Бие даасан байдал
Тайлагна


Тайлагна—Зарцуулах дээд хугацаа: 25 минут

Өнгөрсөн долоо хоногийн амлалт

  1. Өнгөрсөн долоо хоногийн Миний суурь зарчмаар дадлага хийж, хуваалцана.

  2. Өрөө төлж дуусгах төлөвлөгөө гаргана.

  3. Гэр бүлийн зөвлөлөөрөө өрнөөс салах төлөвлөгөөний талаар ярилцана.

  4. Хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэ (5 минут)

Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгалын номны эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж мөн доорх асуултыг түүнтэй хамт ярилц. Тэгээд тэр заасан газарт гарын үсэг зурна.

Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бэ?

Хүчин чармайлтаа дүгнэх нь шигтгээ зураг

2-р алхам: Бүлэгт тайлагна (8 минут)

Хүчин чармайлтаа дүгнэсний дараа хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн нэг нэгээрээ өөрсдийгөө өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр “улаан,” “шар,” “ногоон” гэж дүгнэсэн эсэхээ хэл.

3-р алхам: Туршлагаа хуваалц (10 минут)

Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхээр чармайснаар ойлгож авсан зүйлээ бүлгээрээ хуваалц.

    Ярилц:
  • Миний суурь зарчмаар дадлага хийсэн эсвэл хуваалцсан ямар туршлага байсан бэ?

  • Та өрөө төлж дуусгах төлөвлөгөө гаргаж байхдаа юу мэдэж авсан бэ?

  • Та өрнөөс салахын тулд гэр бүлдээ юуг өөрөөр хийж байна вэ?

4-р алхам: Хамтрагчаа сонго (2 минут)

Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө хамтрагч нь нэг хүйсийнх байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус хүн байна.

Одоо хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.

Ням

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба