Эх сурвалж
Хөрөнгө оруулалтын төрөл |
Тодорхойлолт |
Тогтмол ба хувьсах |
---|---|---|
Хадгаламжийн данс |
Банк эсвэл бусад санхүүгийн байгууллагын хүү багатай харилцах данс. Данс эзэмшигч торгуульгүйгээр орлого, зарлага хийж болно. |
Тогтмол |
Хадгаламжийн сертификат |
Тодорхой хугацаанд тодорхой хэмжээний мөнгө хийдэг данс. Хэрэв та хугацаанаас өмнө мөнгөө авбал торгууль төлж магадгүй (хөрөнгө оруулсан мөнгөнийхөө заримыг алдана). Хөрөнгө оруулсан мөнгө нь бага хэмжээний тогтмол хүүгийн орлого олно. Заасан хугацаа дуусахад та анхны хөрөнгө оруулалтаа хүүгийн орлогын хамт авна. |
Тогтмол |
Бонд |
Мөнгөө аливаа аж ахуйн нэгж эсвэл байгууллагад тодорхой хугацаанд зээлдүүлсний хариуд хүү авах өрийн хэлбэрийн хөрөнгө оруулалт. Заасан хугацаа дуусахад та анхны хөрөнгө оруулалтаа хүүгийн орлогын хамт авна. Бондыг засгийн газрууд болон корпорациуд гаргаж болно. Гаргаж буй байгууллагаасаа хамаараад бонд нь бага эсвэл өндөр эрсдэлтэйд тооцогдоно. |
Тогтмол |
Хувьцаа |
Энэ нь хувьцаа авах замаар компанид хувь эзэмшихийг хэлнэ. Хувьцаа бүр нь эзэмших хувийг төлөөлдөг ба хэрэв нэг компани 100000 хувьцаа гаргаснаас та нэг хувьцаа эзэмшдэг бол уг компанийн 1/100000 хэсгийг эзэмшдэг гэсэн үг. Хүүгийн хувь хэмжээ компанийн гүйцэтгэлээс хамаардаг. |
Хувьсах |
Хамтын сан |
Эдгээр нь ихэвчлэн олон төрлийн хувьцаа, бондоос бүрддэг. Уг санг мэргэжлийн хүн удирддаг. Хамтын сангууд хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх энгийн боломж гаргаж өгдөг. Хэрэв хамтын сан сайн байвал таны хөрөнгө оруулалтын үнэ цэн өснө. Хэрэв муу байвал таны хөрөнгө оруулалтын үнэ цэн буурна. |
Хувьсах |
Үл хөдлөх хөрөнгө |
Байшин, байр, оффисын барилгууд зэрэг үл хөдлөх хөрөнгө эзэмших хөрөнгө оруулалт. Үр өгөөж нь орлого, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт хэлбэрээр эсвэл аль алинаар нь ирдэг. Алдагдал олон шалтгаанаар гарч болох бөгөөд үүнд үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах, түрээслэгчид түрээс төлөхгүй байх эсвэл үл хөдлөх хөрөнгөнд эвдрэл гэмтэл учрах зэрэг нь багтана. |
Хувьсах |
Бизнест хувь эзэмших |
Энэ хөрөнгө оруулалт нь хувийн бизнест хувь эзэмшихийг хэлдэг. Үр өгөөж нь бизнесийн гүйцэтгэлээс хамаардаг. |
Хувьсах |