Миний суурь зарчим: Суралцахыгэрэлхийл—Зарцуулах дээд хугацаа: 20 минут
-
Тунгаан бод:Суралцах нь хэрхэн боломжийг бий болгодог вэ?
-
Үз:“Илүү сайн амьдралын төлөө сурч боловсрох нь” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 165-р хуудсыг уншина уу.)
-
Ярилц:Ахлагч Жозэф В.Ситати 13 настай байхдаа юу хүсэж байсан бэ? Тэр энэ талаараа юу хийсэн бэ?
-
Унш:Сургаал ба Гэрээ 88:118–119 болон ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн эшлэл (баруун талд)
-
Тунгаан бод:Та амьдралаа сайжруулах талаар Ариун Сүнснээс ямар бодол санаа, мэдрэмж авсан бэ?
-
Амлалт өг: Энэ долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ.
-
Дараах зорилго, зөвлөгчийн үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэ.
-
“Амьдралын эрхэм зорилго”-д хүрэх төлөвлөгөө гаргаж дуусгаад, төлөвлөгөөгөө гэр бүлийнхэнтэйгээ ярилц.
-
Хэн нэгнээс зөвлөгчөө болохыг хүсэж, уулзах цаг тохир.
-
Үйл ажиллагаа—Зорилго тавих нь
1-р алхам: Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын эшлэлийг унш (баруун талд байгаа). Зорилгуудаар дамжуулан найдварууд маань үйлдэл болдог.
“Энэ бол наманчлалын сайн мэдээ бөгөөд бид наманчилдаг мөн асуудал шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Чухамдаа наманчлах, амлалт өгөх, зорилго тавих зэрэг нь үргэлжилсэн нэг үйл явц байх ёстой. … Би та нарт дадлага хийхийг санал болгож байна.”
Ховард В.Хантэр, “The Dauntless Spirit of Resolution” (Brigham Young University devotional, Jan. 5, 1992), 2, speeches.byu.edu
Зорилго:
-
Нарийн бөгөөд тодорхой байх ёстой.
-
Цаасан дээр буулгаад, өдөр бүр харагдах газар байрлуулсан байх ёстой.
-
Гүйцэлдүүлж дуусах хугацаатай байх ёстой.
-
Зорилгодоо хүрэхийн тулд хийх тодорхой үйлдлүүдтэй байх ёстой.
-
Байнга хянаж, тайлагнаж, шинэчилдэг байх ёстой.
2-р алхам: Өөр нэг цаасан дээр амьдралын эрхэм зорилгоо биелүүлэхэд туслах хоёр эсвэл гурван зорилгыг бич. Доорх жишээг дага. Энэ цаасаа өдөр бүр харж байх газар байрлуул.
Зорилго |
Яагаад? |
Зорилгодоо хүрэх тодорхой алхмууд |
Хугацаа |
Би гаргаж буй ахицаа хэнд тайлагнах вэ? |
---|---|---|---|---|
ЖИШЭЭ: Мормоны Номыг өдөр бүр 30 минут уншина. |
Ингэснээр би Ариун Сүнсний удирдамжийг өдөр бүр хүлээн авч чадна. |
1. Өдөр бүр 6:30-д босно. 2. Өглөөний унднаас өмнө уншина. 3. Гаргаж буй ахицаа хүснэгтэд бичиж тэмдэглэнэ. |
Би орой бүр орондоо орохоос өмнө гаргаж буй ахицаа дүгнэх болно. |
Би ахицын хүснэгтээ ням гараг бүр гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцана. |
Үйл ажиллагаа—Зөвлөгч хайж олох нь
1-р алхам: Ахлагч Робэрт Д.Хэйлсийн эшлэлийг унш (баруун талд байгаа). Олон төрлийн зөвлөгч байдаг. Та нарт асуултад чинь хариулж чадах арвин туршлагатай, хийхийг хүсэж байгаа зүйлийг тань хийж байсан хүн хэрэгтэй байж болно. Бусад зөвлөгч нь зөв шударга найзууд эсвэл гэр бүлийн гишүүд байж болох юм. Энэ хүмүүс та нарыг амьдралдаа өөрчлөлт гаргахад урамшуулан дэмжиж мөн та нарт ахиц гаргахад туслахад бэлэн байдаг.
Би залуу байхдаа эцэг эх болон итгэлтэй, итгэл хүлээсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авдаг байсан. Нэг нь санваарын удирдагч, нөгөө нь надад итгэдэг байсан багш юм. Та нарын сүнслэг байдлын сайн сайханд чин сэтгэлээсээ санаа тавьдаг зөвлөхүүдийг залбирч, сонго.
Робэрт Д.Хэйлс, “Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30
2-р алхам: Өөртөө ямар тусламж хэрэгтэй байгааг бод. Зөвлөгч болж чадах хүмүүсийн нэрийг жагсааж бич. Жагсаасан нэрсийнхээ талаар тунгаан бодож, залбир.
3-р алхам: Зөвлөгчтэйгөө харилцаатай болохын тулд доорх асуултуудад хариул. Хэн нэгнийг зөвлөгчөө болгохоор урихын тулд та ердөө “Би амьдралдаа өөрчлөлт гаргах гэж хичээж байна. Та надад тусалж болох уу?” гэж асууж болно.
Миний зөвлөгч |
---|
Та хэнийг өөрийнхөө зөвлөгч байгаасай гэж хүсэж байна вэ? |
Та түүнээс зөвлөгчөө болохыг хэзээ асуух вэ? |
Та “амьдралын эрхэм зорилго” ба зорилтуудаа хуваалцахаар хэзээ уулзаж чадах вэ? |
Та зөвлөгчтэйгөө хэр ойрхон уулзахыг хүсэж байна вэ? |
4-р алхам: “Амьдралын эрхэм зорилго”-доо хүрэх нь таны үүрэг хариуцлага гэдгийг санаарай. Та зөвлөгчтэйгөө уулзах үедээ дараах зүйлсийг хий. Үүнд:
-
Ахиц өсөлтөө тоймлон үз.
-
Ахиц гаргахад тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулахын тулд хийж буй зүйлээ дүгнэ.
-
Дараагийн удаа зөвлөгчтэйгөө уулзахаас өмнө хийхээр төлөвлөж буй зүйлээ тоймлон үз.