Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут
-
Ярилц:“Төсөв” нь санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч дээр яагаад нэг давхарга нь биш, нэг хана нь болсон гэж та бодож байна вэ?
-
Унш:Өнөөдөр бид санхүүгийн аюулгүй байдлыг бий болгох болон бие даах чадвартай болоход хамгийн чухал хэрэгслүүдийн нэгийг ярилцах болно. Энэ бол төсөв зохиож, түүнийг үр дүнтэй ашиглах явдал юм. Төсөв бол төлөвлөгөө. Төсөвтэй байна гэдэг нь та тодорхой хугацаанд мөнгөө хэрхэн зарцуулахаа төлөвлөнө гэсэн үг.
Төсвийн дагуу амьдрах нь танд болон таны гэр бүлд амьдралынхаа материаллаг талыг хяналтандаа авч, эгэл хүмүүнээ орхин (Moзая 3:19-ийг үзнэ үү), гэртээ Сүнсийг урихад тусална. Та төсөв ашиглан онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцтэй болох, өрөө төлөх, ирээдүйн зарлагуудад зориулан мөнгө хадгалах үед энэ нь гэр бүлээ бэрхшээлээс хамгаалахад тань туслах болно.
Төсөв зохиож, үүний дагуу амьдрах нь итгэлийн үйлдэл юм. Бид ирээдүйг таашгүй бөгөөд гэнэтийн зардлууд гарч ирдэг. Төсөв нь уян хатан буюу байнга өөрчлөгдөж мөн сайжирдаг байх ёстой гэдгийг санаж явах нь чухал юм. Та энэ долоо хоногт төсвөө зохиохдоо гэр бүлийн зөвлөлөөр ярилцах үедээ үүнийгээ байнга хянаж, өөрчилж байх хэрэгтэй гэдгийг санаарай. Төсвөө хэтрүүлэхээр болбол бүү бууж өг! Үр дүнтэй төсөвтэй болохын тулд хэдэн сарын турш өөрчилж янзлах хэрэгтэй байж болно.
1. Төсөв зохио
-
Унш:Дараах үйл ажиллагаагаар бид төсөв зохиох дадлага хийнэ.
Өнөөдөртөө та өөрийн мэддэг орлого, зарлагаа тооцох явцад ойлгосон зүйл дээрээ тулгуурлан үнийн дүнг ойролцоогоор бичнэ. Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь энэ бүлгийн төгсгөлд буй хүснэгтийг ашиглан, энэ дасгалыг бодит тоо ашиглан давтан хийх явдал байх болно.
Төсөв зохиохын тулд орлогоосоо эхэл.
-
Унш:Төсөв зохиох дараагийн алхам бол зарлагуудаа ангилж, тооцоолох явдал юм. Та зарлагуудаа тооцож, тэдгээрийг 1-р бүлэг дээр хийсэн ангиллуудад оруулсаар ирсэн. Одоо бид зарлагыг “тогтмол” ба “хувьсах” гэсэн хоёр төрөлд хуваана. Жишээнүүдийг доор харуулав.
Тогтмол зардал (Т) |
Хувьсах зардал (Х) |
---|---|
Орон сууцны зээл/түрээс |
Ус, цахилгааны төлбөр |
Автомашины эргэн төлөлт |
Хоол хүнс |
Даатгалын төлбөр |
Гадуур хооллох |
Аравны нэг |
Шатахуун ба унааны зардал |
Онцгой нөхцөл байдалд зориулсан нөөц |
Гэр ахуйн бараа |
Бусад төлбөр |
Үзвэр үйлчилгээ |
Тогтмол зардал
-
Унш:Тогтмол зардал нь тодорхой дүнтэй бөгөөд өөрчлөгддөггүй. Эдгээр зардлын ихэнх нь сар тутам гардаг боловч зарим нь илүү олон эсвэл цөөн давтамжтай байдаг. Тогтмол зардлыг мөнгө зарцуулах дадал хэвшлээр хянаж чадахгүй, харин өөрийнхөө нөхцөл байдлыг үнэлэн, өөрчлөлт гаргаж байж хянаж болно. Тогтмол зардлыг тодорхойлох сайн арга бол “Энэ зардал тогтмол гарч, гарах бүрдээ адил дүнтэй байдаг уу?” гэж асуух явдал юм. Нийтлэг жишээнүүдэд орон сууцны барьцаат зээл, түрээс, автомашины эргэн төлөлт, интернэт, кабель, гар утасны төлбөр зэрэг нь багтана.
Сар бүр биш, заримдаа жил, хагас жил, дөрвөн сар тутам гардаг тогтмол зардлууд бас байдаг. Жишээлбэл, хэрэв та 6 сар тутам автомашины даатгал эсвэл 12 сар тутам амь насны даатгал төлдөг бол энэ нь тогтмол зардал юм. Энэ тогтмол зардлыг төсөвтөө шингээхийн тулд төлдөг дүнгээ төлбөрөөс төлбөрийн хоорондох саруудын тоонд хуваана. Та энэ төлбөрийг сар бүр төлдөггүй ч гэлээ, сар бүр шаардлагатай хэсгийг хадгалж, хугацаа нь болох үед төлөх чадвартай байх болно.
Хувьсах зардал
-
Унш:Хувьсах зардал нь сар бүр адилгүй байдаг. Таны мөнгө зарцуулах дадал хэвшил нөлөөлдөггүй хувьсах зардлууд бий. Жишээлбэл, хэрэглээний зардлууд (ус, шатахуун, цахилгаан гэх мэт) нь хэрэглээнээс хамаарч хэлбэлздэг. Хэдийгээр сар бүрийн дүн өөр байдаг ч та эдгээрт зориулан төсөв зохиож чадна.
Төсөв зохиох үед хамгийн чухал хувьсах зардлууд бол таны хамгийн сайн хянаж чадах зардлууд юм. Эдгээр нь таны мөнгө зарцуулах дадал хэвшилтэй холбоотой байдаг. Эдгээр зардлыг тодорхойлох нэг сайн арга бол өөрөөсөө “Би үүнийг дэлгүүрээс (эсвэл онлайнаар) худалдаж авдаг уу? гэж асуух явдал юм. Олон хувьсах зардлын хувьд та дараах зүйлүүд дээр ихийг зарцуулах уу эсвэл багыг зарцуулах уу гэдгээ сонгож чадна. Жишээнүүдэд хоол хүнс, шатахуун, гадуур хооллох, гар утас, үзвэр үйлчилгээ зэрэг нь багтана.
Загвар төсөв зохиох үйл ажиллагаа (ойролцоо дүн ашиглах нь)
Тодорхойлолт |
Төрөл |
Орлого |
Зарлага |
Үлдэгдэл |
---|---|---|---|---|
Орлого |
Үгүй | |||
Үлдэгдэл |
Жишээ төсөв
Тодорхойлолт |
Төрөл |
Орлого |
Зарлага |
Үлдэгдэл |
---|---|---|---|---|
Орлого |
Үгүй |
1000 | ||
|
Т |
110 |
890 | |
|
Т |
50 |
840 | |
|
Т |
80 |
760 | |
|
Т |
300 |
460 | |
|
Х |
30 |
430 | |
|
Х |
230 |
200 | |
|
Х |
80 |
120 | |
|
Х |
50 |
70 | |
|
Х |
30 |
40 | |
|
Х |
40 |
0 | |
Үлдэгдэл |
0 |
2. Төсвөө тэнцвэртэй байлга
-
Унш:Төсвөө зохиож байхдаа та орлогоосоо давсан зардал байгааг олж мэдэж болох юм. Хэрэв та ийм нөхцөл байдалд байгаа бол та ганцаараа биш. Энэ бол таны шийдэж чадах асуудал. Энэ асуудлыг засах илүү орлого олох, мөнгөө бага зарцуулах гэсэн хоёр арга байдаг. Одоо хүслээсээ болж хэр ихийг зарцуулж буйгаа хянаж сурах замаар илүү багыг зарцуулахын тулд төсвийг хэрхэн ашиглаж болох тухай ярилцацгаая.
-
Үз:“Тэвчээрээр үргэлжлүүл” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 66-р хуудсыг унш.)
-
Ярилц:Та заримдаа хэрхэн эдгээр хүүхэдтэй адил байдаг вэ? Та аль нь вэ?
Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ төсөв зохиох тухай ярилц.
-
Унш:Ахлагч Робэрт Д.Хэйлс “Хүүхдүүддээ ухаалаг арвич хямгач байхыг заах өөр нэг чухал арга зам бол гэр бүлийн төсөв зохиож хэрэглэх явдал мөн. Гэр бүлийн зөвлөлөөрөө гэр бүлийн орлого, хадгаламж, зарлагын төлөвлөгөөгөө тогтмол хянаж байх ёстой. Эдгээрээс хүүхдүүд маань хүсэл, хэрэгцээ хоёрыг ялгах, гэр бүлийн нөөцийг урьдчилан учиртай төлөвлөхөд суралцаж болно” хэмээн заасан (“Материаллаг болон сүнслэг зүйлст ухаалгаар арвилан хэмнэгч байх нь,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 6–9).
Энэ долоо хоногт гэр бүлийн зөвлөлөөрөө эхнэр/нөхөртэйгөө хамт өрхийн төсөв зохио. Хэрэв та ганц бие бол эсвэл нэмэлт тусламж хэрэгтэй бол найз, эцэг эх, гэр бүлийн гишүүн, зөвлөгч, бүлгийн хамтрагчтайгаа зөвлө. Та доорх “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно.