Тайлагна—Зарцуулах дээд хугацаа: 25 минут
Өнгөрсөн долоо хоногийн амлалт:
-
Өнгөрсөн долоо хоногийн Миний суурь зарчмаар дадлага хийж, хуваалцана.
-
Санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлстээ зориулан мөнгө үргэлжлүүлэн хадгална.
-
Гэр бүлийн зөвлөлөөрөө мөнгө хадгалах, орон байр түрээслэх эсвэл худалдаж авах, боловсролд хөрөнгө оруулах тухай ярилцана.
-
Хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.
1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэ (5 минут)
Энэ долоо хоногт амлалтуудаа сахих хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгалын номны эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж мөн доорх асуултын талаар ярилц. Тэгээд тэрээр заасан газарт гарын үсэг зурна.
-
Ярилц:Энэ долоо хоногт та нар өгсөн амлалтаа биелүүлж байхдаа ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бэ?
2-р алхам: Бүлэгт тайлагна (8 минут)
Хүчин чармайлтаа дүгнэсний дараа хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн нэг нэгээрээ өөрсдийгөө өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр “улаан,” “шар,” “ногоон” гэж дүгнэсэн эсэхээ хэл.
3-р алхам: ТУРШЛАГАА хуваалц (10 минут)
Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхийн тулд чармайснаар ойлгож авсан зүйлээ бүлгээрээ хуваалц.
-
- Ярилц:
-
Миний суурь зарчмаар дадлага хийсэн эсвэл хуваалцсан ямар туршлага байсан бэ?
-
Санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлийнхээ төлөө ажиллах ямар байна вэ?
-
Гэр бүлийн зөвлөлөөрөө орон гэр худалдаж авах, нэмэлт боловсрол эзэмших тухай ярилцахад ямар байсан бэ?
-
4-р алхам: Хамтрагчаа сонго (2 минут)
Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө хамтрагч нь нэг хүйсийнх байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус хүн байна.
Одоо хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.
Хамтрагчийн нэр
Холбоо барих мэдээлэл
Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.
Ням |
Даваа |
Мягмар |
Лхагва |
Пүрэв |
Баасан |
Бямба |
---|---|---|---|---|---|---|