Бие даасан байдал
Эхлэх нь—Дээд талын хугацаа: 15 минут


Эхлэх нь—Зарцуулах дээд хугацаа: 15 минут

Нээлтийн залбирал хий.

Өөрсдийгөө танилцуул. Хүн нэг бүр нэрээ хэлээд, өөрийнхөө тухай нэг минутад хуваалц.

Манай бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт тавтай морил!

Унш:Энэ бүлэг танд төсвийн талаар суралцах, төсөв зохиох, ашиглахад туслах болно. Та онцгой нөхцөл байдалд зориулсан нөөцтэй болж, өрөө төлж дуусгах төлөвлөгөө гарган, ирээдүйдээ зориулан хадгалахад суралцаж мөн тэтгэвэрт гарахад зориулан төлөвлөгөө хийж эхлэх болно. Хамгийн чухал нь, та Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааныхаа талаар илүү ихийг мэдэж авч мөн мөнгөө Түүнд тааламжтай арга замаар зохицуулахаар уригдах болно. Бүлгийн цугларалт бүр ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ.

Цугларалт хэрхэн явагддаг вэ?

Унш:Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь зөвлөлтэй адил байдлаар ажилладаг. Багш эсвэл мэргэжилтэн гэж байхгүй. Харин та материалуудыг яг бичигдсэний дагуу дагаж мөрдөнө. Сүнсний удирдамжаар та нар нэг нэгэндээ дараах байдлаар тусална. Үүнд:

  • Бүлгийн ярилцлага, үйл ажиллагаанд адил тэгш оролцоно. Хэн ч, ялангуяа зохицуулагч ч харилцан ярианд давамгайлах ёсгүй.

  • Нэг нэгнээ хайрлаж, дэмж. Сонирхож байгаагаа харуулж, асуулт тавьж, нэг нэгнийхээ талаар олж мэд.

  • Сэдэвтэй хамааралтай, эерэг санал бодлоо хуваалцана.

  • Амлалт өг мөн биелүүл.

Ахлагч М.Рассэлл Баллард “Хэрэв бид Их Эзэний арга замаар, нэг нэгэнтэйгээ зөвлөлдвөл бүр жинхэнээсээ зөвлөлдвөл гэр бүл, тойргийн эсвэл гадасны ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээн заажээ (Counseling with Our Councils, rev. ed. [2012], 4).

Үз:“Миний бие даах чадвар хөгжүүлэх бүлэг” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 3-р хуудсан дээрх “Багшгүйгээр бид юу хийхээ хэрхэн мэдэх вэ?” дээр оч.

Ярилц:Видео бичлэг дээрх бүлгийг юу маш амжилттай болгосон бэ? Бид амьдралыг өөрчлөх туршлагатай болохын тулд бүлгээрээ юу хийх вэ?

Багшгүйгээр бид юу хийхээ хэрхэн мэдэх вэ?

Унш:Энэ амархан. Зүгээр л өгөгдсөн материалуудаа дага. Энэ дасгалын номны бүлэг бүр зургаан хэсэгтэй.

  • Тайлагна: Долоо хоногийн турш амлалтаа биелүүлэх явцад гаргасан ахицаа ярилц.

  • Суурь зарчим: Сүнслэг байдлаар илүү бие даасан байдалд хүргэх сайн мэдээний нэг зарчмыг унш.

  • Суралц: Материаллаг байдлаар илүү бие даасан байдалд хүргэх практик ур чадварт суралц.

  • Тунгаан бод: Урам илчлэлт өгөх Ариун Сүнсийг сонс.

  • Амлалт өг: Ахиц гаргахад тань туслах амлалтын дагуу долоо хоногийн туршид үйлдэнэ гэдгээ амла.

  • Үйлд: Долоо хоногийн дундуур ойлгож мэдсэн зүйлээрээ дадлага хий.

Энэ дасгалын номыг хэрхэн ашиглах вэ

Та эдгээр сануулгыг хараад, удирдамжуудыг нь дага

Унш

Үз

Ярилц

Тунгаан бод

Үйл ажиллагаа

Нэг хүн бүлгийнхэнд чанга уншиж өгнө.

Бүлэг бүгдээрээ видео бичлэгийг үзнэ.

Бүлгийн гишүүд бодол санаагаа хоёроос дөрвөн минутад багтаан хуваалцана.

Хувь хүмүүс хоёроос гурван минут дотроо эргэцүүлэн бодож, бясалгаж, бичнэ.

Бүлгийн гишүүд заасан хугацаанд ганцаараа эсвэл бусадтай хамт ажиллана.

Төгсөлтийн гэрчилгээ

Унш:Цугларалтандаа ирж, амлалтаа биелүүлсэн бүлгийн гишүүд ХҮГ Бизнесийн Коллежоос бие даасан байдлын сургалт дүүргэсэн гэрчилгээ авч болно. 208-р хуудсыг үзнэ үү.