Тунгаан бод: Есүс Христэд итгэх миний итгэл бие даах чадварт маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Үз: “Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 21-р хуудсыг уншина уу.)
Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.
Ахлагч Дэвид А.Бэднар : Үйлдэл хийх нь итгэлээ хөгжүүлж буй хэрэг юм. Израилийн угсааныхан гэрээний авдрыг авч явж байжээ. Тэд Иордан гол дээр ирэв. Тэд хуурай газраар гатална гэсэн амлалт хүлээж авсан байв. Ус хэзээ хуваагдсан бэ? Тэднийг хөлөө усанд дүрэх үед хуваагдсан. Тэд гол руу алхаж орсон. Үйлдсэн. Хүч ирсэн бөгөөд ус хуваагдсан.
Бид ихэвчлэн “Би төгс ойлголттой болсныхоо дараа үүнийгээ хийдэг зүйлдээ тусгах болно” гэж итгэдэг. Бидэнд эхлэх хангалттай зүйл байгааг би хэлмээр байна. Бидэнд зөв зүг рүү явах зөн совин бий. Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим юм. Жинхэнэ итгэл Есүс Христ дээр төвлөрч, үргэлж үйлдэл рүү хөтөлдөг.
(“Seek Learning by Faith” [address to Church Educational System religious educators, Feb. 3, 2006], lds.org/media-library -ийг үзнэ үү)
20-р хуудас руу буцаж оч.
Ярилц: Жинхэнэ итгэл яагаад үргэлж үйлдэл рүү хөтөлдөг вэ? Яагаад Бурханаас материаллаг ба сүнслэг тусламж авахад итгэл шаардлагатай вэ?
Унш: Матай 6:30 болон Lectures on Faith дээрх эшлэл (баруун талд байгаа)
“Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?”
“Бүх хүчин чармайлт чинь итгэл дээр тулгуурладаг бус уу? … Бид хүлээн авдаг бүх материаллаг адислалаа итгэлээр хүлээн авдгийн адил хүлээн авдаг бүх сүнслэг адислалаа итгэлээр хүлээн авдаг. Гэвч итгэл бол үйлдлийн зарчим төдийгүй хүч чадлын зарчим мөн.”
Lectures on Faith (1985), 2, 3
Бие даасан байдалтай болох зам нь итгэлийн аялал юм. Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга биднийг Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүүд итгэх итгэлээ хөгжүүлэх явдлыг амьдралдаа эн тэргүүнд тавихад урьсан.
1-р алхам: Бүлгээрээ хамтдаа доорх хайрцган доторх эн тэргүүнд тавих бошиглолуудыг унш.
2-р алхам: Хүндэтгэлийн өдрийг итгэлтэйгээр сахиж, ариун ёслолоос хүртэж, Мормоны Номыг унших нь илүү бие даах чадвартай болоход хэрхэн туслах талаар ярилц.
Эн тэргүүнд тавих бошиглол ба амлалт
“Энэ мэдэгдэл ямар агуу болохыг бодоод үз! Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг хүмүүст дэлхийн бүрэн байдал амлагдсан” (Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122–125; мөн С ба Г 59:16 -г үзнэ үү).
“Сүнслэг байдал бол идэвхгүй зүйл биш бөгөөд [ариун ёслолын] гэрээнүүд ч адил юм. Гэрээнүүд нь шийдэмгий байдал төдийгүй сүнслэг хүчийг авчирдаг” (Нийл Л.Андэрсэн, General Authority training meeting, 2015 оны 4-р сар).
“[Мормоны Ном] та нарын амьдралд хувийн ‘Урим ба Туммим’ болж чадна гэдгийг би гэрчилж байна” (Ричард Г.Скотт, “The Power of the Book of Mormon in My Life,” Ensign, 1984 оны 10-р сар, 11).
Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.
Энэ ням гарагт Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун ёслолоос хүндэтгэл бишрэлтэй хүртэж, итгэлээ харуул.
Өдөр бүр Мормоны Номоос уншиж бай.
21-р хуудсан дээрх судруудыг унш. Аль нэгийг сонгоод, гэр бүл, найзуудтайгаа хуваалц.
Итгэлээ үйлдлээр харуулсныг тусгасан судрууд
Даниел залбирахаа болихгүй байсны учир тэрээр арслангийн үүрэнд хаягдсан ч “Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд түүнд хор учруулсангүй, … яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө” (Даниел 6:22–23 ; мөн 16–21 -р шүлгийг үзнэ үү).
Их Эзэн Лихайд гэр бүлээ удирдах Лиахона өгсөн бөгөөд “Мөн энэ нь тэдний төлөө Бурханд итгэх итгэлийнх нь дагуу ажилладаг байжээ; … Тэд хойрго байж, мөн итгэлээ бас хичээнгүй байдлаа бодитой болгохоо мартсан [үед] мөн тэд аян замдаа урагшилсангүй” (Aлма 37:40–41 ).
“Миний өргөөнд … бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” (Maлахи 3:10 ).
Өлсгөлөнгийн үеэр, Елиа өөрт нь сүүлчийн хоолоо өгөхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс хүсжээ. Елиа түүнд итгэлийнх нь учир Их Эзэн хоол хүнсээр хангаж, түүний хоол хэзээ ч дуусахгүй хэмээн амлажээ. (Хаадын дээд 17 -г үзнэ үү.)
“Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй” (Исаиа 41:17 ; мөн 18-р шүлгийг үзнэ үү).