Бие даасан байдал
Миний суурь зарчим: Нэгдмэл байж, хамтдаа үйлчил


Миний суурь зарчим: Нэгдмэл байж, хамтдаа үйлчил—Зарцуулах дээд хугацаа: 20 минут

Тунгаан бод:Өөрийгөө умартан, өрөөл бусдад үйлчлэх нь хэрхэн намайг авардаг вэ?

Үз:“Их Эзэний замаар” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 183-р хуудсыг уншина уу.)

Их Эзэний замаар

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Их Эзэний замаар

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: Сүмийн халамжийн хөтөлбөрийн суурь зарчмууд нь зөвхөн нэг цаг үед эсвэл нэг газар зориулагдаагүй юм. Тэдгээр нь бүх цаг үед, бүх газар зориулагдсан.

… Үүнийг хийх арга зам тодорхой. Илүү ихийг хуримтлуулсан хүмүүс гачигдалтай хүмүүст туслахаар өөрсдийгөө даруусгах ёстой. Элбэг хангалуун байгаа хүмүүс өөрсдийн тав тух, цаг зав, авьяас, нөөц боломжоосоо дутагдаж гачигдсан хүмүүсийн зовлонг нимгэлэхийн тулд сайн дураараа золиослол хийх ёстой. Мөн энэ тусламж нь хүлээн авагчдын өөрсдөдөө [мөн дараа нь бусад хүнд] анхаарал тавих хүч чармайлт нэмэгдэх арга замаар өгөгдөх ёстой. Ийнхүү Их Эзэний арга замаар хийгдсэн үед ямар нэгэн гайхамшиг тохиох болно. Авч, өгч байгаа хүмүүсийн аль аль нь адислагдах болно.

(2011 оны 6-р сард болсон Ютагийн Шүгэрхаус халамжийн үйлчилгээний төвийн онцгой адислал дээр ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс эш татав, LDS.org)

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: Ах эгч нар аа, бүгдээрээ гачигдалтай хэрэгцээ шаардлагыг мэдэрч, хүмүүст Аврагчтай адил туслах, адислах, сэтгэлийн дэм өгөх ёстой гэрээт хүмүүс билээ.

Бидний залбирлын хариу ихэнхдээ өвдөг сөгдөн сууж байх үед биш, харин Их Эзэнд болон эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж байхад ирдэг. Амь бие хайргүй үйлчилж, бүхнээ зориулах нь бидний сэтгэл санааг ариусган, сүнсний мэлмийг нээж, тэнгэрийн үүдийг нээж өгдөг. Бид хэн нэгний залбирлын хариу болсноор өөрсдийнхөө залбирлын хариуг авдаг.

(“Дамаск орох зам дээр хүлээн сууна,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)

182-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Бусдад үйлчлэх нь та нарын амьдралд хэрхэн тэнгэрийн цонхнуудыг нээж чадах вэ?

Унш:Зарим хүн өрөөл бусдад байгаа зүйлийг өөрөө хүртэх ёстой гэж боддог ба энэ нь атаархал зэвүүцэл төрүүлдэг. Бусад нь хөдөлмөрлөж олоогүй зүйлүүдээ авах эрхтэй гэж боддог. Энэ хоёр занга нь бүх зүйл Бурханых гэсэн туйлын чухал үнэнийг харахад хүмүүст саад болдог. Бусдын хэрэгцээнд төвлөрснөөр атаархал болон авах эрхтэй гэсэн мэдрэмжийг даван гарч чадна. Мозая 2:17, Мозая 4:26 болон ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн үгээс авсан эшлэлийг унш (баруун талд байгаа).

Унш:Ахлагч Робэрт Д.Хэйлс, ерөнхийлөгч Томас С.Монсон нарын хэлсэн үгээс авсан эшлэлүүд (баруун талд байгаа)

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:

  • Хэн нэгэнд үйлчлэх төлөвлөгөөнийхөө дагуу үйлд.

  • Өнөөдөр үйлчлэлийн талаар ойлгосон зүйлээ гэр бүл эсвэл найзуудтайгаа хуваалц.