо бодоход хэдэн минут зарцуул. Үүнд:

  • Би сар бүр мөнгөө юунд зарцуулдгаа мэдэх үү?

  • Би мөнгөө юунд зарцуулахаа хянаж чаддаг уу?

Ярилц:Зарлагаа тооцоход танд ямар бэрхшээл байж болох вэ?

Тунгаан бод:Эдгээр бэрхшээлийг даван туулах зарим арга замыг бич.