Эх сурвалж Зарефатын бэлэвсэн эмэгтэй Үгээгүй ядуусын дунд байсан Зарефатын бэлэвсэн эмэгтэй ган гачигт нэрвэгдсэн нутагт өлсөж байхдаа ч үнэхээр бие даах чадвартай хүн байсан юм. Түүний хүнс дуусах гэж байсан бөгөөд тэр сүүлийн хоолоо хийхээр түлээ түүж байсныг та нар санаж байгаа байх. Энэ нь бие даах чадварын эсрэг зүйл мэт санагдаж болно. Гэвч түүний бие даасан байдлын сүнслэг үндэс маш гүн байсан ба Бурханы бошиглогч сүүлчийн хоолыг нь гуйхад “Тэр эмэгтэй яван, Елиагийн үгээр үйлдсэн” (Хаадын дээд 17:15). Тэр бошиглогчийг хооллохоор сүүлчийн атга гурилаа хэрэглэсний дараа “хул аяган дахь гурил дуусаагүй, мөн ваар доторх тос ч дууссангүй” (16-р шүлэг), мөн “эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв” (15-р шүлэг) хэмээн судрууд өгүүлдэг. Түүний хоол дуусах гэж байсан ч дуусаагүйн учир бол түүнд хангалттай мөнгө биш, харин хангалттай итгэл байсан юм. Бид сайн мэдээний дагуу амьдарч, өөрсдийгөө тэтгэхийн тулд чадах бүхнээ хийх аваас Их Эзэн бидний итгэл, шаргуу хөдөлмөрийг шагнах болно. 43-р хуудас руу буцаж оч. Эшлэлүүд Тэмдэглэл үүсгэх