Миний суурь зарчим: Наманчил мөндуулгавартай бай—Зарцуулах дээд хугацаа: 20 минут Тунгаан бод:Наманчлал, дуулгавартай байдал хоёр бие даасан байдалтай хэрхэн холбогддог вэ? Үз:“Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 37-р хуудсыг уншина уу.) Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу. Ерөнхийлөгч Томас С.Монсон: Энэ ямар гайхалтай амлалт вэ! “[Бурханы] зарлигуудыг сахидаг тэрээр, үнэнд алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой” [С ба Г 93:28]. … Ах, эгч нар аа, дуулгавартай байдал бол энэ амьдралын хамгийн агуу шалгуур юм шүү. “Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” [Абрахам 3:25] хэмээн Их Эзэн хэлсэн байдаг. Аврагч “Учир нь миний гараас адислалыг хүлээн авахыг хүсэх тэд бүгд тэрхүү адислалын тулд өгөгдсөн хуулийг, мөн үүний нөхцөлүүдийг, дэлхийн сууринаас өмнө үндэслэгдэн бий болсноор нь баримтлах ёстой” [С ба Г 132:5] хэмээн тунхагласан. Аврагчийн үзүүлсэн дуулгавартай байдлын жишээнээс илүү гарах өөр жишээ байхгүй. Түүний талаар Паул: “Тэр Хүү нь байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон” [Еврей 5:8–9] гэж хэлсэн байдаг. Аврагч төгс амьдралаар амьдарч, Өөрийн ариун үүрэг зорилгод хүндэтгэлтэй ханддаг байснаар Бурханы жинхэнэ хайрыг харуулсан юм. Тэр ямар ч үед их зан гаргаагүй. Тэр хэзээ ч бардамнан онгирч байгаагүй. Тэр хэзээ ч урвагч болоогүй. Тэр ямагт төлөв даруу байсан. Тэр аливаад чин сэтгэлээсээ ханддаг байсан. Тэр байнга дуулгавартай байсан билээ. … Тэрээр Гетсеманид амь тэмцэн зовж, “хөлс нь цусны дусал мэт газарт дусалж” [Лук 22:44], шаналж байх үедээ “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол, энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус харин Таны хүсэл биелэгдэг” [Лук 22:42] хэмээн хэлж, дуулгавартай Хүүгийн үлгэр жишээг харуулсан юм. Тэрээр эртний төлөөлөгчдөдөө хэлж байсан “Чи Намайг дага” [Иохан 21:22] хэмээх үгсээ надад мөн танд ч адил хэлж байна. Дуулгавартай дагах хүсэл бидэнд байдаг уу? Бид хайж буй мэдлэг, хүлээж буй хариултуудаа болон энэхүү түвэгтэй, хувирамтгай дэлхийн бэрхшээлүүдийг даван туулахад туслах хүч чадлыг Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаснаар л олж авч чадна. Их Эзэний үгсийг би дахин нэг эш татъя. Тэрээр: “[Бурханы] зарлигуудыг сахидаг тэрээр, үнэнд тэрээр алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой” хэмээн хэлсэн [С ба Г 93:28]. Бид дуулгавартай хүмүүст гарцаагүй ирэх баялаг адислалуудыг аваасай хэмээн би даруухнаар залбирч байна. Бидний Аврагч мөн Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр, амен. (“Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103–107) 36-р хуудас руу буцаж оч. Ярилц:Та Бурханы хуулиудад дуулгавартай байснаар ямар адислал хүлээн авсан бэ? Наманчлал бидэнд өсөж хөгжихөд хэрхэн тусалдаг вэ? Унш:Сургаал ба Гэрээ 130:20–21, бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үгээс авсан эшлэл (баруун талд байгаа) Ярилц:Иошуа 3:5, ахлагч Жэффри Р.Холланд, ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл нарын хэлсэн үгээс авсан эшлэлийг унш (37-р хуудсанд байгаа). Бид бие даах чадвартай болохоор хичээхдээ яагаад наманчилж, өөрсдийгөө ариусгаж, сайныг үйлдэх хэрэгтэй байдаг вэ? Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ. Дээрх үйл ажиллагаагаар сонгосон хуулиа дуулгавартай дага. Өнөөдөр дуулгавартай байдлын талаар сурсан зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.