Бие даасан байдал
Миний суурь зарчим: Цагаа ухаалаг ашигла


Миний суурь зарчим: Цагаа ухаалаг ашигла—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Яагаад цаг хугацаа Бурханы хамгийн агуу бэлгүүдийн нэг байдаг вэ?

Үз:“Цаг хугацаа бол бэлэг” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 91-р хуудсыг уншина уу.)

Цаг хугацаа бол бэлэг

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол дүрүүдийг сонгож, эхийг уншина уу.

Цаг хугацаа бол бэлэг

Kофи: Сайн байна уу, Бэнкоси эгч ээ. Та сайн байна уу?

Бэнкоси эгч: Чи зүгээр үү, Кофи?

Kофи: Өө, Бэнкоси эгч ээ. Би үнэхээр завгүй байна. Би ажиллаж, үйлчилж, гэр бүлдээ туслах хэрэгтэй байна … бас тэгээд хөл бөмбөг. Надад ямар ч цаг алга!

Бэнкоси эгч: Кофи, чамд хангалттай цаг байгаа.

Kофи: Юу гэсэн үг вэ?

Бэнкоси эгч: Хүү минь, Бурхан чамд агуу бэлэг болох цаг хугацааг өгсөн. Бид үүнийг ашиглан, хамгийн чухал зүйлсийг хийх ёстой.

Kофи: Гэхдээ яаж, Бэнкоси эгч ээ? Та үргэлж маш их зүйлийг хийсээр ирсэн. Та гэр бүл, бизнестээ амжилттай байдаг. Та үйлчлэл хийж, над шиг олон хүнийг адисалсан. Би таныг яаж энэ бүхнийг амжуулдгийг мэдэхгүй байна.

Бэнкоси эгч: Чи үнэхээр мэдэхийг хүсэж байна уу? Чамайг суугаад сонсвол би чамд нууцаа хэлье.

Би өглөө бүр нар мандахаас өмнө босдог. Би хувцсаа өмсөж, нүүр гараа угаадаг.

Би судраа уншиж, дараа нь тэр өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг.

Би үйлчилж чадах хэн нэгний талаар боддог. Би Бурханы хүслийг мэдэхээр залбирдаг. Тэгээд сонсдог.

Заримдаа хүмүүсийн нэр эсвэл царай төрх оюун санаанд минь орж ирдэг. Би тэдгээрийг жагсаалтандаа нэмж бичдэг.

Кофи: Та хэнд үйлчлэх хэрэгтэйгээ үргэлж ийм арга замаар мэдэж авдаг уу?

Бэнкоси эгч: Тийм ээ, Кофи. Би хүч чадал, удирдамжийн төлөө залбирдаг. Бурхан “[миний] үйлийг ариулахын тулд” би залбирдаг. Энэ 2 Нифай 32 дээр байдаг.

Би Түүнд талархаж, хамгийн сайнаараа хийх болно гэж амладаг. Би Түүнээс өөрийнхөө чадахгүй зүйлсийг хийж өгөхийг гуйдаг.

Дараа нь би жагсаалтаа хардаг. Би хамгийн чухал зүйлээ 1, дараа нь 2 гэж дугаарладаг.

Кофи: Та чухал зүйлсээ яаж мэддэг вэ?

Бэнкоси эгч: Би залбирч байхдаа сонсдог. Тэгээд ажиллахаар явдаг. Би 1 гэсэн дугаарт бичсэн ажлаа харж, үүнийг хамгийн түрүүнд хийхийг хичээдэг. Дараа нь хоёрдугаархыг гэх мэт.

Заримдаа төлөвлөгөө өөрчлөгддөг. Ариун Сүнс надад өөр зүйл хийх хэрэгтэй хэмээн шивнэдэг. Энэ бол сайн зүйл юм.

Би маш шаргуу ажилладаг ч амар амгаланг мэдэрдэг. Бурхан надад тусална гэдгийг би мэддэг.

Ингэж би гаргасан жагсаалтынхаа болон Сүнсний тусламжтайгаар хамгийн чухал зүйлсээ хийдэг юм, Кофи.

Кофи: Энэ нь энгийн ч гэсэн заримдаа хэцүү юм шиг сонсогдож байна.

Бэнкоси эгч: Чиний зөв! Би эцэст нь унтахаар бэлдэж байхдаа залбирдаг. Би Тэнгэрлэг Эцэгт тайлагнадаг. Өдөр хэрхэн өнгөрснийг би Түүнд хэлдэг. Би асуудаг. Би юуг илүү сайн хийж чадахаа асуугаад, сонсдог. Би үргэлж Түүний хайрыг мэдэрдэг. Тэр миний хийхээр хичээж буй зүйлсийг эрхэмлэн үнэлдгийг би мэднэ. Тэгээд би амар амгаланг мэдрээд унтдаг даа, Кофи.

Кофи: Сайн байна, Бэнкоси эгчээ ээ. Би ийм амар амгалан олж авахыг хүсэж байна. Би цагаа ашиглахыг хүсэж байна. Би илүү сайн ажиллаж, үйлчлэхийг хүсэж байна.

90-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Та нар Бэнкоси эгчээс юу олж мэдсэн бэ?

Унш:Алма 34:32 ба ерөнхийлөгч Бригам Янгийн хэлсэн үгээс авсан эшлэл (баруун талд байгаа)

Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.

  • Цагаа илүү ухаалаг ашиглахын тулд өдөр бүр эдгээр алхмыг давтан хий. Орой бүр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тайлагна.

  • Өнөөдөр цагаа ухаалаг ашиглах талаар мэдэж авсан зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.