Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут
1. Бие даасан байдлын зарчмыг гэр бүл, найзуудтайгаа хуваалц
Бие даасан байдлын зарчмыг хуваалц
-
Унш:Бид сүнслэг байдлаараа бие даах чадвартай болсны дараа бусдад сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай болоход нь туслах үүрэгтэй. Сургаал ба Гэрээнд бид “Мөн хэрэв та нарын дунд хэн нэгэн нь Сүнсэнд хүчтэй байх аваас, тэрээр сул дорой болох түүнийг, тэрээр бүхий л номхон дөлгөөн байдалд сэнхэрч болохын тулд, тэрээр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд өөртэйгөө хамт авч яваг” хэмээн уншдаг (С ба Г 84:106). Шинэ Гэрээнд Петр үүнтэй төстэй зүйлийг бичсэн байдаг. “Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил” (1 Петр 4:10).
-
Ярилц:Эдгээр судар та нарт хэрхэн хамаатай вэ? Миний суурь зарчим дахь бие даасан байдлын зарчмууд таны амьдралыг хэрхэн адисалсан бэ? Сүнслэг байдлын хувьд бие даах чадвартай байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Материаллаг зүйлсийн хувьд бие даасан байдлын зарчмыг хуваалц.
-
Унш:Бид материаллаг зүйлсийн хувьд бие даах чадвартай болсны дараа бусдад материаллаг зүйлсийн хувьд бие даах чадвартай болоход нь туслах үүрэгтэй. Бие даах чадвартай болоход нь бусдад туслах хамгийн шилдэг арга замуудын нэг нь тэдэнд үйлчилж, өгөх явдал мөн. Ерөнхийлөгч Марион Ж.Ромни “Элбэг дэлбэг ба гачигдсан хүмүүс хоорондоо харилцан хамааралтай байдаг. Өгөх үйл явц нь ядуусыг өргөмжилж, баячуудыг даруусгадаг. Энэ үйл явцаар тэдний аль аль нь ариусгагддаг. Ядуурлын боолчлол болон хязгаарлагдмал байдлаас чөлөөлөгдсөн ядуус материаллаг болон сүнслэг байдлын хувьд аль алинд нь бүрэн дүүрэн өсөх боломжтой чөлөөт хүмүүс болдог. [Илүү их зүйлтэй хүмүүс] илүүдлээсээ хуваалцсанаар өгөх мөнхийн зарчимд оролцдог. Аливаа хүн бүрэн бүтэн эсвэл бие даах чадвартай болмогц бусдад гараа сунган тусалдаг ба энэ мөчлөг давтагддаг” хэмээн заасан (“The Celestial Nature of Self-Reliance,” Ensign, 1982 оны 11-р сар, 93).
-
Ярилц:Энэ эшлэл танд хэрхэн хамаатай байж болох вэ? Ядуус гэж хэн бэ? Та ядууст эсвэл гачигдагчдад хэрхэн тусалж чадах вэ?
-
Тунгаан бод:Дараах асуултыг тунгаан бодоход нэг минут зарцуул. Би Бие даах чадвартай болохын тулд хувийн санхүүгээ зохицуулах хэрэгтэй хэнийг таних вэ? Би үүнийг тэдэнтэй хэрхэн хуваалцах вэ? Доорх зүйлийг хуваалцах нэрс ба төлөвлөгөөг бич.
2. Итгэлтэйгээр урагш тэмүүл
-
Унш:Баяр хүргэе! Та Бие даах чадвартай болохын тулд “Хувийн санхүүгээ зохицуулах нь” бүлгийн цугларалтуудыг дүүргэлээ. Өөрийнхөө ахиц дэвшлийг дүгнэхийн тулд доорх хүснэгтэд хаана байгаа мөн хэрхэн үргэлжлүүлэн ахиц гаргахаар төлөвлөж байгаагаа бич.
-
Ярилц:Та өнгөрсөн 12 долоо хоногт санхүүгийнхээ илүү ухаалаг, итгэмжит даамал болохын тулд хэрхэн сайжирсан бэ?
-
Унш:Бидний ярилцсан зүйлүүдийн олныг нь 12 долоо хоногт биелүүлэх боломжгүй. Гэсэн хэдий ч, та санхүүгээ амжилттай удирдахад шаардлагатай дадал хэвшлийг тогтоосон байх ёстой. Гэр бүлийн зөвлөлийг тогтмол хуралдуул. Энэ дасгалын номон дээрх бүлгүүдийг үргэлжлүүлэн судал. Санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлсийнхээ төлөө үргэлжлүүлэн ажилла. Өмнөх хуудасны үнэлгээний сүүлийн багананд бичсэн “дараагийн алхмууд”-ыг дагах амлалт өг.
-
Тунгаан бод:Дараах асуултын тухай бодож, бодол санаагаа энд бичихэд таван минут зарцуул. Өнгөрсөн 12 долоо хоногт миний ойлгож авсан хамгийн чухал зүйлс юу вэ?