Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут

байшингийн бүдүүвч зурагӨнөөдрийн ярилцлага:

3 Өрнөөс сал

санхүүгийн амжилтын хөтөч график

Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч

1. Өрийн талаар мэдэж ав

Унш:Өр гэдэг нь өөрийн биш мөнгийг зээлж буй хэрэг юм. Энэ нь ерөнхийдөө хүү гэж нэрлэгддэг зардлыг дагуулдаг. Хүү бол зээлсэн дүнгийн тодорхой хувь. Та зээлснээсээ ихийг, зарим үед хавьгүй ихийг эргүүлэн төлдөг. Өр нь эргэн төлөх замаар зээлсэн бүхнээ хүүгийн хамт буцаан төлөхийг шаарддаг.

Ярилц:Хүмүүс яагаад мөнгө зээлдэг вэ?

Унш:Бошиглогчид өр тавихаас зайлсхийхийг зөвлөдөг. Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант “Хүмүүний зүрх сэтгэл, гэр бүлд амар амгаланг болон сэтгэл хангалуун байдлыг авчрах ганц зүйл байдаг нь орлогодоо багтааж амьдрах явдал юм. Харин зовоож, зориг мохоож, гутралд оруулдаг ганц зүйл байдаг нь өрөнд орж мөн үүнийгээ төлж чадахгүй байх явдал юм” гэж заасан (Gospel Standards: Sermons and Writings of Heber J. Grant, comp. G. Homer Durham [1941], 111).

Дараагийн хоёр бүлэгт та өрнөөс гарах бошиглогчдын зөвлөгөөг хэрхэн дагах талаар суралцах болно.

Тунгаан бод:Өөрийнхөө гаргаж байсан санхүүгийн талаарх муу шийдвэрийг бодоход хоёр минут зарцуул. Үр дагавар нь ямар байсан бэ? Үр нөлөө нь танд хэр удаан мэдрэгдсэн бэ? Энэ нь танд, таны гэрлэлт, гэр бүл, бусдад үйлчлэх чадварт хэрхэн нөлөөлсөн бэ?

Өрнөөс зайлсхий

Унш:Өр тавихыг зөвтгөж болох маш цөөн шалтгаан байдаг бөгөөд өр тавьсан тохиолдолд аль болох хурдан төлж дуусгах ёстойг бошиглогчид зөвлөсөөр ирсэн. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “боломжийн үнэтэй энгийн орон байр мөн цөөн хэдэн өөр зүйлийг худалдаж авахын тулд өр тавих нь байж болох зүйл. Гэвч би өөрсдөдөө хэрэггүй зүйлийн төлөө ухаалаг бус өр тавьсан олон хүний эмгэнэлт байдлыг маш тодорхой арга замаар хардаг” хэмээн заасан (“I Believe,” Ensign, 1992 оны 8-р сар, 6).

Нөхцөл байдлаас хамаарч дараах зардлуудын хувьд өр тавихыг хүлээн зөвшөөрч болно. Үүнд:

  • Боломжийн үнэтэй, энгийн орон байр

  • Илүү сайн ажилд хөтлөх боломжийн боловсролын төлбөр

  • Энгийн тээврийн хэрэгсэл (зөвхөн шаардлагатай тохиолдолд)

Та эдгээрээс бусад зүйл дээр өр тавихаас зайлсхийх хэрэгтэй. Харин оронд нь гарах зардлууддаа зориулан хадгал.

Тунгаан бод:Өргүй байхад ямар санагдах вэ? гэсэн асуултын талаар бодож, бодол санаагаа бичихэд хоёр минут зарцуул.

Өрнөөс сал

Унш:Та өрнөөс салж чадна. Өрөө шаргуу төлөх нь их хэмжээний золиослол шаарддаг ч та үүнийг хийж чадна. Өрнөөс салах таван чухал зарчмыг доор харуулав. Бид энэ бүлэгт эхний гурвыг үзэх болно.

  1. Өрийнхөө бодит байдлыг ойлго

  2. Өрнөөс салахыг хүс

  3. Өр тавихад хүргэдэг эгэл хүмүүний хандлагыг даван туул

  4. Өр тавихаа зогсоо

  5. Өрөө төл

Ярилц:Энэ таван зарчмыг уншихад танд ямар бодол, сэтгэгдэл төрж байна вэ?

2. Өрийнхөө бодит байдлыг ойлго

Унш:Та хэр их өртэй вэ? Хэдэн хувийн хүүтэй вэ? Хэдийг эргүүлэн төлдөг вэ? Өрөө төлж дуусгахад хэдий хэр хугацаа зарцуулж, хэр их хүү төлөх вэ? Өрнөөс салахаар хөдөлмөрлөх үедээ эдгээр зүйлийг мэдэх нь чухал. Үүнийг хийхийн тулд та өрийн жагсаалт хийх болно. Өрийн жагсаалтын загвар хүснэгтийг доор харуулав.

Тодорхойлолт

Үлдэгдэл

Хүүгийн хувь

Сар бүрийн эргэн төлөлт

#1 кредит карт

4000

17%

97

#2 кредит карт

6500

19%

168

Автомашин

5000

3.00%

145

Оюутны зээл

18000

5.50%

300

Орон сууцны зээл

170000

4.50%

1050

Та энэ долоо хоногт гэр бүлийн зөвлөлөөрөө үүнтэй төстэй хүснэгт хийнэ. Өр болгон дээр бүх мэдээллийг оруулаарай.

3. Өрнөөс салахыг хүс

Унш:Өрнөөс салах гэх мэт ямар нэг хэцүү зүйлийг хийхийн тулд таны хүсэл саад бэрхшээлээс илүү хүчтэй байх ёстой. Ахлагч Даллин Х.Өүкс “Бидэнд чадавхдаа хүрэх алсын хараа байгаа үед бидний хүсэл болон үйлдэх хүч чадал асар ихээр нэмэгддэг” гэж заасан (“Дур хүсэл,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 44). Амжилтад хүрэхийн тулд өрнөөс салах зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлж мөн өрийн дарамтаас чөлөөлөгдөх үед амьдрал ямар байхыг төсөөлөн бод. Ахлагч Нийл А.Максвэлл “Бидний байнгын хүсдэг зүйлс нь биднийг эцэстээ ямар хүмүүс болохыг тодорхойлдог” хэмээн заасан (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, 1996 оны 11-р сар, 21).

Ярилц:Та яагаад өрнөөс салахыг хүсэж байна вэ? Та одоо хийх боломжгүй байгаа юуг хийх боломжтой болох вэ?

4. “Эгэл хүмүүн”-ээ ялан дийл

Унш:Мормоны Номонд хаан Бенжамин “Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн … бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно” хэмээн заасан (Moзая 3:19). Эгэл хүмүүнээ орхихын тулд бид урт хугацааны хэтийн төлөвтэй байх тухай 4-р бүлгээс мэдсэн зарчмуудыг санаж байх ёстой. Бид хөөсөн чихрийн туршилтад орсон хүүхдүүд шиг урт хугацааны зорилгоо биелүүлэхийн тулд богино хугацааны дур хүслээ хойшлуулж сурах хэрэгтэй.

“Эгэл хүмүүний” хандлагад дараах зүйлс багтана. Үүнд:

  • Бодлогогүйгээр болон сэтгэл хөдлөлөөр мөнгө зарцуулах

  • Санхүүгийнхээ бодит байдлын талаар ойлголтгүй эсвэл болгоомжгүй байх

  • Шунах мөн өөрсдийгөө бусадтай харьцуулах

Эгэл хүмүүнд бууж өгөх нь биднийг өр болон санхүүгийн стресс рүү хөтлөх болно. Нөгөөтэйгүүр, бид “Ариун Сүнсний таталтанд” автагдахыг эрэлхийлбэл Цагаатгалын хүчээр дамжуулан бэрхшээлийг сөрөх хүчтэй болох болно.

Ярилц:Эгэл хүмүүнээ орхих гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Унш:Бие даасан байдалтай уялдуулан эгэл хүмүүний зарим хандлагыг нарийвчлан харцгаая.

Бодлогогүйгээр болон сэтгэл хөдлөлөөр мөнгө зарцуулах

Тунгаан бод:Дараах асуултуудыг бодож мөн доор нь хариулан бичихэд нэг минут зарцуул. Та хамгийн сүүлд хэзээ бодлогогүйгээр үнэтэй зүйл худалдаж авсан бэ? Юу байсан бэ? Та тэр мөнгөө хэрхэн өөр зүйлд илүү үр дүнтэй зарцуулж болох байсан бэ?

Унш:Бид бүгд бодлогогүйгээр эсвэл сэтгэлийн хөдлөлөөр худалдан авалт хийж байсан. Заримдаа бид сэтгэлээр унасан эсвэл ууртай байх үедээ мөнгө үрдэг. Заримдаа бид өөрсдийгөө шагнах ёстой гэж бодсон учраас мөнгө үрдэг. Зарим үед хямдрал эсвэл урамшуулал нь ямар нэг хэрэггүй зүйлийг бидэнд хэрэгтэй гэж итгүүлдэг. Бид хамгийн чухал зүйлүүдээ золиослон байж хэрэггүй зүйлүүдэд мөнгө зарцуулдаг олон шалтгаан бий. Дараах үйл ажиллагаа бидэнд яагаад бодлогогүй худалдан авалт хийдэг болохыг ойлгоход тусална.

Ярилц:Бид мөнгөө бодлогогүй зарцуулдаг хүслээ хэрхэн даван туулах вэ? Та ийм хүслээ даван туулахын тулд өмнө нь юу хийж байсан бэ?

Санхүүгийнхээ нөхцөл байдлын талаар ойлголтгүй эсвэл болгоомжгүй байх

Унш:Мормоны Номонд Нифай Лемен, Лемүел хоёрыг “мэдрэхээс өнгөрсөн” ба дотор нь буй Сүнсийг мэдрэх боломжгүй болсон гэж зэмлэдэг (1 Нифай 17:45-ыг үзнэ үү). Бидний сонголт ихэвчлэн бидний зүрхийг хатууруулж болдог бөгөөд өөрчлөгдөх ёстой үед Сүнсний өдөөлтийг мэдрэхэд хэцүү болдог. Зарим үед “мэдрэхээс өнгөрсөн” байх нь биднийг нөхцөл байдлынхаа бодит байдлыг үл ойшоох сонголт хийхэд хүргэдэг. Бид зарлагаа тооцох эсвэл банкны дансаа харахаас зайлсхийхийг хүсэж болно. Хэрэв бид кредит карт эсвэл өөр хэрэглээний зээл ашиглах юм бол энэ бодлогогүй байдал нь биднийг хурдан өрөнд оруулж чадна.

Заримдаа гэр бүлийн хосуудын нэг нь эсвэл хоёулаа болгоомжгүй үрдэг бөгөөд нөгөө хамтрагчаа гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдалд хариуцлага хүлээнэ гэж боддог. Хосууд хоёулаа гэр бүлийнхээ санхүүгийн төлөө хариуцлага хүлээдэг бөгөөд үүрэг хариуцлагаа үл ойшоох эсвэл нэгэндээ шилжүүлэх нь биднийг санхүүгийн асуудал руу улам түлхэнэ гэдгийг сана.

Ярилц:Зарим хүн яагаад нөхцөл байдлынхаа бодит байдлыг үл ойшоодог вэ? Хэрэв хэрэгтэй бол та санхүүгийн нөхцөл байдлынхаа талаар “мэдрэхээс өнгөрсөн” энэ байдлаа хэрхэн даван туулж чадах вэ?

Шунах, өөрсдийгөө бусадтай харьцуулах нь

Унш:Хүмүүсийн хувьд бусадтай өөрсдийгөө харьцуулах нь хэвийн зүйл бөгөөд өөрсдөдөө хэрэггүй зүйлийг худалдаж авахыг дэмжсэн захиас, зар сурталчилгаа бидний эргэн тойронд дүүрэн байдаг. Заримдаа бид авч дийлэхгүй эсвэл хэрэггүй зүйлсийг авах эрхтэй гэж боддог. Шуналдаа захирагдах нь биднийг ухаалаг бус худалдан авалт хийхэд хүргэж чадна.

Ярилц:Бид өөрсдийгөө бусадтай харьцуулах хандлагаа хэрхэн даван туулж чадах вэ?

Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлсийн тухай ярилц

Унш:Энэ долоо хоногт гэр бүлийн зөвлөлөөрөө та “эгэл хүмүүн”-ий хандлагуудыг даван туулах мөн тэдгээрээс өөрсдийгөө хамгаалах арга замуудыг ярилцах болно. Хамтдаа одоо хэдий хэрийн хэмжээний өртэй байгаагаа ярилцаж мөн “өрийн жагсаалт” гарга (123-р хуудсан дээрх өрийн жагсаалтын хоосон хүснэгтийг үзнэ үү). Та зөвлөлөө удирдахын тулд “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглах талаар бодож үзэж болно. Хамтдаа өр ширээ тодорхойлж, “эгэл хүмүүн”-ий хандлагыг даван туулах арга замуудыг боловсруулснаар та өрнөөс салахдаа Их Эзэний тусламжийг хүлээн авна.

Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар

Сүнсийг урихын тулд ярилцлагаа залбирлаар эхэлж, залбирлаар дуусга.

1-р хэсэг: Тоймлон үз

  • Танд эгэл хүмүүний хандлагууд ямар арга замаар илэрдэг вэ?

  • Та хамгийн сүүлд хэзээ бодлогогүйгээр том хэмжээний худалдан авалт хийсэн бэ? Та тэр мөнгөөрөө оронд нь юу хийж болох байсан бэ?

  • Та өрнөөс салаад, одоо хийж чадахгүй байгаа юуг хийх боломжтой болох вэ?

2-р хэсэг: Төлөвлө

  • 123-р хуудсанд байгаа хүснэгтийг ашиглаад, өрийн жагсаалт үүсгэ.

  • Өөртөө дараах асуултуудыг тавь.

    • Өрнөөс салахын тулд та юуг өөрөөр хийж чадах вэ?

    • Та эгэл хүмүүний хандлагуудыг даван туулж мөн үүнээс сэргийлэхийн тулд ямар аргыг хэрэгжүүлж чадах вэ?

    • Эгэл хүмүүнээ орхихдоо Их Эзэнээс тусламж авахын тулд та юу хийж чадах вэ?